
Нийтлэлийн маань гарчиг уншигч таны сонирхлыг гарцаагүй татсан гэж байхаа. Тиймээ үнэхээр толгой доторх бүхэн нь нэвт гэрэлтэн харагддаг тунгалаг толгойтой загас далайн гүнд амьдардаг ажээ. Энэ загасыг биологийн шинжлэх ухаанд макропинна микростома гэж нэрлэдэг. Харин ердийн ярианд хий үзэгдлэн загас, сүнсэн загас гэх нь бий. Далайн гүнд амьдрах цацраг сэрвээт Barreleye загасны аймагт хамаарах макропинна төрлийн цорын ганц загас болох энэ загасны толгой ер бусын тунгалаг, шингэнээр дүүрэн бөмбөгөр оройтой бөгөөд түүний нүдний болор тэргүүтэн нь маш тод харагддаг байна.Торх хэлбэрийн нүдээ эргэлдүүлэн урагшаа болон эгц дээшээ харж чаддаг, жижигхэн амтай энэ загасны биеийнх нь ихэнх хэсэг хайрсаар бүрхэгджээ. 600-800 метрийн гүнд том сэлүүрээ ашиглан бараг хөдөлгөөнгүй шахам нэг газраа тогтож чаддаг макропинна микростомагийн нүд нь гэрэл багатай нөхцөлд олзоо дүрсээр нь олж тогтоон харж чаддаг байна. Жижиг загас, далайн залхаг зэрэг олзоо олж харсан тохиолдолд нүд нь яг л дуран шиг эргэлддэг энэ загасыг 1939 олж нээсэн ч 2004 оныг хүртэл амьдаар нь зургийг нь авч чадаагүй юм. Тэнгисийн гүнд амьдардаг нь түүнийг судлахад бэрхшээл учруулж байсны дотор макропинна микростома нь усны даралтын өөрчлөлтийг тэсвэрлэж чаддаггүй нь түүнийг бүрэн судлахад хүндрэл үүсгэж байжээ. 2009 онд л энэ хачирхалтай загасны нүдний бүтцийг бүрэн судалж чадсан байна.


1

1

0

0

0

0

0

0

gzo2008
2012/09/13 at 19:00
гайхалтай
olzoozi
2012/09/13 at 20:17
wow uneheer gaihamshigtai
Зочин
2012/09/13 at 20:46
unen hund tsaraitai zagas bndaa
sbtsatsa
2012/09/13 at 20:55
gaihamshigtai
uniQu3
2012/09/13 at 21:01
гайхалтай!
buynaa28
2012/09/13 at 21:24
yaar goy yum be
Tzar
2012/09/13 at 21:29
soliotoi zagas ve
MUNHJARGALTUGULDUR
2012/09/13 at 22:33
nvdee gemteehgvi amar ym bishvv
mUNECAKIKO
2012/09/13 at 23:32
hha
negzuun
2012/09/14 at 20:54
javascript:justreturn()
[ Зассан: negzuun , өдөр 2012/9/14 20:56 ]
SoL0
2012/09/28 at 18:56
sonin
CrEEeeZZZ
2012/10/07 at 17:26
sonin shas
Зочин
2012/11/21 at 23:30
sonin ymaa sonin ym
Зочин
2013/01/15 at 18:42
araich bhku bha poto shop l bh herwee bwal gens ntrgel zurgtar ydaad garna
Зочин
2013/04/18 at 22:40
сонирхолтой юм аа.
Эрдэмтэн
2014/08/08 at 15:17
Байдаг л нэг загас