Дэлхийн томоохон технологийн компаниуд таны талаар юу мэдэх вэ? Бараг бүх зүйлийг чинь мэдэж байгаа!

3

“Security Baron” судалгааны байгууллагаас “Facebook”, “Google”, “Apple”, “Twitter”, “Amazon” болон “Microsoft” гэсэн дэлхийн томоохон технологийн компаниудын хэрэглэгчдээс бүрдүүлдэг мэдээллийг харуулсан инфографикийг гаргажээ.

Фэйсбүүкийн нууцлалын зэрэглэлийн чимээ шуугиан хэзээ ч дуусахгүй байх – 13 настнууд хүртэл уг сошиал сүлжээг хэрэглэж байна – та магадгүй өөрөөсөө сошиал сүлжээ болон бусад томоохон технологийн компаниуд таны талаар юу мэддэг бол гэж бодож байсан биз ээ.

Бага зэрэг нууц задлахад: бараг бүхнийг мэдэж байдаг.

Фэйсбүүк болон бусад компаниудын хувьд мэдээлэл бол мөнгө л гэсэн үг. Гэхдээ тэдгээр технологийн компаниуд хэрэглэгчдийн талаар хэрхэн бүх их зүйлийг мэдэж байгаа нь гайхалтай.

Доорх инфографикт харуулснаар, Фэйсбүүк мэдээллээр цангадаг нь харагдаж байгаа бөгөөд тэд таны ажил мэргэжил, эд хөрөнгийн хэмжээ, үндэс угсаа, шашин шүтлэг, улс төрийн аль намд харъяалагддаг болох, тэр ч битгий хэл ямар зар сурталчилгаан дээр лайк дарсан мэдээлэл, гар утасны дугаар, и-мэйл хаяг, байршил зэргийг мэдэхийг хүсдэг байна.

Фэйсбүүк бол хамгийн түрэмгий сошиал медиа хэмээн энэхүү судалгааг хийсэн газрын зүгээс онцолжээ.

Харин Твиттерийн хувьд харьцангуй гайгүй. Нэр, хүйс эсвэл төрсөн огноо хамаарахгүй боловч Твиттер таны гар утасны дугаар, и-мэйл хаяг, цагийн бүсчлэл, үзсэн бичлэг зэргийн мэдээллийг авахыг хүснэ.

“Gmail”-ийн туслалцаатай “Google” болон “Microsoft” компаниуд таны талаар их хэмжээний мэдээллийг цуглуулдаг болох нь давхар харагдаж байна.

 

Та дараах инфографиктай танилцаж, томоохон технологийн компаниуд хэрхэн хэрэглэгчдээс мэдээлэл цуглуулдаг болохыг олж мэдээрэй.

11
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *