Олон хүн хаана ч явсан савтай ус авч явдаг бөгөөд энэ нь шингэний дутагдалд орохгүй байх зөв арга зам юм шиг санагддаг. Ус биед шим тэжээл тээвэрлэх, шvлс ялгаруулах, биеийн температурыг хадгалах болон өөр бусад олон зүйлсэд тусалдаг. Гэсэн хэдий боловч, хэтэрхий их хэмжээгээр (тухайлбал, цаг тутам нэгээс их литр) уух нь эсрэгээрээ эрүүл мэндийн асуудал үүсгэдэг байна. Тиймээс үүнийг мэдэж байх хэрэгтэй.
Усыг хэтрүүлэн уух нь сөрөг нөлөөтэй гэдгийг бид олж мэдмэгцээ гайхшралд орсон бөгөөд энэ талаар та бүхэнтэйгээ хуваалцахыг хүслээ.
1. Таны гэдэс хийгээр дүүрэх магадлалтай
Хүмүүст, тэр дундаа эмэгтэйчүүдэд мэдрэгддэг хамгийн түгээмэл ходоод гэдэсний асуудал бол хийгээр дүүрэх юм. Хэтэрхий их ус уух нь танд бүхэл бүтэн хоол идсэн юм шиг мэдрэмжийг төрүүлэх бөгөөд үүнээс үүдэж, гэдэс хийгээр дүүрсэн юм шиг санагдана. Дээрээс нь хэрэв та усыг хурдан уувал, агаар залгиж, улмаар цатгалан мэдрэмжийг мэдэрнэ. Аз болоход энэ нь зөвхөн түр зуурын асуудал байдаг.
2. Таны гар болон хөл хавагнах магадлалтай
Хэт давстай хоол идэх үедээ их хэмжээний ус уувал, усны хуримтлал үүснэ – хаван гэдгээр нь сайн мэднэ. Бие дэх содын хэмжээ хэтэрхий их байх үед энэ нөхцөл байдал үүсдэг бөгөөд ус ууснаас болж, биеийн доогуурх үе мөчнүүд хавагнадаг. Мөн ижилхэн зүйл таны гаранд ч бас тохиолдож болно.
Сүүлийн шатанд хаван тархинд бий болох юм бол, тархины төв хэсэгт нөлөөлж, үүнээс улбаатайгаар төв мэдрэлийн систем дэх үйл ажиллагааны доголдол үүснэ.
3. Таны дотор мууxайрах магадлалтай
Хэтэрхий их ус хэрэглэхэд бидний тархин дахь эсүүд хавагнаж эхлэх магадлалтай байдаг. Энэ нь гавал дахь даралтыг нэмэгдүүлнэ. Ус хэтрүүлэн ууснаас болж биеийн гадна хэсэгт илэрдэг 2 шинж тэмдэг бол дотор мууxайрах болон бөөлжиc хүрэх юм.
4. Танд шингэний илүүдлийн шинж тэмдгүүд илрэх магадлалтай
Бид ихэнхдээ хэтэрхий их ус уусантай холбоотойгоор үүсэх шинж тэмдгүүдийг амархан мэддэггүй, тэр дундаа эхэн үед нь. Танд илэрч болох хамгийн түгээмэл шинж тэмдэг бол толгой өвдөх. Түүнчлэн танд дотор мууxайрах, төөрөлдөх болон толгой эргэх шинж тэмдгүүд илрэхийг үгүйсгэхгүй.
5. Таны булчин амархан татна
Эрүүл цуc, булчингийн үйл ажиллагаа болон зүрхний хэмнэлийг хадгалахын тулд бидэнд электролит хэрэгтэй. Гэсэн хэдий ч ус хэтэрхий их уух нь бие дэх электролитын хэмжээг багасгадаг байна. Ингэснээр бидэнд булчингийн цочрол болон таталт мэдрэгдэх магадлалтай болдог.
Та хэр их ус уудаг вэ? Танд урьд өмнө шингэний илүүдлийн ямар нэгэн шинж тэмдэг илэрч байсан уу?
Munhjargal Delgermaa
2021/02/01 at 03:28
Zoloo Zoloo
Өнөболд Өнөкө
2021/02/01 at 14:27
Лемонтой ус, кофе уухаар шүд шарлана…ус уухыг зөвлөж байна гэхээр чихь ус л уугаад байгаа шдээ😂….
Ц. Мөнхалдар.
2021/02/02 at 11:37
Tsatsaa Munhtsatsral
Tsatsaa Munhtsatsral
2021/02/02 at 11:49
Ц. Мөнхалдар. Neh ih uudagvi shdee
Tsatsaa Munhtsatsral
2021/02/02 at 11:59
Өнөболд Өнөкө taaruulj uuwal yawal gejdee
Өнөболд Өнөкө
2021/02/02 at 13:08
Tsatsaa Munhtsatsral ок
Г. Номин
2021/02/02 at 18:44
Н. ХэрлэнГ. Бөртэжин