Хэрхэн эр бэлгийн эсийн тоог нэмэгдүүлж эрэгтэй хүний үр тогтоох чадварыг ихэсгэх вэ?

1

Хоёр жилийн өмнөхтэй харьцуулбал хосуудын жирэмслэх чадваргүй байх тохиолдол эмнэлэгт түгээмэл тэмдэглэгдэх болжээ. Хосуудын 15% орчим нь анхны мэдэгдэхүүнгүй байдаг бөгөөд энэ хувь өссөөр байна. Жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэхгүй жилийн турш тогтмол бэлгийн харьцаанд байсан ч үр тогтохгүй бол үргүйдэл гэж үздэг.

Жирэмслэх боломжгүй хосуудын 40%-иас багагүй тохиолдолд эрэгтэйтэй нь холбоотой байдаг аж. Орчин үеийн анагаах ухаан зарим хосуудад жирэмслэх боломжийг олгож байгаа бол нэмэлт эмчилгээ нь эрэгтэйн үр тогтоох чадвар болон эр бэлгийн эсийн тоог ихэсгэхэд тусалж байгаа юм.

1. Эр бэлгийн эсийн тоог ихэсгэх

Халуун дулаан температур нь эр бэлгийн эсийн ялгарах хөгжлийг бууруулж болдог. Удаан хугацаагаар халуун усанд орох болон бариу дотуур хувцас нь төмсгийг шахаж халуун температурт хангалттай удаан байлгаснаар эр бэлгийн эсийн хөгжлийг зогсоож болно.

Сүрьеэгийн эсрэг циметидин, ранитидин зэрэг эмүүд эр бэлгийн эсийн тоог багасгаж бэлгийн сулралтай болгодог гэж мэдээлж байна.

2. Химийн бодисын нөлөөг бууруулах

Судалгаагаар өнөөгийн эрчүүдийн эр бэлгийн эсийг 50 жилийн өмнөхтэй харьцуулахад илүү бага хэмжээтэй мөн илүү чанар муутай болсон байна гэж гарчээ.

Энэ нь эстроген дааврын нөлөөг дуурайлган хийдэг ксеноэстрогены нөлөөнөөс (диоксин, бусад пестицид, хуванцар, аж үйлдвэрийн бохирдуулагч) болж байгаа гэж үзэж байгаа юм.

3. Хоолны дэглэм сайжруулах

Шинэхэн жимс, ногоо, бүхэл үрийн тариа, буурцагт ургамлыг их хэмжээгээр хэрэглэж нь үр тогтоох чадварыг нэмэгдүүлж болно. Мөн тамхи, цэвэршүүлсэн нүүрс ус, кофе, цай, архи, нэмэлт бүтээгдэхүүнээс зайлсхий.

4. Тогтмол дасгал хийх

Америкийн нөхөн үржихүйн нийгэмлэгийн мэдээллэснээр тогтмол дасгал хөдөлгөөн (долоо хоногт 5 удаа багадаа 45 минут) болон эрүүл хооллолт нь төрөлтийг ихэсгэж, биеийн жинг хэвийн хэмжээнд нь барьж, стресс, сэтгэл зовнилыг арилгадаг ажээ.

5. Хүнсний нэмэлт тэжээл хэрэглэх

Үр тогтоох чадварыг ихэсгэхийн тулд эрчүүдэд С амин дэм болон цинкийг нэмэлтээр хэрэглэх нь чухал байдаг. С амин дэм (өдөрт 2000-6000 мг) нь эр бэлгийн эсийн бөөгнөрөл үүсэхээс сэргийлэх ба улмаар үр тогтоох чадварыг ихэсгэдэг.

25
ГоёГоё
10
ТэнэглэлТэнэглэл
7
Ха ХаХа Ха
6
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Цэлмэг Рутагаб

    Цэлмэг Рутагаб

    2017/06/10 at 04:40

    Belgiin es ni dotoroo er em gej baidag mon bas huchtei ur togtooh chadavartai chadvargui gej bna. Haluun nogoo tsagaan gaa geh metchilen seruun chanariin hool huns bugd er esiin toog buuruulna. Aduunii mah maliin bulchin shormos geh met haluun chanaraar baylag hunsiig hereglevel er es davaimgailj huu toroh magadlal mash ondor boldog

  2. Delger Sambuu

    Delger Sambuu

    2017/06/10 at 08:16

    Пиав уухаа боль. Эмэгтэйлэг болоод л

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *