Одоо цагт хэрэглэхэд тохиромжгүй төдийгүй хүний биед хортой гэдэг нь нэгэнт тодорхой болсон гал тогооны 10 эд зүйл

0

Гал тогооны шинэ хэрэгсэл төрөл бүрээрээ бараг өдөр болгон дэлгүүрийн лангууг дүүргэж байна. Маркетологчид тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахыг эрчимтэй сурталчилж хорхой хүргэнэ. Харин бидний өөрсдийн гал тогоонд аль хэдийн хогийн саванд хаявал зохих эд хогшил овоолоостой байдаг.

Одоо цагт хэрэглэхэд утгагүй төдийгүй хортой болсон гал тогооны 10 эд хогшлыг танд танилцуулахаар бэлдлээ. Сурталчилгаа бидэнд юу гэж хэлэх нь огт хамаагүй шүү.

Тефлон бүрхүүлтэй сав суулга

© Superspidey33 / CC BY-SA 4.0 / Wikimedia Commons

Түлэгдэхээс хамгаалсан бүрхүүлтэй саванд хоол хийх нь олон давуу талтай: хийж байгаа хоол түлэгдэж наалдахгүй, шарах тосны хэмнэлт гаргах боломжтой, харин угаахад ямар ч хөдөлмөр шаардахгүй.

Энэ сайхан дүр зураг нэг л судалгаагаар сааралтаж арилна. Тефлон бүрхүүлтэй саванд хийсэн хоолтой цуг хүний биед химийн хортой бодис орж байдгийг олон удаагийн судалгаагаар баталжээ.

 

Хэтэрхий олон амтлагчтай савнууд

© Vicki Nunn / Wikimedia Commons

Гал тогоондоо олон төрлийн амтлагчтай сав тавих нь муугүй санаа мэт анхлан бодогдоно. Ямартай ч эмх цэгцийг бүрдүүлэхэд давуу талтай. Гэхдээ бидний гал тогоо сэтгүүлийн зураг биш, харин ажлын орчин. Тэгээд ч өдөр болгон олон төрлийн амтлагч хоол ундандаа хийж хэрэглээд байдаггүй.

Гар хүрэхгүй байгаа амтлагчийн саван дээр тос, шороо хуримтлагдана, доогуур нь хоол хүнсний үлдэгдэл цугларна, амтлагчны хадгалах хугацаа ч гэж бий. Эцсийн эцэст амтлагчны ихэнх нь хогийн саванд хаягддаг юм.

 

Даавуун хөшиг

© PxHere, © Gtashutters.com / CC BY-SA 4.0 / Wikimedia Commons

Гал тогоонд олон давхар даавуун хөшиг тавих эсэх талаар толгойгоо өвтгөөд огт хэрэггүй. Бусад өрөөнүүдийн хөшгийг бодвол байнга угаах шаардлага гарна. Даавуун хөшиг нь хоолны үнэрийг өөртөө шингээнэ, амархан бохирдоно, тосны толбо зэргийг угаагаад ч арилахгүй.

Азаар даавуун хөшгийг орлох тохиромжтой хувилбар бий, жишээ нь, жалюзи эсвэл рулон хөшиг. Ийм төрлийн хөшгийг долоо хоногтоо нэг удаа савантай бүлээн усаар хөнгөн арчих тул танд гэрийн ажил огт нэмэгдэхгүй.

 

Гал тогооны хуванцар хэрэгсэл

© PxHere

Хуванцраар хийсэн халбага, xутга, сэрээ зэрэг нь дизайн, хямд үнэрээ хэрэглэгчийг татдаг байх. Гэхдээ аюулгүй байдал талаасаа эргэлзээ төрүүлэх хэрэгсэл. Хоол хийх явцад зарим нэг хуванцар хэрэгсэл хортой бодис ялгаруулдаг нь хүний эрүүл мэндэд хор уршигтайг анхаараарай.

 

Хүчтэй үйлчилгээтэй химийн гаралтай цэвэрлэгээний бүтээгдэхүүн

Зарим нэг химийн бодис өөр хоорондоо зохицдоггүй гэдгийг байнга санаж байх хэрэгтэй. Химийн гаралтай цэвэрлэгээний бодисуудыг шарах шүүгээ эсвэл хоол хийдэг газартаа ойрхон хадгалах бол бүр ч аюулд орно. Тиймээс цэвэрлэгээний бодисыг тусгай саванд хийж харанхуй өрөө эсвэл хоол хүнснээс хол өрөөнд хадгалж байвал зохино. Мөн хүүхэд болон амьтдын хүрэхгүй газар буюу өндөрт хадгалбал бүр л аюулгүй байх болно.

 

Аяга таваг угаагчны силикон тогтоогч

Порлоны сав – үүнээс дээр шийдэл байхгүй гэж бодмоор. Удаан хэрэглээд ирэхээр тогтоогч дээр порлоны бохир хуримтлагдаж үлддэгийг ойлгоно. Тогтоогч хэдий ус гоожуулах нүхтэй ч дотроо чийгтэйгээ байх тул яваандаа хөгцөрч ч болохоор. Тогтоогчийг угаахад бас амаргүй, аяга таваг угаагчинд угаасан ч гял цал болж гарч ирэхгүй.

Аяга таваг угаадаг порлоныг тогтмол сольж байвал силикон тогтоогч арай цэвэрхэн байх боломжтой юм.

 

Гриль хайруулан таваг

© Czar / Wikimedia Commons, © www.elbpresse.de / CC BY-SA 4.0 / Wikimedia Commons

Гриль хайруулын таваг уг нь гэрийн нөхцөлд шорлог хийх боломжийг олгохоор зохион бүтээгджээ. Үнэндээ бид бодит байдал дээр зураастай махтай л хоцордог. Дараа нь хайруулын тавгаа угаах гэж бөөн зовлон.

Хайруулын таваг овор ихтэй, хийсэн хоол нь жигд болохгүй. Гриль хайруулын таваг дээр хоол хийх их төвөгтэй санагддаг: утаа их гарна, гадаргуу нь жигд биш тул мах нь нэг газраараа түлэгдээд, нөгөө газраараа түүхий хэвээрээ. Угаалгын хувьд дээр хэлсэнчлэн жинхэнэ там.

 

Мөнгөлөг цаас

© Ocdp / CC BY-SA 3.0 / Wikimedia Commons

Бид мөнгөлөг цаасыг зөвхөн хоол хүнс хадгалахдаа ашиглаад зогсохгүй мөн хоол хийхдээ ч ашигладаг. Гэхдээ сүүлийн үед хийсэн судалгаанаас харахад энэ байдлаас татгалзахад хүрээд байгаа юм. Мөнгөлөг цаасанд хийсэн хоолоор дамжин хүний биед хөнгөн цагаан шингэдэг ба хэмжээний хувьд их бол хүний эрүүл мэндэд нэн хортой.

 

Вааран эдлэл

© PxHere

Хэд хэдэн судалгааны үр дүнгээс харахад вааран эдлэлийг зориулалтаар нь ашиглахад хүний эрүүл мэндэд хортой байна. Вааран эдлэлийг засал чимэглэлд эсвэл гоёл чимэглэл хийдэг сав болгон ашиглаж болно. Хоол хүнсийг өөр саванд хийхийг зөвлөж байна.

 

Нарийн боов хийх силикон хэв

© Gmhofmann / CC BY-SA 3.0 / Wikimedia Commons, © PxHere

Металл хэвнээс бараг ялгаа байхгүй, гэхдээ силикон хэвэнд хийсэн кекс илүү чийгтэй бас цагаанаараа гарч ирдэг. Хоолны үлдэгдэл, тос зэрэг нь силикон хэвний хананд хуримтлагдаж тэр болгон амархан арилдаггүй. Тиймээс уламжлалт металл хэв хэрэглэх нь аль ч талаасаа давуу тал болж байна.

Та бидний жагсаалтыг юугаар нэмэх бодолтой байна? Орчин үеийн гал тогоонд юу байх ёсгүйг бидэнд хэлж өгөөрэй.

11
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *