Нас ахих тусам ой санамж муудаж байна уу? Танд ой санамжийг сайжруулах 4 төрлийн амин дэм болон эрдэс бодисыг танилцуулъя

1

Ой санамж муудаж байна гэж хэр олон хүн гомдоллож байгааг та сонсов? Өсвөр насныхан, залуучууд бас өндөр настай хүмүүс ч ингэж ярьцгаадаг. Ой санамжийн асуудал ямар ч насныханд тохиолдож болно, тэглээ гээд энэ таагүй өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч бууж өгч огт болохгүй. Ой санамжийг байнга ажиллуулж амин дэм болон эрдэс бодисоор дэмжиж байх ёстой. Өнөөдөр та бүхэндээ ой санамжийг дэмжих амин дэм, эрдэс бодисуудын тухай товч танилцуулахаар бэлдлээ.

Е амин дэм

Natalia Elena Massi / Shutterstock.com

2014 оны судалгаагаар их хэмжээний Е амин дэм Альцгеймерийн өвчтэй хүний биеийн байдлыг сайжруулж байгааг тогтоожээ. Та Е амин дэмийн агууламжтай хоолноос татгалзахгүй байхад л болно. Е амин дэм агуулсан хоол хүнс: самар, үр, хар өнгийн жимсгэнэ, бууцай, амтат чинжүү.

 

В12 амин дэм

Fausta Lavagna / Shutterstock.com

Энэ амин дэмийг их хэмжээгээр нь уух тухай энэ удаад ярьсангүй, харин тус амин дэмээр бие махбодыг хангах тухай ярьж байгаа юм. В12 амин дэм ой санамжид үнэхээр сайнаар нөлөөлдөг, тиймээс дараах хоол хүнсийг түлхүү хэрэглэхийг хичээгээрэй. Жишээ нь: сүү, риккота, моцарелла, фета болон ээдэм гэх мэт.

 

D3 амин дэм

nevodka / Shutterstock.com

Бие махбодыг тус амин дэмээр хангахад сэтгэл санаа хүртэл өөдрөг болоод ирдэг, сурах чадвар нэмэгдэнэ, зүрх болон судасны үйл ажиллагаа бүхэлдээ сайжирч хөгшрөлтийн явц удааширдаг байна. Уг амин дэмийг агуулсан хоол хүнсээс дурдвал: овьёосны гурил, сүүн бүтээгдэхүүн гэх зэрэг байх аж.

 

 

Омега 3

Dionisvera / Shutterstock.com

Таны тархины эд эсэд нэн шаардлагатай элемент болно. Мэдрэлийн эсийн үйл ажиллагааг дэмжинэ, ой санамж болон сурах чадварыг дээшлүүлдэг. Омега 3 агуулсан хоол хүнснээс дурдвал самар, үр, брюссель байцаа, навчит байцаа, бууцай, гичний тос, хушганы тос гэх мэт байна.

 

Юу ой санамжийг муутгадаг вэ?

  • Амьдралын идэвхгүй хэв маяг
  • Өөх тос ихтэй буруу хооллолт
  • Илүүдэл жин
  • Хорт муу зуршлууд (архи, тамхи)

Хэрвээ та ой санамжийн асуудалд хайнга хандвал насны залууд оюун ухаан муудах асуудалтай тулгарах эрсдэл бий болно. Хэрвээ та эртнээс өөрийн амьдралын хэв маягтаа анхаарал тавьж, зөв хооллолтын дэглэм баримтлахын зэрэгцээ спортоор идэвхтэй хичээллэх, хорт муу зуршлаасаа салсан бол дэлхийн улс орны нийслэлийг хэдэн ч насыг зооглосон нэрлэх чадалтайгаа үлдэнэ.

3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/06/17 at 23:21

    Баярлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *