2015 онд роботуудад байр сууриа тавьж өгөх 9 ажил мэргэжил

0

Гадны нэгэн сайтын сурвалжлагч хотын гудамжаар алхаж явахдаа роботуудын хийж чадах бүхий л ажлын тухай бодсон байна. Тэрээр “Робот кофе зөөгчийн үүргийг гүйцэтгэж чадах боловч тэр над руу инээмсэглэн, найзаа хэмээн дуудаж чадах эсэхэд эргэлзэж байна. Өглөө бүр гудамж цэвэрлэх нэгний ажлыг робот хийж чадах байтал бид яагаад үүнийг өөрсдөө хийсээр л байгаа юм бол? Би таксины жолооч нар үргэлж хурд хэтрүүлэн давхих зуураа хөнгөн зууш идэж, утсаар ярьж, бас надаас ажлын минь тухай асуухыг хардаг. Харин робот яг 40 км/цагийн хурдтай явах нь гарцаагүй.” хэмээн боджээ.

Гэхдээ түүний бодлууд дэмий хоосон зүйл биш аж. Сүүлийн 2 жилийн хугацаанд хийгдсэн хоёр тусдаа судалгаагаар судлаачид робот ажилчдын өсөлт дөхсөн хэмээн таамагласан байна. Нэгдсэн Вант улсад Оксфордын их сургууль болон Deloitte пүүсийн зүгээс ур чадвар шаардахгүй 10 сая ажлын байрыг роботууд эзлэх болно хэмээн таамаглаж байгаагаа мэдэгджээ. Өнгөрсөн жил Оксфордын судалгаагаар 2033 он гэхэд АНУ-ын ажлын байрны 45% нь автоматжиж, компьютержих болно гэж дүгнэлт хийсэн байна.

Ирэх онд гэхэд л робот хамтран ажиллагсад, робот орлуулагчид хэд дахин үржих бөгөөд дараах 9 ажлын байранд роботууд ажиллах гэнэ.

Цэвэрлэгч

2015 онд роботуудад байр сууриа тавьж өгөх 9 ажил мэргэжил 2
Ширхэг ч микроб үлдээлгүй өрөө байшинг цэвэрлэнэ гэдэг амар зүйл биш. Гэтэл Эболагаас үзэхэд л энэ нь үндсэн шаардлага болсон. Харин энэ үүргийг робот тун сайн гүйцэтгэж чадах аж. Яг одоо гэхэд л Умард Калифорний эмнэлэгт Xenex Disinfection Services-ийн микроб устгагч робот хэт ягаан туяа ашиглан нян бактер, хөгц мөөгөнцөр, микроб бохирдлыг ор мөргүй устгаж байна.

Багш

2015 онд роботуудад байр сууриа тавьж өгөх 9 ажил мэргэжил 3
Коннестикат мужийн нэгэн сургуулийн сурлагын болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд жинхэнэ хүн-багштай харилцсанаас хүн дүрст роботуудтай харилцах нь илүү амар байгааг олж тогтоожээ. Францын технологийн компани Aldebaran-ы 22 инчийн өндөртэй NAO робот нь боловсролын робот хэлбэрээр бүтээгдсэн. Одоогоор багшийг орлож хараахан чадахгүй ч багшийн туслахын үүргийг сайн гүйцэтгэж байна.

Тамирчин


Робот хөл бөмбөгчин, робот теннисчин, робот бейсболын тоглогч бүгд бүтээгджээ. Японы эрдэмтэд роботуудад барих, цохих, гүйх, бөмбөг авахыг зааж байгаа нь тун амжилттай болж байгаа ажээ. Харин Токиогийн их сургуулийн Ишикава Ватанабэ лаборатори дээрх чадваруудыг нэг Android лигийн гол гишүүнд нэгтгэж чадна гэж байна.

Эмнэлгийн ажилтан эсвэл сувилагч

2015 онд роботуудад байр сууриа тавьж өгөх 9 ажил мэргэжил 4
Сувилагч нар өрөө бүхэнд байгаа өвчнүүдийг асрахаас гадна заримдаа өвчнүүдийг өрөө сэлгэх эсвэл ортой нь хаа нэг тийш шилжүүлэх үүргийг ч хүлээдэг. Abacus Global Technology компани энэ оны эхээр Сингапурын Khoo Teck Puat эмнэлэгт EPush bed робот ороо танилцуулсан байна. Моторнууд бүхий энэхүү ор нь аюулгүй хурдыг баримтлан хөдлөх чадвартай.

Худалдааны ажилтан

2015 онд роботуудад байр сууриа тавьж өгөх 9 ажил мэргэжил 5
Заримдаа худалдааны ажилтнуудад ч мэдэхгүй зүйл гардаг. Харин роботуудад мэддэг зүйл нь гайхмаар их байх болно. Lowes компаний Orchard Supply Store дэлгүүрт явуулж буй туршилтаар OSHbot нэртэй робот үйлчлүүлэгчдэд туслан тун завгүй байна. Тархин дотроо дэлгүүрийн газрын зураг болон GPS-тэй робот таны хайсан бүтээгдэхүүн хаана байгааг газарчлах ажээ. Япон ч бас Pepper робот Nescafe кофе худалдаалж байгаа нь баристагийн ажлын байрыг эзлэхийн тэмдэг юм.
2015 онд роботуудад байр сууриа тавьж өгөх 9 ажил мэргэжил 6
Зочид буудлын ажилтан

2015 онд роботуудад байр сууриа тавьж өгөх 9 ажил мэргэжил 7
Калифорний Купертино дахь Алофт зочид буудалд SaviOne робот 2015 оноос эхлэн ажиллаж эхэлнэ.

Жүжигчин

2015 онд роботуудад байр сууриа тавьж өгөх 9 ажил мэргэжил 8
Жүжигчин хүн нэг дүрийн төлөө бусад жүжигчдээс ялгарах ёстой байдаг. Одоо тэдний өрсөлдөгчид роботуудаар хүрээгээ тэлж байна. Өнгөрөгч 10-р сард Унгарын Будапешт хотод REPLIEE S1 нэртэй робот Franz Kafka-гийн Metamorphosis жүжгийн гол дүрд тоглосон. Робот гэдэг талаасаа REPLIEE S1-ийн жүжиглэлт тун сайн байсан ба тэрээр нэг ч мөр, нэг ч үйлдэл мартаагүй нь өндрөөр үнэлэгдсэн юм. 2015 онд илүү олон робот жүжигчид гарч ирнэ гэгдэж байна.

Нисэх онгоцны нисгэгч

2015 онд роботуудад байр сууриа тавьж өгөх 9 ажил мэргэжил 9
Өмнөд Солонгосын Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн институтэд гар, хөл, толгойтой хүн дүрст робот бүтээгджээ. Энэхүү робот нь Фукушимагийн цөмийн станц гэх мэт янз бүрийн аюултай нөхцөлд нисэхээр бүтээгдсэн байна. Арилжааны нислэгт мөн роботууд нисгэгчийн үүрэг гүйцэтгэх цаг холгүй болжээ.

Бонус: Uncanny Valley гэж юу вэ?

3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/12/16 at 11:47

    Bagsh ongotsnii nisgegch 2 demii sanaa bna

  2. Зочин

    2014/12/16 at 12:27

    баримжаатай шаа л даа

  3. Ухаалаг шинэ апп

    2014/12/16 at 12:53

    Doloon ugluu апп-ыг та бүхэн PLAY STORE – s татан аваарай.

  4. Зочин

    2014/12/22 at 23:03

    онгоцний нисгэгчийг битгийл роботоор сольж хаяасай

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *