Нүд хуурайших асуудал сүүлийн үед түгээмэл тохиолдох өвчний нэг болоод байна. Үүнээс хэрхэн сэргийлэх болон эмчлэх аргыг хүргэе!

2

Нүд хуурайших эмгэг эсвэл кератоконжанктивит хуурайшилт гэж нэрлэдэг, энэ нь нулимс ялгаруулалт багасч, эсрэгээрээ ширгэлт ихсэх үед илэрдэг нүдний өвчин юм. Энэ өвчин хамгийн түгээмэл илэрдэг эмгэг ба нийт хүн амын 5-6% нь уг өвчнөөр өвчилдгөөс гадна зарим нэг амьтдад ч бас илэрдэг байна.

Нүд хуурайших эмгэгийн шинж тэмдгүүд:

  • Нүд өвдөх, загатнах эсвэл халуу шатах
  • Гэрэл харахад мэдрэмтгий байх
  • Улайх, нүд ядрах
  • Нүд бүрэлзэх
  • Нүдэнд “юм” орчихсон юм шиг мэдрэгдэх
Predrag Popovski / Shutterstock.com

 

Яагаад нүд хуурайшдаг вэ?

Нулимс бол тослог шингэн ба энэ нь нүдийг тав тухтай байдлаар хангах, эрүүл байлгах болон тоос шороо, бохирдлоос хамгаалах үүрэгтэй.

fizkes / Shutterstock.com

Хэрэв таны нүд хуурайших болсон бол нулимсны системд ямар нэгэн доголдол үүссэн гэж ойлгож болно. Нүд хуурайших үед илрэх бусад шинж тэмдгүүд:

  • Байгалийн жам ёсны насжилт (цэвэршилт)
  • Нулимс гарах чадварт нөлөөлөх өвчин, тухайлбал үе мөчний үрэвсэл эсвэл “Sjogren” эмгэг
  • Мансууруулах бодисын сөрөг нөлөө, тухайлбал антигистамин
  • Зовхио зөв хааж чадахгүй байх бусад асуудал
Photographee.eu / Shutterstock.com

 

Нүд хуурайших эмгэгээс хэрхэн сэргийлэх болон хэзээ эмч дээр очих вэ?

Monkey Business Images / Shutterstock.com

Өвчнийг эмчилж болох хэд хэдэн аргууд бий:

  • Агаар чийгшүүлэгч худалдаж авах (хуурай орчин асуудлыг улам хүндрүүлдэг)
  • Хиймэл нулимс дусаах (эмчийн зөвшөөрөлтэйгөөр)
  • Нулимсны булчирхайг сэргээх мэс ажилбар хийлгүүлэх
  • Нүд хуурайших эмгэг болоход хүргэж буй дагалдах шалтгаануудыг эмчлэх
  • Компьютер дээр ажилладаг бол тогтмол завсарлага авч байх
Ashira Maythamongkhonkhet / Shutterstock.com

Хэрэв таны нүд өдөр бүр хуурайшиж, тав тухгүй байдал үүсгэх болсон бол эмчид очиж үзүүлэхээс цааргалах хэрэггүй. Нүдний эмчээс өөр дээрх өвчнийг зөв эмчилж чадах хүн байхгүй гэдгийг бүү мартаарай.

9
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Peljidmaa Djd

    Peljidmaa Djd

    2019/05/01 at 11:58

    Г Г. Баярцэцэг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *