3 хүүхдийн эцэг болсон энэ залуу бүх эрчүүдэд хандан: эхнэрүүд чинь бүгдээрээ супер баатрууд юм шүү хэмээн нэгэн гайхалтай пост бичжээ!

2

Гэр бүл болно гэдэг амаргүй зүйл, мөн эцэг эх болно гэдэг хялбар асуудал биш. Эцэг эхчүүд ихэнхдээ өнгөрсөн рүү буцаж, зарим зүйлсийг өөрөөр хийх байж дээ гэсэн бодолд автдаг. Тэгвэл Ted Gonder, бахархалтай 3 хүүхдийн аав, шинээр аав болж буй бүх эрчүүдэд зориулан чин сэтгэлийн үгээ хэлэхийг хүсжээ. Энэ пост бүх эр нөхрүүдэд хамаатай ба тэд сайн эцэг байхын тулд чармайх хэрэгтэйгээс гадна үргэлж эхнэрээ бүхий л талаар нь дэмжиж байх хэрэгтэй гэсэн санааг илэрхийлсэн байна. Түүний бичсэн пост олон хүнд хүрсэн ба хэдийнээ 71,000 лайк болон 58,000 шейр авчээ.

Хүн бүр хайртай хүмүүсээ, гэр бүлээ эхэнд тавихыг эрмэлздэг, тиймдээ ч бид та бүхэнтэйгээ Ted-ийн бичсэн зүйлийг хуваалцахыг хүслээ. Түүний бичсэн зүйл бүх эрчүүдэд, аавуудад эхнэрүүдээ сайхан байх үед нь хайрлаж байсан шигээ үргэлжлүүлэн хайрлахад нь тусална гэдэгт итгэлтэй байна.

Ted болон түүний гэр бүлийнхэнтэй танилц

“Би одоо 29 настай. 3 хүүхдийн аав. Эхнэрийг маань Franziska гэдэг ба тэр минь хүүхдүүдээ үнэхээр мундаг төрүүлсэн. Би хүүхэдгүй байсан 24 настай Ted-ээр дамжуулан эцэг болох, цаашлаад эхнэрээ хэрхэн хайрлаж, хүндэтгэх ёстой талаар та бүхэнд хэлэхийг хүссэн юм.”

tedgondor / Instagram

 

1. Түүнийг тэнхрэхэд тусла

“Эхнэр чинь үр хүүхдээ хэвлийдээ бүтэн 9 сарын турш тээдэг. Тиймээс хүүхэд чинь хорвоод мэндэлсний дараа, эхний 9 сар чи хүүхдээ өөрийнхөө чадахаар асарч тойл. Ингэснээр чи эхнэрээ тэнхрэхэд нь туслахаас гадна хүүхэдтэйгээ гайхалтай холбоо үүсгэж чадна.”

tedgondor / Instagram

 

2. Живх солих үүргээ биелүүл

“Эхнэр чинь хүүхдээ хөхүүлнэ – түүнийг бүрэн бүтэн хүн болгохын тулд – энэ үнэхээр ядаргаанд орохуйц хэцүү зүйл. Тиймээс чи өөрийнхөө чадах хэмжээгээр хүүхдийнхээ живхийг соль. Живх №1-ээс авахуулаад. Удалгүй чи хүүхдийнхээ бохирдлыг тоолгүйгээр маш хурдан сольж сурна. Ингэснээр чи харилцаан дахь тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй бас эхнэрээ гомдоллоход хүргэхгүй. Ер нь бол эхнэрүүдийн чинь найзууд чамайг ямар ажилгүй амьтан болох, эхнэрээ дэмждэггүй арчаагүй нэгэн мэтээр хэлэхэд битгий хүргэ. Эхнэрээ чамаар бахархтал нь түүнд тусла.”

tedgondor / Instagram

 

3. Энгийн зүйлээр ч гэсэн ямар их баярлаж байгаагаа харуул

“Эхнэртээ өглөө бүр шинэхэн кофе найруулж өг. Хэдийгээр тэр үүнийг уулгүй хөргөх, уухаа мартсан ч бай найруулж өг. Тэр чамайг ажиллаж байх хооронд эсвэл хүүхдээ харж байх үед хэдэн хором ч гэсэн дуг хийж, кофег чинь уухаа мартсан байж болно. Түүнийг шөнөжингөө хүүхдээ хөхүүлсэн гэдгийг санаарай. Тиймээс маргааш өглөө бага ч гэсэн тамир тэнхээтэй сэрэхэд нь тусла.”

tedgondor / Instagram

 

4. Түүнд супер баатар гэдгийг нь сануул

“Эхнэртээ өөрийнхөө биеэ хараад итгэлгүй, урам зориггүй байх үед нь түүнийг ямар үзэсгэлэнтэй болохыг хэл. Өнгөрсөн хугацаанд түүнийг зорьсон зорилгодоо хэрхэн хүрдэг байсныг нь сануул. Түүнийг супер баатар гэдгийг нь бахдалтайгаар хэлж өг. Тэр 20 кг жин нэмж, хамаг эд эрхтнээ өвтгөн байж чамд энэ амьдралдаа авч болох хамгийн сайхан бэлгийг өгсөн гэдгийг санаарай. Түүнд унжсан арьс, жин нэмсэн биеэ харах боломж өгөлгүй, амьдралдаа өөр шинэ зорилго бодож олоход нь тусла.”

tedgondor / Instagram

 

5. Үргэлж түүний төлөө бай

“Эхнэрээ дулаацуул. Дааврууд бол солиотой зүйлс, төрөхийн өмнө ба дараа тодорхойгүйгээр өөрчлөгддөг. Тэр өдөр бүр зовиуртай байна, заримдаа тэр өлсөөгүй үедээ өлссөн, кафейнтай зүйл уумааргүй үедээ уумаар байна гэх мэтээр хэлнэ. Үүнд нь битгий төвөгшөө. Чиний үүрэг бол энэ үед нь аль болох түүний уурыг хүргэлгүй, аясаар нь байж, сэтгэл санааг нь өөдрөг байлгах ёстой. Удахгүй тэр хэвийн болно. Сэтгэлээр унавал, зовж шаналах юм бол түүний бүх стрессийг өөрийнх мэтээр хүлээж авч, түүний хажууд бай. Хожим тэр чамайг илүү их хайрлана.”

tedgondor / Instagram

 

Эхнэр нь нөхрийнхөө бичсэн постыг хараад хариу бичсэн ба хосуудад зориулан зарим нэг зөвлөгөөг өгчээ:

Тэр хэлэхдээ: “Хэрүүл маргаан харилцаанд сэв суулгах ёсгүй, харин ч аливаа зүйлийг сурч мэдэх, хамтдаа асуудлыг шийдэх гарц олоход ач тустай зүйл гэжээ. Мэдээж зарим зүйл хааяа хяналтаас гарах үе бий, гэхдээ хосуудын хамгийн сайн чадах зүйл бол хэрүүл маргаанаас суралцаж, дараагийн удаа алдахгүй байх явдал юм.“

“Бас нэгэн өөр сайхан санаа гэвэл хамтдаа амьдарч эхлэхийн өмнө өөрсдийнхөө хандлагын талаар ний нуугүй ярилцацгаа. Ирээдүйг юу гэж харж байна, юу төлөвлөж байна, гэр орноо яаж авч явах уу гээд бүгдийг нь ярь.”

tedgondor / Instagram

 

Мөн тэр аз жаргалтай гэрлэлт рүү амжилттай хөтлөх хүчин зүйлсийн талаар хуваалцжээ

Хүчирхэг хосууд байхын нууцыг Franziska хуваалцахыг хүссэн байна. Тэрээр: “Хосууд ямар ч нөхцөлд бие биенийгээ дэмжиж, нэг нэгэндээ хөрөнгө оруулалт хийж амьдрах ёстой гэдэгт итгэдэг аж. Мөн хосуудын нэг нэгнийгээ гэсэн хайр үргэлж идэвхтэй байх хэрэгтэй.” Эцэст нь тэр, “Хайр бол нэр үг биш, харин үйл үг байх ёстой.” гэжээ.

tedgondor / Instagram

Ийм сайхан үнэтэй зөвлөгөө өгсөн хосууддаа баярлаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд, олон залуу гэр бүлд урам зориг хайрлана гэж найдаж байна.

Та Ted-ийн зөвлөгөөтэй санал нийлж байна уу? Өөр нэмэх зүйл байна уу? Та өөрийн амьдралынхаа талаар бидэнтэй хуваалцаарай.

16
ХөөрхөнХөөрхөн
7
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *