“Хүү нь таньдаа” богино хэмжээний кино бүтсэн түүх

0
Монголын рок поп урлагийн залгамж үе Мotive хамтлагийн залуус ээлжит уран бүтээлээ та бүхэнд тун удахгүй өргөн барих гэж байна. Хамтлагийн залуус ”Хүү нь таньдаа” хэмээх уран бүтээлдээ зориулж, богино хэмжээний киног бүтээсэн бөгөөд “BURNS POST PRODUCTION” болон “FANTASTIC” продакшн тэргүүтэй нэгэн үеийн найзууд хамтарч энэхүү богино хэмжээний кино болон клипийг бүтээжээ. Дууны шүлгийг Motive хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаяр, хөгжмийн найруулгыг Жонон хамтлаг, аяыг Номин Талст хамтлагийн дуучин А.Хаянхярваа нар тус тус зохиосон байна. Киноны гол дүрд МУСТА жүжигчин Б.Эрдэнэцэцэг мөн авъяаслаг бяцхан жүжигчин Мөрөн нар тоглож, TV Cocktail хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргал, Д.Энхбаяр, СУИС-ын багш жүжигчин Б.Ганхүү, жүжигчин Ариунболд нар оролцон тогложээ. Телевизийн олон сувгуудаар албан ёсны эрхтэйгээр цацагдсан ”Хүү нь таньдаа” бүтээлийн уран бүтээлчид, хамтлагийн залуус маань хайртай ээжийнхээ хүү нь болж төрсөн хүн бүхний ачлалт сайхан ээжүүддээ зориулжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *