Жолооч нар машинаа хөдөлгөхөөсөө өмнө гаргадаг нийтлэг 4 алдаа. Хэрэв та замын хөдөлгөөнд оролцох гэж байгаа бол эдгээрийг заавал мэдэж байх ёстой!

0

Үнэнийг хэлэхэд бид жолоо барих үедээ анхаарал болгоомжгүйгээсээ болоод алдаа гаргасаар байдаг. Гэсэн хэдий ч бид тэдгээр алдаануудыг жижиг асуудал гэж үл тоодог бөгөөд ингэснээрээ томоохон асуудал үүсэх үндсийг тавьдаг гэдгээ мэддэггүй. Эцсийн үр дүнд аюултай нөхцөл байдал үүсэж болох ч талтай.

Жолооч нар машинаа хөдөлгөхөөс өмнө гаргадаг түгээмэл алдаануудыг хүргэж байна.

Giphy.com

 

1. Суудлыг жолоо барихад тохиромжгүй байдлаар тохируулах

Зарим хүмүүс суудлаа тохируулаагүй байж шууд замын хөдөлгөөнд оролцдог. Хүн бүрийн бие нэг ижилх хэмжээтэй биш – машинууд ч гэсэн ялгаагүй. Хэрэв нэг машиныг 2 өөр жолооч ээлжилж унадаг бол энэ нь бүр ч илүү чухал зүйл юм – суудал, толь болон өөр бусад тохиргоонуудыг эхлээд заавал хийх ёстой. Суудлаа өөртөө зөв тохируулсан эсэхээс хамаарч, таны амьд үлдэх эсвэл тэнгэрт халин одох, хүнд гэмтэх зэрэг ноцтой асуудлууд шийдэгдэх болно.

Суудлаа буруу тохируулснаас болоод дан ганц нуруу өвдөхөөс гадна хэрэв осол аваар гарвал, таны бие маш ноцтой гэмтэл бэртэл авах эрсдэлтэй байдаг байна.

Tom Wang / Shutterstock.com

 

 

2. Хөдлөхөөсөө өмнө машины хүрдийг эргүүлэх

Зөвхөн машин явж байх үед хүрдийг шаардлагатай тохиолдолд эргүүлэх ёстой. Энэ бол чухал дүрмүүдийн нэг бөгөөд та үүнийг жолооны курст байх үедээ сурсан байх ёстой. Гэхдээ ихэнх хүмүүс энэ дүрмийг баримтлахаас цааргалдаг. Машин хөдөлж эхлээгүй байхад хүрдийг эргүүлэх нь хүрдний үйл ажиллагаанд дарамт учруулах сөрөг нөлөөтэй байдаг.

Ингэснээр дугуйнд хэт их ачаалал ирэх, хүрдний чиг баримжаа алдагдах, автомашины системд доголдол үүсэх зэрэг гэмтэл учирдаг. Түүнчлэн машиныг хөдөлгөж эхлэхдээ жигд хурдаар хөдлөх ёстойг анхаараарай.

tsingha25 / Shutterstock.com

 

3. Машины дээвэр дээрх цасыг цэвэрлэхгүй байх

Энэ бол гарцаагүй дурдах ёстой нэг алдаа. Хэрэв та машины дээвэр дээрх цасыг арилгахгүй замын хөдөлгөөнд оролцох юм бол тормос гишгэх үед цонх руу унаж, жолоо барьж байх үед үзэгдэх орчныг хязгаарлах эрсдэлтэй. Ингэснээр та өөрийгөө болон өрөөлийг аюулд учруулж болзошгүй.

 

4. Хөлдөө тохиромжгүй гутал өмсөх

Нийт жолоо барьж буй хүмүүсийн 39% нь хөлдөө углааш өмсдөг гэсэн судалгаа бий. Гэвч энэ нь буруу юм. Углааш педаль дээр гишгэх үед хальтрах, гулгах, педалиудын завсар тээглэх зэрэг эрсдэлтэй байдаг. Мөн өндөр өсгийт өмссөх үедээ жолоо барих хэрэггүй.

Circlephoto / Shutterstock.com

Та эдгээр алдаануудаас алийг нь гаргадаг болохоо шударгаар хэлж чадах уу?

13
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Erdenetsetseg Tseveen

    Erdenetsetseg Tseveen

    2020/05/16 at 21:02

    4r665I98

  2. Erdenetsetseg Tseveen

    Erdenetsetseg Tseveen

    2020/05/16 at 21:02

    i

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *