Орчин үеийн орон сууцны интерьер ямар байх ёстой вэ? Эдгээр алдаануудаас зaйлсхийж чадвал таны гэр тав тухтай, тохилог байх болно

2

Явмааргүй, үлдмээр санагдаж байсан тийм айлд та очиж байсан уу? Тав тухтай, дизайныг нь өчүүхэн ч зүйл үлдээлгүй тооцсон – илүүц гэх юм юу ч байхгүй. Яагаад зарим нэг нь нарийн мэдрэмжээ орчин үеийн загвартай сүрхий хослуулж чадаад байна вэ? Харин зарим нэг нь орчин үеийн гэх бүх зүйлийг ашигласан ч гэлээ нэг л олигтой харагддаггүй.

Орон сууцны орчин үеийн тохижилт

Гэрт босоо шүршүүр тавьсан эхний өдрөөс л эхэлж би үзэн ядаж эхэлсэн юм. Яах гэж нөхрийгөө ийм шүршүүртэй больё гэж ятгасан юм бэ дээ? Би бусдын л адил каталог дээрх гоё зурганд автжээ. Шүршүүрийн кабин дэлгүүрт их гоёмсог, чанартай харагдаж байсан ч гэрт ирээд эвгүй, аварга том харагдаж билээ. Ёстой л нөгөө “бөгс эргэх зайгүй” гээч нь болсон, ганц давуу тал гэвэл – ус хэмнэх юм даа. Дөрвөн ам бүлтэй бас нэг нохой усанд орно гэж байгаа. Усанд орох таашаал гэж ер нь байхгүй болсон гэж хэлж болохоор.

Орчин үеийн моодны засал чимэглэл тэр болгон тав тухыг өгдөггүй юм байна. Энэ үед л ямар нэгэн эрс өөрчлөлт хийлгүй зүгээр л өөрийнхөө хэрэгцээгээ бодох ёстой байсныг ойлгоно.

© DepositPhotos

Өнөөдөр та бүхэндээ байрны орчин үеийн тохижилт хийхэд гаргаж байгаа түгээмэл алдаануудыг танилцуулахаар бэлдлээ. Эдгээр алдаануудаас зайлсхий, ингэж чадвал таны гэр тав тухтай, халуун дулаан байх болно.

 

Орчин үеийн тохижилтод гаргах алдаанууд

1. Шилэн ширээ

Тасалгааг илүү зайтай харагдуулдаг нь үнэн. Гэхдээ аюулгүй байдлын үүднээс шилэн ширээ ахуйн хэрэглээнд огт тохиромжгүй. Ийм ширээг гялалзсан цэвэрхэн байлгахын тулд байнга арчих хэрэгтэй болно, яагаад гэвэл шилэн ширээн дээр унасан тоос, хурууны хээ шууд мэдэгдэнэ. Тэгээд ч ширээний булан нь бэртэл гэмтэл авах шалтгаан болдог. Хэрвээ та орон зайгаа нэмэгдүүлэхийг хүсвэл ханандаа төмөр гоёл чимэглэл эсвэл нүдний түвшинд толь байрлуулж болно.

 

2. Хээтэй ханын цаас

Таазнаас шал хүртэл зурагтай эсвэл хээтэй ханын цаас нүдэнд хурц тусаж тасалгааны засал чимэглэлийг муутгадаг. Сонгодог хэв маяг хэзээ ч моодноос гарахгүй, тиймээс цулгуй ханын цаасыг өөр бусад аргаар чимж болно (зураг, тавиур).

 

3. Эртний хэв маягтай чулуун чимэглэл

Камин зууханд гал асаах боломжгүй бол тийм зүйлтэй байх ямар ч утга алга. Картон цаасаар өөрөө урласан хиймэл зуух тасалгааг чимэхээс илүүтэй гутаах нь их. Фото студи л биш бол ийм зуух огт хэрэггүй.

 

4. Гялалзсан гал тогоо

Гялалзсан гадаргууг өдөр болгон угааж цэвэрлэх хэрэгтэй болно – хурууны хээ, дуссан хоол бүгд мэдэгдэнэ. Байгалийн гаралтай материалаар хийсэн гал тогооны тавилга илүү тохиромжтой байдаг, эсвэл модон хуулгатай тавилга ч байсан болно. Ямартай ч мат өнгийн гадаргуутай тавилга л сонгоорой.

 

5. Өрөө болгон өөр хэв маягтай байх

Таны гэр орон – нэг бүхэл орон зай юм шүү. Өрөө болгоныг өөр өөрөөр тохижуулах шаардлага байхгүй. Гэрээ тав тухтай болгохын тулд тасалгаа болгонд тав тухыг мэдрүүлэх нэгэн нийтлэг шинж агуулагдаж байх ёстой. Сэтгэл зүйн үүднээс авж үзэхэд ч гэсэн дизайн өөр байхад сэтгэл санааг үймүүлдэг байна.

6. Шүршүүрийн бүхээг

Зай их эзлэх шүршүүрийн бүхээг суурилуулсанд орвол жижиг ванны өрөөнд шүршүүрийн хавтгай хана суурилуулсан нь илүү тохиромжтой байдаг. Цэвэрлэхэд амар бас орчин үеийн харагдана.

 

7. Хүүхдийн тавилга

Эхэн үедээ л хүүхдийн өрөө хайр татмаар санагддаг. Удалгүй хүүхэд өсөж том болно, хүүхдүүдэд төдийгүй танд ч уйтгартай санагдаж эхэлнэ. Хүүхдүүдэд аль болох практик хэрэглээг нь бодож өрөөг нь тохижуулж өгөхийг зориорой: дизайны хувьд ч тэр, хэрэглэх эд зүйлийн хувьд ч тэр.

 

8. Холилдсон тохижилт

Гэрээ орчин үеийнхээр тохижуулж байна гээд моодны, үнэтэй бүх эд зүйлсийг авч тавиад байж болохгүй. Үнэтэй болгон зөв сонголт болж чадахгүйг бүү мартаарай.

 

9. Неон гэрэлтүүлэг

Энэ төрлийн гэрэлтүүлэг зөвхөн шөнийн цэнгүүний газар л тохиромжтой. Тод гэрэл мэдрэлийн системийг өдөөж сэтгэл санаа тогтворгүй болоход нөлөөлнө. Бүүдгэр гэрэл тав тухыг бий болгох тул гэрэлтүүлгээ анхаараарай. Бра эсвэл жижиг жижиг бүдэг гэрлүүдээр гэрээ чимж болно.

 

10. Нэг өнгийн дизайн

Тасалгааг нэг л өнгөөр чимж хэрэггүй. Үндсэн өнгөө гэгээлгээр сонгоод дээрээс нь ямар нэгэн тод өнгөөр заавал чимэглээрэй.

 

11. Хөшгөөр тусгаарлах

Өрөөний аль нэг хэсэгт хувцас солих булан гаргахаар төлөвлөөгүй л бол хөшгөөр тусгаарлах ямар ч шаардлага байхгүй. Аль болох задгай орхи, тавиур эсвэл шкаф хийж болно.

 

12. Агуулах болсон тагт

Тагтаа хэрэггүй новшны агуулах болгохоос бүх хүч чадлаараа хичээ. Энэ орон зайг ямар ч зориулалтаар ашиглаж болно шүү – ширээ, сандал тавьчихвал ч…

 

13. Тавилга дээрх зураг

Тавилга дээрх зурган хээ – орчин үеийн хэв маягт тохижилтын хар дарсан зүүд шиг л санагдана. Энэ санаанаас татгалзаад дахиад энэ тухай бодоод ч хэрэггүй.

 

14. Овор ихтэй стенкүүд

Ийм төрлийн тавилга хамаг орон зайг хулгайлна, харин том шкафны тавиурууд нь хэнд ч хэрэггүй хог новшоор дүүрнэ.

 

15. Жаазтай зурагт

Зурагтанд хэтэрхий их анхаарал хандуулах огт хэрэггүй. Зурагтаа далдалмаар байгаа бол хөдөлгөөнт тавилга суурилуулаарай.

 

16. Лепнин болон баганууд

Хэрвээ та орд харшид эсвэл музейд амьдардаггүй л бол энэ тухай мартах хэрэгтэй. Багануудад тоос шороо ихээр хуримтлагдана, цэвэрлэх гэж таныг зовооно.

 

17. Чамин тааз

Иймэрхүү хэв маягийн тааз хийлгэх, дараа нь арчиж цэвэрлэхэд багагүй мөнгө хэрэгтэй болно. Хэрвээ дээрээ хөрштэй бол хэрхэвч ийм том оврын тааз хийлгэж болохгүй. Сонгодог хэв маягийн тааз сонгоорой, цайвар эсвэл матт өнгөөр будна.

 

18. Хэтэрхий хурц өнгийн цонх

Цонхоо аль болох ил байлгах эсвэл нэг давхар хөшиг өлгөх нь илүү тохиромжтой. Цонхонд өлгөсөн гардин хөшиг зохимжгүй харагддаг. Том хөшгийг угааж цэвэрлэхэд ч төвөгтэй. Ихэнх тохиолдолд өөрөө угааж чадахгүй тул мөнгө төлж хими цэвэрлэгээнд өгөхөөс өөр аргагүйд хүрнэ.

Бага талбайтай байранд амьдардаг гээд гоё засал чимэглэлээс татгалзах огт хэрэггүй. Түгээмэл гаргадаг алдаануудаас л зайлсхий, том талбайтай байранд харсан эд хогшлыг өөрийнхөө байранд бүү төсөөлөөрэй.

Байрны тохижилтод гаргадаг өөр бусад алдааг бид дээрх нийтлэлдээ дурдахаа мартсан бол та бидэнд сэтгэгдэл хэсгээр бичиж сануулаарай. Мөн жижиг талбайтай байрыг орон зай ихтэй болгож тохижуулах өөрийн туршлагаасаа хуваалцвал бид баярлах болно.

Гэрийн тохижилтод гаргадаг эдгээр алдаануудыг сошиал сувгаар найз нөхөдтэйгөө заавал хуваалцаж тэдэнд урьдчилан анхааруулаарай.

15
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Badamsvren Rawdan

    Badamsvren Rawdan

    2019/12/15 at 21:12

    Гоё санаа бна

  2. BM BI

    BM BI

    2019/12/16 at 07:55

    Ганбаатар Билгүүн

  3. Ш. Дэнсмаа

    Ш. Дэнсмаа

    2019/12/16 at 11:14

  4. Tsendayush Ganbaatar

    Tsendayush Ganbaatar

    2019/12/16 at 14:45

    Ганбаатар Дашдэлэг aaw eneg vzeerei

  5. Batnyam

    Batnyam

    2019/12/16 at 18:13

    Udval Idree

  6. М. Хэрлэн

    М. Хэрлэн

    2019/12/16 at 18:16

    Ariu Ru

  7. Өнөрөө

    Өнөрөө 'П

    2019/12/17 at 12:31

    Khishgee Aldar

  8. Munkhjargal Dagiiroozoi

    Munkhjargal Dagiiroozoi

    2019/12/18 at 19:10

    Hulan Hulan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *