Танайд xyтга ирлэгч байхгүй бол гал тогооны хамгийн сайн хамтрагчаа дараах 5 хялбар аргаар ирлээрэй – 100% үр дүнтэй!

2

Хyтга ирлэгч бол айл өрх бүрийн гал тогоонд заавал байх ёстой чухал багаж хэрэгсэл юм. Эсвэл аялал зугаалгаар явахад зайлшгүй хэрэг болж мэднэ. Мохоо иртэй xутгыг юунд ч ашиглах боломжгүй.

Тав тухгүй байдал, бухимдал төрүүлэхээс гадна мохоо иртэй хyтга ашиглах нь аюултай байдаг. Ямар нэгэн зүйлийг хэрчихийн тулд мохоо хyтга ашиглаж байгаад өөрийгөө зүсэж гэмтээх эрсдэлтэй. Иймд xутгыг аюулгүй болон хялбар аргаар буюу хyтга ирлэгчээр ирлэснээс ялгаагүй хурц иртэй болгох хэрэгтэй.

Хyтга ирлэгч байхгүй юу? Оронд нь эдгээр аргуудын тусламжтай хyтгаа ирлээрэй

Магадгүй хyтга ирлэгч танайд байхгүй байж болно шүү дээ. Энэ үед дараах гар доорх материалуудын тусламжтайгаар xутгыг ирлэх боломжтой.

5 second Studio / Shutterstock.com

 

1. Машины цонх

Та аялал зугаалгаар явах үед хyтга ирлэгчийн хэрэг гарвал, ойрхон байгаа машин дээр очиж, цонхны шилийг нь ашиглаарай. Сайн ирлэгч болно. Та үүний тулд машины цонхыг бага зэрэг доошлуулж, шилний дээд ирмэгт xутгыг ирлээрэй. Ингэхдээ ойролцоогоор хyтганы ирийг машины цонхны шилэнд 3 удаа ирлэхэд хангалттай. Нөгөө талыг нь мөн ижил тоогоор ирлэнэ. Хэрэв сайн ир орохгүй байвал, нэг талдаа 3 удаагаар ээлжлэн, хурц болтол нь ирлэсээр байгаарай.

Pongsak A / Shutterstock.com

 

2. Керамик аяга эсвэл тавга

Аягыг доош нь харуулж, ёроолынх нь бөмбөгөр хэсэгт xутгыг ирлэнэ. Ингэхдээ хyтганы ирийг хоёр талаар нь ээлжлэн ирлэнэ.

Igor Kovalchuk / Shutterstock.com

 

3. Хумс үрэгч

Үүгээр хyтганы ирийг илүү хурц болгох бүрэн боломжтой. Хумс үрэгчийн гадаргуун дээр хyтганы ирийг хурц болтол нь ирлэх хэрэгтэй.

Alena TS / Shutterstock.com

 

4. Өөр хyтга

Хэрэв танд өөр нэг хyтга байвал, та хyтгаа ирлэхдээ ашиглах боломжтой. Нэг xутгыг нь нэг гартаа хyтга ирлэгч болгон барьж, нөгөө гартаа үлдсэн нэг xутгыг нь барьж ирлээрэй. Ингэхдээ хоёр хyтганы ирийг хооронд нь зөрүүлж үрж ирлэх ёстойг санаарай.

Africa Studio / Shutterstock.com

5. Голын чулуу

Аялал зугаалгаар явж байх үед энэ аргыг ашиглах тохиромжтой. Та голоос чулуу олж, үүнийгээ хyтга ирлэгчийн оронд ашиглан, хyтгаа ирлэх боломжтой юм.

 

Дээрх аргуудыг дараах бичлэгээс илүү дэлгэрэнгүй үзээрэй:

 

Xутгыг хэрхэн хурц иртэй байлгах вэ?

Xутгыг ойр ойрхон ирлэхгүйгээр, урт хугацаанд хурц иртэй байлгахын тулд эдгээр зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээрэй.

“Sharpeningsupplies” эх сурвалжийн мэдээллэснээр, тохирох гамбанз хэрэглэж, xутгыг ашигласны дараа байнга цэвэрлэж, зөв газар хадгалах ёстой гэж зөвлөжээ. Өөр бусад багаж хэрэгслүүдтэй хамт шүүгээнд ил тавихаас зайлсхийгээрэй.

morkovkapiy / Shutterstock.com

Хурц иртэй хyтга гал тогооны өрөөнд тав тухыг бүрдүүлнэ. Таны харж байгаачлан эдгээр хyтга ирлэх лайфхакууд тэгтлээ их цаг зав, хөрөнгө мөнгө огтхон ч шаардахгүй.

Та урьд өмнө эдгээр аргуудын аль нэгийг туршиж байсан уу? Аль нь илүү үр дүнтэй байсан бэ?

3
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2021/11/23 at 19:23

    Машины цонхыг л мэддэггүй юм байна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *