2100 он гэхэд дэлхий ертөнцийг танигдахын аргагүй болтол нь өөрчлөх магадлалтай 7 зүйл

0

Бидний үр хойч ирээдүйд магадгүй мөнхийн 30 настай төрхтэйгөө үлдэх сонголт хийх боломжтой болсон байх ч хөвсгөр цагаан үүлс ямар байдаг байсныг нүдээр үзэж чадахгүй болох ч магадлал бий. Хором мөч тутамд хүн ам асар ихээр нэмэгдэж буй энэ дэлхий 2100 он гэхэд танигдахын аргагүй өөрчлөгдсөн байхыг хэн ч үгүйсгэхгүй. Манай сайт уншигч танд 2100 он гэхэд дэлхий дээр өөрчлөгдөх магадлалтай зүйлсээс хүргэж байна.

1. Берлинээс Нью-Йорк хот хүртэл явахад ердөө 3 цагийг зарцуулдаг болно.

© shutterstock.com

2100 онд Европ болон Хойд Америк тив Атлантын далайн гүнд вакуум туннелээр холбогдож, түүгээр 1945 м/сек хурдтай метро хурдлах боломжтой болсон байхыг үгүйсгэх аргагүй. Ийнхүү соронзон орон болон далайн гүний цаг агаарын үзэгдлээс хамааралгүй орчинд Берлинээс Нью-Йорк хот хүртэл явахад ердөө 3 цагийг зарцуулдаг болох боломжтой.

 

2. Халуун орны ширэнгэн ой үгүй болно.

© depositphotos.com © depositphotos.com

Өдгөө хүн төрөлхтөн дэлхий дээрх нийт ширэнгэн ойн тал хувийг cүйтгэж, үгүй хийгээд байгаа билээ. Хэрэв энэ хурдаараа цаашид ширэнгэн ойн тархалт багассаар байвал 2100 он гэхэд эх дэлхий дээр маань ширэнгэн ой бүрэн устаж үгүй болох аж. Дэлхий дээр оршин тогтнож буй амьдралын бүхий л хэв шинжийн 75 хувь нь ширэнгэн ойд байдаг гэх тооцоо бий бөгөөд 2100 онд гэхэд тэдгээр амьд биетүүд мөн адил уcтгаж cүйдэх эрсдэл бий.

 

3. Хүмүүс хөгшрөхөө болино.

© depositphotos.com

Хүмүүс бүхий л цаг хугацааны туршид мөнхийн гоо үзэсгэлэн, мөнх амьдралын тухай сонирхон судалсаар ирсэн байдаг билээ. Гэсэн ч одоогоор бид тийм хэмжээний дэвшилд хараахан хүрээгүй л яваа.

Гэхдээ эрдэмтэд хүн цаг хугацааны явцад эсийн хэмжээнд нөхөн сэргэх явц зогсож эхэлснээр хөгшрөлт хэрхэн явагддагийг олж тогтоож, хөгшрөлтөд нөлөөлдөг 60 орчим генийг олоод байгаа аж.

Харин 2100 он гэхэд эсийн хэмжээнд нөхөн сэргэх үйл явцыг хэдэн ч насанд хэвийн явагддаг байх боломжийг бүрдүүлснээр мөнхийн залуу сайхан харагдах боломжтой болох магадлалтай.

 

4. 21 орон цөлжилтөд өртөнө.

Одоогийн дэлхийн дундаж хэмийг 2 хэмээс доош барьж чадахгүй л бол Газрын дундад тэнгисийн бүс нутгийн орнуудын уур амьсгал сүүлийн 10,000 жилд өөрчлөгдсөн хэмжээнээсээ илүү ихээр өөрчлөгдөж, тэнгис орчмын Испани тэргүүтэй 21 орон цөлжихөд ойрхон байна.

 

5. 2100 онд хүнсний хангамж дутагдалд орно.

© depositphotos.com © depositphotos.com

Өнөөгийн хүнсний хэрэглээ цаашид энэ хэвээр үргэлжилсээр байвад 2100 он гэхэд хүн төрөлхтөн хүнсний дутагдалд орж эхлэх ба хүн бүр цагаан хоолтон боллоо ч дэлхийн нийт газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүнүүд 10 тэрбум хүнийг тэжээх боломжгүй гэдгийг Харвардын Их Сургуулийн социобиологичид өгүүлжээ. Ердөө 10 жилийн дараа л гэхэд дэлхий нийт хүнсний тодорхой асуудалд орж, хүнсний зарим бүтээгдэхүүний үнэ 130-180 хувиар өсөх магадлалтай байгаа аж.

 

6. Далайн түвшин 2.5 метрээр нэмэгдэнэ.

© depositphotos.com

1993 оноос эхлэн хиймэл дагуулууд далайн түвшин нэмэгдэж байгаа эсэхийг тооцоолж эхэлсэн байдаг. Тэгвэл тэр үеэс хойш өнөөг хүртэл бүс нутаг харилцан адилгүй буюу 1.6-2.4 метрээр далайн түвшин нэмэгдээд байгаа аж. Хэрэв энэ хурдаараа далайн түвшин нэмэгдсээр байвал 2100 он гэхэд далайн тзвшин дунджаар 2.5 метрээр нэмэгдэж, далайн эргийн хотууд усанд автах эрсдлийг үүсгэж, тус бүс нутгийн гүүр, замын сүлжээ, цэвэр усны хангамж зэрэг тоо томшгүй асуудлууд ар араасаа хөврөх нь гарцаагүй биз ээ.

Түүнчлэн далайн түвшин ийнхүү дээшилснээр салхи шуурга гарах нь нэмэгдэж, үер усны аюул нэмэгдэж, давстай ус ундны устай холилдох, хэрэглэх боломжгүй болох зэрэг байгаль орчин, газар тариаланд сөрөг үр дагавар авч ирж болзошгүй.

 

7. Дэлхийн уур амьсгал халуун болно.

© depositphotos.com

2100 он гэхэд дэлхийн уур амьсгалд өөрчлөлт орж, нарны туяаг ойлгож, газрыг гадаргууг сэрүүн байлгадаг үүлс тэнгэрт барагтаа үзэгдэхээ больсноор дэлхийн хэм тодорхой хэмжээгээр нэмэгдэх магадлалтай.

Хүлэмжийн хий нэмэгдэж, далай тэнгис аагим халуун болж, ган гачиг тохиож, хур бороо орох үед хөрсөнд шингэхгүй хүчтэй үерлэх зэрэг сөрөг үр дагавар дэлхийн дулаарлын дараа явагдах эрсдэл ч мөн бий. Үүний үр дүнд дэлхий амьдрахад тийм ч таатай орчингүй, 57 сая жилийн өмнөх шиг таагүй уур амьсгалтай гараг болох магадлалтай.

Таны хувьд үргэлжийн 30 настай мэт залуу харагдахыг хүсч байна уу? Дээрх өөрчлөлтүүд таны амьдралд хэрхэн нөлөө үзүүлнэ гэж та таамаглаж байна вэ?

161
ХарамсалтайХарамсалтай
21
ТэнэглэлТэнэглэл
12
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *