Орчин үеийн хамгийн түгээмэл эрүүл мэндийн аюулууд

0

Орчин үеийн хамгийн түгээмэл эрүүл мэндийн аюулууд


Хүн төрөлхтөн байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой. Гэвч техник технологийн үсрэнгүй хөгжил хүн байгалийн холбоог улам бүр холдуулж, хүмүүс бид байгалийн үр сад гэдгээ хором хормоор умартсаар байна. Хотжилт, техник технологи, өдөр тутмын стресст амьдрал, цаг хугацаатай уралдсан ажил гэхчилэн хүний эрүүл мэндэд нөлөөлсөн үй олон зүйлсийг хүмүүс бид өөрсдөө бий болгон өөрсдийгөө хохироосоор байна. Энд 21-р зуунд хамгийн түгээмэл эрүүл мэндийн аюул юу болохыг танилцуулсан жагсаалтыг нийтэлсэн байгаа ба эрүүл мэнддээ анхаарал тавьдаг хэн бүхний хувьд анхаарч үзүүштэй асуудлууд байгаа юм.Цагийн хомсдол

[ XopoM.com ] фото

Цаг нартай уралдсан амьдрал биднийг амьдралын нэг өнцгөөс нөгөө өнцөг рүү ааг амьсгаагүй гүйхэд хүргэж байна. Бүхнийг амжуулах гэсэн, яарч сандарсан, тэвдсэн амьдралаас үй олон стресс, депрэсс, нойргүйдэл, хэвийн бус жин гэх мэт нь та бидний эрүүл мэндээс хумсалсаар байгаа юм.

Хайрагдсан арьсны хам шинж

[ XopoM.com ] фото

Зөөврийн компьютер хэрэглэгчид түүнийгээ өвдөг дээрээ тавин суугаад хэрэглэх нь бий. Гэвч мэргэжилтнүүд зөөврийн компьютерын үүсгэж байгаа халуун нь таны биеийн арьсан дээр тууралт үүсгэж болох талаар анхааруулгыг өгч байна. Саяхан европт 12 настай хүү компьютер тоглоом тоглохдоо нөүтбүүкээ өвдөг дээрээ тавьснаас гуян дээр нь тууралт үүссэн тохиолдол гарчээ. АНУ-ын мэргэжилтнүүд компьютерээ хөл дээрээ тавин хэрэглэж байсан нэгэн хэрэглэгчийн нөүтбүүк 52 хэм хүртэл халж байгааг олж тогтоосон бөгөөд хэд хэдэн томоохон компьютер үйлдвэрлэгчид хэрэглэгчиддээ энэ талаарх сануулгыг өгсөн байна.

21-р зууны хам шинж

[ XopoM.com ] фото

Ядарч, уур уцаар төрж, хоол боловсруулалтын талын ямар нэг асуудлаар шаналж, эсвэл байнга л ханиад томуу хүрээд байна уу? Мөн та бөөрний булчирхайн ядаргаа гэгдэх хүн бараг мэддэггүй стрессийн хямралтай холбоотой өвчин болон бусад үй олон өвчин хуучийн халхавч нэр томьёо болох 21-р зууны синдромоор өвчилсөн байж ч болох юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас албан ёсоор тогтоосноор бөөрний булчирхай нь биднийг хэт ачаалалтай ажиллахад үүсэх богино хугацааны стрессийг даван туулахад тусалдаг дааврыг ялгаруулдаг бөгөөд орчин үеийн амьдралын хэв маяг бөөрний дээхэн талд байрлах энэ булчирхайнуудын ажиллагааг муутгаж, дааврын ялгаруулалтыг багасгадаг ба ингэснээр хүний бие ерөнхий өвчин эмгэгүүдээс үүсэх дарамтыг удаан хугацаагаар тэсвэрлэн, давж гарах чадваргүй болдог байна.

Мөнгөний хамаарал

[ XopoM.com ] фото

Бид амьдралынхаа хугацаанд дэлхийн хамгийн хүнд эдийн засгийн хямралыг туулсан. Yүнийг хэрхэн ухаарч ойлгож байгаагаас хамаарч энэ нь хүн бүрийн эрүүл мэндэд нөлөөлсөн. Эм зүйч Boots-ын саяхны нэгэн судалгаагаар насанд хүрэгчид мөнгөний талаар санаа зовнисноосоо болж нэгээс илүү шөнийг нойргүй өнгөрөөсөн байдгийг тогтоосон байна. Boots-ын эм зүйч Angela Chalmers тайлбарлахдаа “Санхүүгийн тодорхойгүй байдлын үед мөнгөний тал дээр санаа зовох нь ойлгомжтой зүйл. Гэвч олонх насанд хүрэгчдийн хувьд шөнөдөө зургаагаас найман цаг унтаж амарч байх нь эрүүл мэнд болон оюун санаагаар эрүүл байхад хамгийн чухал зүйл. Унтаж амрах ёстой шөнийн цагаар мөнгөний асуудалд сэтгэлээ чилээх нь эрүүл мэндэд ноцтой цохилт болно” гэсэн байна.

Хүүхэлдэйн баатар Thomas the Tank Engine буюу телевизийн ертөнц

[ XopoM.com ] фото

Та хүүхдийн өрөөнд нэгэн жаал хүү бусад хүүхдүүдтэй харилцаж, нэгдэхээс татгалзаж, Thomas the Tank Engine хэмээх хүүхэлдэйн баатрын тухай л хамгаас илүү ярьж, бас телевизийн шоунаас сурсан үг хэллэгээрээ ярьж байгаа тухай сонсож байсан уу? Гэвч харамсалтай нь энэ бол гурван настай америк хүүгийн үнэн түүх. Тэр өдөрт таваас дээш цаг зурагт үздэг бөгөөд хүүхдийн шоу нэвтрүүлгүүд болон үргэлж үздэг Thomas the Tank Engine хүүхэлдэйн киноноосоо бүрэн хамааралтай болсон байна. Эмч мэргэжилтнүүд хүмүүс бага залуу насны хүүхдүүдийг удаан хугацаагаар зурагт үзүүлэх нь тэдэнд суралцах бэрхшээл тулгаруулахаас гадна тэдний төвлөрөх чадварт сөргөөр нөлөөлөх, хэт таргалалттай болох гэх мэт аюулд оруулна хэмээн анхааруулж байгаа юм.

21-р зууны аюул

[ XopoM.com ] фото

Өвчин эмгэг, гэмт хэрэг, үер, цунами, хар салхины аюулууд, алан хядагчдын дайралтууд, хоол хүнсэн дэх химийн хорт бодисууд, нисэх онгоцны сүйрэл, ажилдаа явах зам тань тохиож болох зам тээврийн осол гээд л тоо томшгүй аюул заналхийллээр дүүрэн ертөнцөд та бид амьдарч байна. Бид үргэлж дээр дурдсан болон бусад бүх аюулуудыг болж магадгүй гэсэн айдастайгаар амьдардаг бөгөөд энэ нь бидний амьдралаас баяр баясгаланг мэдрэх мэдрэмжийг үгүй хийж байдаг. Yргэлжийн ийм сэтгэлийн дарамттай байх нь бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Гэтэл үнэхээр дэлхий ертөнц тийм аймшигтай, аюултай гэж үү? Сэтгэл зүйч Daniel Freeman хэлэхдээ “21-р зууны аюул гэдэг нь бид магадгүй хэзээ ч болохгүй зүйлд хэт ихээр санаа зовних нь бидний нөхцөл байдлыг бодитоор үнэлэх чадварыг үгүй хийж байдаг тэр л зүйлийг хэлж байгаа юм” гэжээ. Америкт 8000 хүний дунд хийсэн нэгэн судалгаагаар үл итгэгчид бусдыг бодвол харьцангуй ихээр эрсдэлд ордог болох нь тогтоогдсон байна. Тиймээс цаг ямагт айж эмээж явснаас илүү хөгжилтэй байхыг хичээх хэрэгтэй юм.

Тоглоомын дон

[ XopoM.com ] фото

Компьютер тоглоомнууд нь зарим хүмүүсийн сэтгэлийг өдөр өдрөөр татаж, донтуулж чаддаг. Сэтгэлзүйчид тоглоом бол сэтгэлзүйн хүчирхэг аргачлалуудыг агуулсан байдаг гэж үздэг бөгөөд энэ нь хүний оюун санааны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, донгийн хэмжээнд хүртэл тэднийг татаж чаддаг гэжээ. Мэргэжилтнүүд тоглоомонд автсан хүмүүс уран зөгнөлийн ертөнцөд живсэн байдаг гэж үздэг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага залуу хүмүүсийн оюуны эрүүл мэндэд хамгийн том аюул учруулагчдын нэг бол онлайн тоглоом гэж онцлон нэрлэжээ.

Цагаач чулуу

[ XopoM.com ] фото

Бидний амьдарч байгаа өнєє үед дэлхийн хүн ам шинэ газар оронд шилжин суурьших тоо улам нэмэгдэх болсон байна. Гэтэл ийнхүү сэлгэн суурьших нь хүний эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлдэг байна. Жишээлбэл, Дубайд шилжин суурьшигчдын хувьд тэдний хэтэвч зузаарах боловч гэдэсний тойргийн хэмжээ нь харьцангуйгаар нэмэгддэг байна. Тус хотын нэгэн тураах төвийн санал асуулгад оролцсон хэт таргалалттай хүмүүсийн 98% нь тэдний энэ хот дахь шинэ амьдрал тэдэнд таргалалтыг авчирсан гэдэгтэй санал нийлсэн хачирхалтай үр дүн гарчээ. Ажлын урт цаг, машины соёл, бага үдийн унданд дурлах дур хүсэл тэр ч бүү хэл гэрийн үйлчлэгчид хүртэл Дубайд амьдрагчдын тоог нэмэгдүүлдэг бөгөөд энд амьдрагчдын жингийн илүүдлээ хаях чадварыг халуун цаг агаар үгүй хийдэг гэж асуулгад оролцогчид дуу нэгтэйгээр хэлсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, АНЭУ нь таргалалт өндөртэй орнуудын жагсаалтын 18-рт бичигддэг байна.

Цахилгааны мэдрэмж

[ XopoM.com ] фото

Өөрийгөө цахилгаан хэрэгслээс харшилтай гэж төсөөлөөд дараа нь амьдралаа зурагт, компьютер, гар утас, богино долгионы зуух тэр ч бүү хэл метрогүйгээр төсөөлөөд үз дээ. Гэвч зарим хүмүүсийн хувьд энэ бол бодит зүйл. Цахилгааны мэдрэмж гэдэг нь та бидний эргэн тойронд өдөр тутам оршиж байгаа цахилгаан соронзон туяа цахилгаан эсвэл цахилгаан утаа зэрэгт хариу урвал үзүүлэхийг хэлдэг. Шинж тэмдэг нь гар утас барьсны дараагаар булчин, толгой өвдөх, зүрх дэлсэх, хоолны дуршилгүй болох гэх мэт бөгөөд эдгээр нь гар утасны антенн болон утасгүй интернэт цацах төхөөрөмж зэрэгтэй хэт ойр байх үед эдгээр нь дээрх шинж тэмдгүүд үүсэхэд нөлөөлдөг байна. Энэ бол бидний эргэн тойронд өдөр тутам байж байдаг цахилгаан хэрэгслүүд ямар ч хаалт хашилтгүйгээр та бидний эрүүл мэндэд нөлөөлөх цацраг туяаг ялгаруулсаар байдгийн хамгийн энгийн, хамгийн жижигхэн жишээ юм.

1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

18 Сэтгэгдэл

  1. xoosh

    2011/06/15 at 12:06

    Negent hereglee bolsnooos hoish odoo yahaw de …

    [ Зассан: westbam , өдөр 2011/6/15 12:07 ]

  2. Crunch

    2011/06/15 at 12:10

    mdeegui ym bn

  3. ben_jr

    2011/06/15 at 14:06

    Aimar yum..

  4. asparagus

    2011/06/15 at 14:06

    bi uran zognoliin yrtontsod jiwtsen ym bnldoo :D

  5. SoL0

    2011/06/15 at 14:08

    oo ene chin medeegv ed bn

  6. astrod

    2011/06/15 at 14:40

    xaashda ungursun xorvoo shd

  7. DaredeviliN

    2011/06/15 at 15:24

    dotaga nudhee bolitsgoo! :D

  8. SeeKeSHDEEE

    2011/06/15 at 15:45

    [quote]dotaga nudhee bolitsgoo! :D[/quote]
    Wak2
    i LoVe DoTa :D

  9. ganaa_link

    2011/06/15 at 17:16

    Huduu ydaj 7 honog mal deer garchaad irehed Hot ail gedeg ymar aimar bdgiig mederdeg. Ene unen l yum bn

  10. tuulaixan

    2011/06/15 at 18:26

    Миний байнгын хэрэглээ юм байна ш д. Тэгэхээр одоо яана гэсэн үг үү

  11. jika_1990

    2011/06/15 at 22:42

    utsaa haynaa

  12. baysaaaa4

    2011/06/15 at 23:13

    medq medq ed nariig boli gevel hen chadah be!!!

  13. tmra

    2011/06/16 at 18:48

    :(

  14. ononbaatar

    2011/06/16 at 19:26

    buu medee

  15. muty

    2011/06/16 at 22:27

    tussan l bhdaaa. ali negiin

  16. shiji_batuka

    2011/06/17 at 00:46

    unen unen ntr

  17. Togsoonoo

    2011/06/23 at 12:16

    tegheer odo chmg uh gjigan gdu kk,,, balaima

  18. RUBY_gem

    2012/01/23 at 15:53

    aral deer ochii, yarshig tsus

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *