Бүү хуурт! Сүрчиг, үнэртэй ус, үнэрт цацлаганы ялгаа чухам энэ юм шүү!

2

Олон эмэгтэйчүүдийн хувьд үнэртэн сонгоно гэдэг их чухал зүйл байдаг. Өөрийн тань зан ааш, нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлох, тодорхой төрлийн, тодорхой үнэртэй зэрэг сонгох шаардлагатай маш олон зүйл бодолцох хэрэгтэй болно. Зөвхөн үнэр, төрөл төдийгүй удаан хугацаагаар үнэрээ барих чадварыг тодорхойлдог үнэртний орц ч бас их чухал.

Зарим нэг хүн дээрх бүх зүйлийг амархан ялгаж салгадаг бол үнэртний ертөнцөд шинэхэн хүн амархан төөрөлддөг билээ. Ингээд үнэртэн, түүний төрлийн тухай танилцуулъя.

 

Ямар үнэртэн сонгох вэ?

Ихэнх үнэртэн ус, спирт, үнэр бүхий концентрацын нэгдэл бөгөөд энэ гурван бодисын орц, хэмжээнээс шалтгаалан олон төрөл болдог билээ. Сүрчиг, үнэртэй ус, үнэрт ус, одеколон зэрэг нь дээрх бодисын орцоос хамааран ялгардаг ба мөн энэ орц нь үнэ тодорхойлох бас нэг чухал зүйл болдог  юм.

 

1. Сүрчиг (Parfum)

Үнэртний хамгийн их орц бүхий, үнэрээ хамгийн удаан барьдаг төрөл. Эфирийн тосны эзлэх хувь 20-30% хүрэх ба үнэр нь арьсанд 6 цаг, даавуу болон цаасанд бүтэн өдрөөс илүү хугацаагаар хадгалагддаг байна. Сүрчиг бол дээд зэрэглэлийн үнэртэн бөгөөд их үнэтэй байна.

Сүрчигний бусдаас ялгарах нэг том онцлог нь эфирийн тос ихээр агуулагддаг учир үнэр нь шууд гэхээсээ илүү аажмаар үнэртэж цаг хугацаа явах тусам илүү сайхан болдог. Өөрөөр хэлбэл сүрчигний үнэр аажмаар өөрчлөгдөж байдаг билээ.

Сүрчгийг орой эсвэл хүйтэн үед хэрэглэх нь тохиромжтой ба халуун болон өглөө эрт хэрэглэвэл үнэр нь улам бүр хурц болдог байна. Сүрчиг нь өдөр тутмын хэрэглээ биш юм.

 

2. Үнэрт ус (Eau De Parfum)

Үнэрт усанд үнэр бүхий концентрацын нэгдэл 15-20%-ийг эзлэх ба арьсанд 4 цаг орчим, даавуу болон цаасанд бүтэн өдрийн турш үнэрээ хадгалдаг. Сүрчгийг бодвол үнэрт усыг өдрийн турш хэрэглэж болно. Ийм учраас үнэрт усыг өдрийн сүрчиг гэж нэрлэх нь бий.

Энэ усанд үнэр илүү тод боловч үнэрийн хувирах болон тархах чанар арай сул байдаг ба ийм чанараас шалтгаалан үнэрт усыг нэг дор их хэмжээгээр хэрэглэх нь удаан хугацаагаар үнэрээ барих нөхцөл болохгүй бөгөөд харин эхний хэдэн цагт маш хурц үнэртэж байгаад яваандаа үнэр үгүй болдог.

 

3. Үнэртэй ус (Eau De Toilette)

Энэхүү хөнгөн үнэртэнд жинхэнэ үнэр голлох ба түүний тархалт, хувиралт бараг мэдэгдэхгүй онцлогтой. Үнэр бүхий концентрацын эзлэх хувь 7-10% байна. Үнэрт усны нэгэн адил өдрийн турш хэрэглэж болох ба өдрийн турш хэд хэдэн удаа цацаж болно. Үнэртэй усыг халуун өдөр, идэвхтэй хөдөлгөөнтэй үед ч хэрэглэж болох сайн талтай.

Үнэртэй усны үнэр харьцангуй хямд ба үнэр нь ч илүү зөөлөн байх тул хамгийн их дэлгэрсэн үнэртэн юм.

 

4. Одеколон (Eau De Cologne)

Одеколонд эфирийн тос 3-5%-ийг эзлэх ба арьсанд 2 цаг орчим, цаас, даавуунд бүтэн өдөр арай хүрэхгүй хугацаагаар үнэр нь хадгалагдана. Энэ бол хамгийн хөнгөн хэлбэрийн үнэртэн бөгөөд эрчүүд ихэнхдээ ашигладаг билээ.

Шинж чанарын хувьд үнэртэй устай ойролцоо ба үнэр бүх л үеийн турш хэвээр байх ба сүрчигний 3-р үеийн үнэртэй төстэй байна. Гэхдээ спиртийн орц нилээд мэдрэгдэх ба эрчүүд их хэрэглэдэг болохоор эрчүүдийн ус гэж нэрлэх нь байх боловч энэ нь буруу ойлголт юм.

 

5. Сэргээх ус (Eau Fraiche)

Үнэр бүхий концентрацын эзлэх хувь 1-3% ба үнэр нь арьсанд нэг цагаас ихгүйгээр хадгалагдана. Энэ үнэртний хамгийн гол онцлог нь цитрус маягийн үнэр бөгөөд өдрийн турш болон спортоор хичээллэх үед хэрэглэж болно.

Ямар үнэртэй ус хэрэглэх вэ? гэдэг асуултанд хариулах тодорхой хариулт үгүй юм. Янз бүрийн нөхцөлд хэрэглэх янз бүрийн үнэртэн өөртөө байлгах нь хамгийн зөв болов уу. Ингээд энэхүү жижигхэн танилцуулга маань таныг өөртөө таарсан, таалагдсан үнэртэн худалдан авахад тус болно гэж найдаж байна.

37
БахархмаарБахархмаар
7
Ха ХаХа Ха
6
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Sugaraa Venus

    Sugaraa Venus

    2018/01/07 at 16:36

    Н. Тэмүүлэн

  2. Sugaraa Venus

    Sugaraa Venus

    2018/01/07 at 16:36

    Н. Тэмүүлэн

  3. Emily Smile

    Emily Smile

    2018/01/07 at 16:40

    Ss

  4. Emily Smile

    Emily Smile

    2018/01/07 at 16:40

    Ss

  5. Oyuka Absos

    Oyuka Absos

    2018/01/07 at 17:34

    Dyng

  6. Oyuka Absos

    Oyuka Absos

    2018/01/07 at 17:34

    Dyng

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *