Тоос сорогчоор соруулахыг хатуу хориглодог 9 зүйл. Харин бид юу ч бодолгүй соруулсаар л…тоос сорогч маань эвдэрсээр л…

2

Газраар юм асгарч эсвэл хагарсан үед тоос сорогчоор соруулж аваад цэвэрлэх шиг амар зүйл байхгүй. Ялангуяа танайх утасгүй тоос сорогчтой бол бүр ч амар, цахилгааны утас гаргаж ирээд л залгах гэж төвөгшөөхгүй. Харин дараа нь тоос сорогчоос эвгүй үнэртэх эсвэл хүч нь суларчихсан олигтой сорохгүй, бүр тодорхой бус шалтгааны улмаас бүр ажиллахаа больчихвол яах вэ? Үүний шалтгаан бол тоос сорогчоор сорж болохгүй хог гэж байдгийг л мэдээд авахад болно.

Тоос сорогчоор бид хагарсан халууны шилний мөнгөн усыг огт соруулж болохгүй гэдгийг мэднэ. Үүнээс гадна өөр юу соруулж болохгүй вэ?

1. Кофе, кофены шаар болон какао

© Depositphotos © Depositphotos © Depositphotos

Кофены шаарыг тоос сорогчоор соруулбал хогны уутанд нь мөөгөнцөр үүсэж эвгүй үнэртэж эхэлнэ. Шаар үргэлж чийгээ хадгалж үлддэг, үзэхэд хатсан хуурай байсан ч чийгтэйгээ л байна. Зөвхөн эвгүй үнэртээд зогсохгүй мөн тоос сорогчийн дотор эд ангид наалдах тул эвдрэлд хүргэж болзошгүй.

Хуурай кофе эсвэл какао мөн л тоос сорогчид аюултайд тооцогдоно: жижиг ширхэгүүд нь шүүлтүүрийг бөглөөд зогсохгүй мотор луу орж ажиллагаагүй болгоход хүргэнэ.

 

2. Шороо, тасалгааны ургамлын хөрс болон хатсан навч, дэлбээ

Хүүхдүүд гадаа тоглож орж ирээд үүдээр нэг шороо болгож уу? Хамгийн түрүүнд тоос сорогчоор соруулахаар гар явна. Энэ тохиолдолд хивсэн дээрх шороог шүүрээр цэвэрлэхийг зөвлөж байна, яагаад гэвэл хивсний гүнд шигдсэн шороог тоос сорогч бүрэн сорж цэвэрлэж чаддаггүйг анхаараарай.

Хэрвээ шороо, хөрс чийгтэй байсан бол моторт асуудал үүсгэнэ. Тасалгааны цэцгийн хатсан хуурай цэцэг, навч нь уян хоолой эсвэл шүүлтүүрт тээглэнэ. Хэрвээ тоос сорогчид чийгтэй зүйл байсан бол эд ангийг гэмтээх магадлалыг улам л нэмэгдүүлж байгаа хэрэг.

 

3. Үс

Тоос сорогчид үс огт оруулахгүйгээр соруулна гэж мэдээж байхгүй, гэхдээ л хүн болон амьтны үсийг аль болох багаар оруулахыг хичээх хэрэгтэй. Үс нь тоос сорогчны уут болон шүүлтүүрт амархан орооцолдож бөөгнөрдөг тул сорох хүчин чадлыг эрс бууруулдаг.

Зарим нэг утасгүй тоос сорогч нь хурдан эргэх сойзтой байдаг тул эхний соролтоороо л сойзондоо үсийг бөөгнүүлж орооцолдуулна. Дараа нь тоос сорогчны эд ангийг салгаж бөөгнөрсөн үсийг гараар цэвэрлэхээс өөр аргагүйд хүрдэг байна.

 

4. Оо энгэсэг

© Depositphotos © Depositphotos

Пудр, нүдний будаг, тодосгогч зэрэг нүүрний будаг хуурай санагдах боловч дотроо төрөл бүрийн тос, бодисын агууламжтай байдаг. Тоос сорогчийн халуун агаарын нөлөөнд хайлах магадлал өндөртэй. Тийм учраас гоо сайхны бүтээгдэхүүн нь тоос сорогчийн заналт дайсан хэмээгдэнэ – тосны хуримтлал үүсэж төхөөрөмжийн механик эд анги болон шүүлтүүрийн хэвийн ажиллагааг доголдуулдаг ажээ. Ийм төрлийн бохирдолтой шүүлтүүрийг цэвэрлэх боломжгүй буюу шинээр солихоос өөр аргагүйд хүрнэ.

 

5. Цаас, чихрийн хэлтэрхий

Чихэр нь тоос сорогчийг амархан бөглөх тул мотор халж төд удалгүй нам зогсоно. Чихрийн цаасан боодлоос илүүтэй тугалган цаасны хэлтэрхий маш аюултай. Тоос сорогчийн дотор эргэлдэх халуун агаарын нөлөөнд хайлж цэвэрлэхэд хэцүү газруудад очиж наалдана.

 

6. Цахилгааны утаснууд, залгуур, уртасгагч

© Depositphotos © Depositphotos

Цахилгаан залгуур зэргийг тоос сорогчоор цэвэрлэх арга хамгийн тохиромжтой мэт санагдаж болно. Гэхдээ, хүчтэй сорох агаарын урсгал нь залгуурын дотор эд ангийг гэмтээж болзошгүй юм, тэр гэмтэл бидний нүдэнд үл харагдан хоцорно. Цаашлаад энэхүү гэмтлээс болж богино холболт үүсгэх, тогонд цохиулах зэрэг аюулд хүргэж болзошгүй. Тиймээс, тоос сорогчоор цэвэрлэхээс татгалзаарай.

 

7. Чийгтэй шал

Илт нойтон эсвэл нойтон хоол асгасан шалыг тоос сорогчоор соруулж цэвэрлэж огт болохгүй: тогонд цохиулах аюултай. Мөн цахилгааны богино холболт үүсэх ч эрсдэлтэйг анхаараарай. Бага зэргийн чийгтэй шалыг тоос сорогчоор соруулахад эмээх зүйлгүй хэдий ч тоос сорогчид орсон чийг уутанд мөөгөнцөр үүсгэж эвгүй үнэртэх, эвдрэлд хүргэж болзошгүй юм, мөн сорох хүч ч сулраад ирдэг байна. Нэгэнт бий болсон эвгүй үнэрээс амархан салж чадахгүй.

 

8. Хагарсан шилний үйрмэг

Хагархай шилийг ямар ч эргэлзээгүй тоос сорогчоор соруулж болохгүй, гэхдээ хагархай шилний жижиг хэлтэрхийнүүдийг тоос сорогчоор цэвэрлэх хүмүүс их байдаг ажээ. Ганц хоёр ийм төрлийн хог цэвэрлэсний дараа тоос сорогчийн хоолой, шүүлтүүр, уутыг шинээр солихоос өөр аргагүйд хүрнэ.

Жижиг сажиг эвдрэлийг та анзаарахгүй биз, гэхдээ тоос сорогч шилний хэлтэрхийнүүдээ дотроо хадгалсаар байгаа буюу эргээд арагшаа үлээх хэсгээр хогоо хаяж эхэлдэг байна.

 

9. Гурил

© Depositphotos © Depositphotos © Depositphotos

Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар бол соруулах гэж байгаа гурилын хэмжээг анхаарна. Хэрвээ багахан гурил асгарсан бол санаа зовох зүйлгүй соруул, харин бүтэн уут гурил асгачихсан бол гараараа цэвэрлэхээс өөр аргагүй.

Эс бөгөөс тоос сорогчийг эвдлэнэ: шүүлтүүрийг нь бөглөнө, гурил моторын эд ангийг гэмтээнэ, цаашлаад шинэ тоос сорогч худалдаж авах хэрэг гарна.

Тоос сорогч – хайрлаж гамнаж байх ёстой цахилгаан бараа бөгөөд үндсэн үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүйд бид өөрсдөө л хүргэдэг байна.

Та шалан дээр байгаа хог болгоныг тоос сорогчоороо соруулдаг уу эсвэл ямар хааяа ч гэсэн шүүрддэг үү?

21
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
4
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

30 Сэтгэгдэл

  1. Imae Eder

    Imae Eder

    2019/11/02 at 12:33

    Үнс огт соруулж болохгүй

  2. wtf

    2019/11/02 at 14:07

    zda tged soruulah yum uldej bgamu

  3. Mashbat Mongol

    Mashbat Mongol

    2019/11/02 at 14:21

    Тэгвэл соруулах юм үлдэхгүй юм байна

  4. Delgermaa Delgermaa

    Delgermaa Delgermaa

    2019/11/02 at 19:07

    Td yu soruulah yum bolj bna?!

  5. Undarmaa Baatar

    Undarmaa Baatar

    2019/11/02 at 19:41

    Харин тийм ?

  6. Tuya Tuyaa

    Tuya Tuyaa

    2019/11/03 at 01:06

    Юу шүүрдэх болж бнааа

  7. toos sorogch buteesen nuhur tolgoi dutuu ajiljdee

  8. Uyanga Batsukh

    Uyanga Batsukh

    2019/11/03 at 05:58

    sorj boloh yum bnuu yr n haha

  9. Erka von Strenge

    Erka von Strenge

    2019/11/03 at 06:53

    Тэгээд тоос сорогчны хэрэг бгаа юмуу

  10. Lantuush Taiwan

    Lantuush Taiwan

    2019/11/03 at 06:55

    Shaal demiii yum gert bgaa yum bishuuu unshsan chin tegej sanagdlaa demiii mongo urchijdeee

  11. Tuya GD GD

    Tuya GD GD

    2019/11/03 at 07:53

    Ийм юмнууд соруулж цэвэрлэхгүй юм бол тоос соруулагчаар яахав.

  12. Namjil Sodnom

    Namjil Sodnom

    2019/11/03 at 08:36

    Yag l soruulsh estoi zuilsiin jagsaalt bn

  13. Altangerel Otgonbayar

    Altangerel Otgonbayar

    2019/11/03 at 09:10

    Юу ч соруулж болохгүй юм бол тоос сорогчоор яах юм

  14. Jojo Zoloo

    Jojo Zoloo

    2019/11/03 at 09:31

    Одоо тэгээд яаж хэрэглэх билээ

  15. Tuul Tuul

    Tuul Tuul

    2019/11/03 at 10:05

    Юуг болох вэ

  16. Одбаяр Ван

    Одбаяр Ван

    2019/11/03 at 13:08

    Зүгээр л тоос сорогч огт хэрэггүй гэчихгүй дээ ккк

  17. Odgi Tsilaajav

    Odgi Tsilaajav

    2019/11/03 at 14:54

    Сорж болох юм алга хаха

  18. Narantuya Dolgorsuren

    Narantuya Dolgorsuren

    2019/11/03 at 16:49

    Soruulax xog algadaa

  19. Usukhbayar Erdenetsogt

    Usukhbayar Erdenetsogt

    2019/11/03 at 19:19

    Uranbileg Bymba

  20. Номин Батзолбоо

    Номин Батзолбоо

    2019/11/03 at 19:39

    buh ymiin blohgui geheer yag yug soruulah bljiin toos sorogch toos soruulj blohgui zugeerl gert bh yostoi gh geed bgaan muu haashaa ym

  21. Gantuya Erdenebayar

    Gantuya Erdenebayar

    2019/11/04 at 00:02

    Sainaa Sanika Номин Номико

  22. Б. Анукаа

    Б. Анукаа

    2019/11/04 at 08:15

  23. Ch Tuya

    Ch Tuya

    2019/11/04 at 09:18

    гэртээ үзүүлэн болгож тавимаар юм биш үү. Соруулах зүйл олдохгүй юм байна.

  24. Suvdaa Suvd

    Suvdaa Suvd

    2019/11/04 at 12:32

    Bazaar Munkh

  25. Onemoon Karatekata

    Onemoon Karatekata

    2019/11/04 at 18:09

    Soliorch baih yumaa teged odoo toos sorogchiig yahgej awah bolj bna aa aaain

  26. Khishgee Bayar

    Khishgee Bayar

    2019/11/04 at 18:54

    Odoo daavuun uuttao sorogch hovor blsn blhr zugeer bh oo

  27. Chuluunbat Jambaa

    Chuluunbat Jambaa

    2019/11/04 at 20:06

    Сорогчийнхоо уутыг авч цэвэрлэж угааж болдог юм шүү дээ

  28. Ami Bud

    Ami Bud

    2019/11/04 at 21:20

  29. Sumiya Javkhlantuya

    Sumiya Javkhlantuya

    2019/11/05 at 01:20

    tsahilgaanii utas urtasgagch zalguuraas busad ni sorj boloh l yumnuud bna

  30. Ш. Оюунхүү

    Ш. Оюунхүү

    2019/11/05 at 07:48

    Тоос сорогчийн хэрэг алго.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *