Гайхалтай чадварлаг Орос залуу ганц ширхэг цагаан будаан дээр Годзиллаг сийлжээ. Ийм жижиг хэмжээтэй зүйл дээр сийлбэр хийнэ гэдэг зүгээр л гайхамшиг!

0
  • Оросын үнэт эдлэл урлаач Mikhail Myagkkov-ын нэгэн богино хэмжээний бичлэг цахим орчинд шуугиан тариад байна.
  • Тус бичлэгт уран бүтээлч эр ганц ширхэг цагаан будаан дээр Годзиллаг сийлж бүтээх ажээ.
  • Цахим орчинд хүмүүс түүнийг маш нарийн хийцтэй урлаж байгааг шагшин биширсээр байна.

Уран зөгнөлт киноны түүхэнд хамгийн тодоор бичигдэх үлэмж биет мангас бол яах аргагүй Годзилла билээ. Анх Томоюүки Танака Годзиллагийн дүрийг зохиож, 1954 онд дэлгэцнээ гарч байсан энэ дүр өнөөг хүртэл алдартай хэвээр байгаагийн тод илрэл нь энэ онд нээлтээ хийсэн Godzilla vs Kong кино юм.

Харин энэ удаад Годзиллагийн дүрийг нэгэн Орос эр ганц ширхэг цагаан будаагаар урласан нь цахим орчинд шуугиан тариад байна. Асар жижиг хэмжээтэй зүйлийг сийлнэ гэдэг боломжтгүй мэт санагдаж болох ч тэрээр үнэхээр чадамгай урлаж байгаа нь бичлэг дээрээс харагдах ажээ.

Год-будаа гэж үүнийг нэрлэх үү, Будаа-зилла гэж нэрлэх үү?


Эх сурвалжийн мэдээлж буйгаар урлаач эрийг Mikhail Myagkkov гэдэг бөгөөд мэргэжлийн үнэт эдлэл урлаач ажээ. Харин тэрээр Годзиллаг урлахын тулд 3 өдрийг зарцуулсан байна.

 

Түүний бичлэг богинохон ч гэсэн үзэхэд тун таатай мэдрэмж авах нь гарцаагүй


Хамгийн анх nextf***inglevel by #alexander_the_dead нэртэй Реддит суваг дээр түүний энэхүү бичлэг нийтлэгдсэн бөгөөд улмаар бусад цахим сүлжээнүүдээр тарж, олны анхаарлын төвд оржээ.

Түүний бичлэгийн доор хичнээн гайхалтай зүйл урласан тухай биширсэн хүмүүс, “Уут дүүрэн будаа яг ийм сийлбэртэй байна гэж төсөөлөөд үз дээ? Үнэхээр гайхалтай байгаа биз? Тэгээд тэднээр хоол хийнэ гэвэл бүр ч гайхалтай” хэмээн бичсэн байсан бол Оросын Ногинск хотын нэгэн уран бүтээлч, “Чи үнэхээр хурц хараатай, санаанд багтамгүй зүйлсийг хийх авъяастай залуу юм” хэмээжээ.

 

Ийнхүү уншигч танд түүний бичлэгийг хүргэж байна

30
ГайхмаарГайхмаар
9
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *