Бодисын солилцоог удаашруулж, турахад саад учруулж буй хамгийн түгээмэл, муу дадал зуршлууд

3

Бодисын солилцоо гэж юу болох болон бодисын солилцоо хэрхэн явагддаг вэ?

Бодисын солилцоо гэдгийг энгийн үгээр тайлбарлавал – хоол хүнс болон ундааг калориос эрч хүч болгон ашиглаж байгаа процессыг ойлгоно. Бодисын солилцоо нь биеийн жинтэй шууд холбоотой.

Хүн тайван байдалд байхдаа ч гэсэн эрч хүчийг ашигласаар байдаг. Эрч хүч нь амин чухал функцуудын үйл ажиллагааг дэмжих үүрэгтэй, жишээ нь амьсгал, цусны эргэлт болон биеийн дулааныг зохицуулна. Уг функц хэрхэн явагдах нь бодисын солилцооны хурдаас шалтгаалдаг буюу ихэнх тохиолдолд бидний хяналтаас гадуурх хүчин зүйлээс хамаардаг ажээ.

Бидний хянаж чадах хүчин зүйл гэвэл биеийн идэвхтэй хөдөлгөөн юм. Магадгүй бид хэдий хэр идэвхтэй хөдөлж байна төдий чинээ илүү их калори шатааж байгааг та биднээр хэлүүлэлтгүй мэдэж байгаа гэж найдна.

Мөн нойр ч гэсэн бидний бодисын солилцоо болон биеийн жинд нөлөөлөх бас нэгэн хүчин зүйл мөн. Хүн унтаж байхдаа нэг их их калори шатаахгүй, гэхдээ хүн нүд унтахгүй байвал юу болдог бол?

Нойргүй явах нь жин нэмэгдэхэд нөлөөлж бодисын солилцоог удаашруулна

Хэрвээ хааяахан “дутуу нойртой” явдаг бол бодисын солилцоонд муу нөлөө үзүүлэхгүй буюу биеийн ерөнхий эрүүл мэндэд хор уршиг тарихгүй. Хэрвээ байнга “дутуу нойр”-той явах эсвэл маш бага унтаж байгаа бол бодисын солилцоонд сөргөөр нөлөөлж таны жингээ хасах хичээл зүтгэл талаар болоход хүргэнэ. Учир шалтгаан юунд оршино вэ?

 

1. Бага унтаж байна гэдэг эрч хүч багатай байна гэсэн үг

Биеийн хөдөлгөөн, ер нь идэвхтэй хөдөлгөөн бүхэлдээ – калори шатаахад тусалдаг бөгөөд хүсээгүй илүүдэл жин, сантиметр болгоноос салгана. Та дутуу нойртой хоноход хөдлөх, биеийн тамираар хичээллэх эрч хүч, санаачлагагүй болно.

 

2. Нойрмог тархи нөхцөл байдлыг бүрэн хянаж чадахгүй

Нойроор дамжуулж авах бүтэн амралтаа авч чадаагүй бол та хагас согтолтын байдалтай л байна гэсэн үг: өөрийгөө хянах чадвар эрс багасна. Дутуу амарсан тархи гэнэтийн бэлгэнд татагддаг, жишээ нь эрүүл бус зууш идэж сэргэхийн зэрэгцээ илүүдэл жингээ нэмсээр л байна. Ядарсан тархи ямар нэгэн таашаалыг урьдчилан авах дуртай байдаг ажээ.

 

3. Жин хариуцсан дааврын хэмжээ багасна

Нойрны үргэлжлэх хугацаа хангалттай байх ёстой (насанд хүрэгчдийн хувьд 7-9 цагийг хэвийн гэж үзнэ) – энэ бол дааврын тэнцвэрт байдлыг хангахад туслах бөгөөд бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Кортизол (стрессийн даавар), инсулин (сахар боловсруулахад тусалдаг), грелин болон лептин (хоолны дуршил зохицуулах даавар). Хүн дутуу нойртой яваад байвал өөхний хуримтлал бий болдог бөгөөд цусан дахь сахарын хэмжээгээ хянаж чадахгүйд хүрч өлсгөлөнгийн мэдрэмж төрнө, үнэндээ та өлсөөгүй байгаа. Энэ бүх процесс жин нэмэгдэхэд нөлөөлнө.

 

Бодисын солилцоонд нөлөөлөх бусад хүчин зүйлс

Нойр бол бодисын солилцоонд нөлөөлөх олон хүчин зүйлсийн ердөө нэг нь л юм. Калори шатаах хурданд дараах хүчин зүйлс мөн нөлөөлнө:

  1. Нас. Хүн өсөж байхад бодисын солилцоо хамгийн хурдан явагддаг. Насанд хүрсэн цагаас эхлээд бодисын солилцоо удааширч ердийн хурданд шилжиж ордог.
  2. Булчингийн жин. Булчин болон өөхний харьцаа нь бодисын солилцоонд нөлөөлдөг. Булчин нь бодисын солилцоонд оролцдог хамгийн идэвхтэй эс гэдэг утгаараа та хэдий хэр их булчинтай байна төдий чинээ калорийг хурдан шатаана гэсэн үг.
  3. Хүйс. Эрчүүдийн бодисын солилцоо эмэгтэйчүүдийнхээс илүү эрчтэй явагддаг.
  4. Идэвхтэй үйл ажиллагааны төвшин. Хэрвээ та бэлтгэл сургуулилт хийдэг эсвэл зүгээр л их хөдөлгөөнтэй бол таны бодисын солилцоо их байна гэсэн үг юм.
  5. Даавар. Зарим нэг төрлийн дааврын хямрал, жишээ нь гипотиреоз болон Кушингийн хам шинж нь бодисын солилцоог удаашруулдаг ажээ.
  6. Эм болон нэмэлт бэлдмэлүүд. Жишээ нь, кофеин нь ямар нэгэн байдлаар бодисын солилцоог идэвхжүүлж болно. Зарим нэг эмийн бэлдмэлүүд, тэр дундаа тайвшруулах эм бодисын солилцоог удаашрахад хүргэдэг.
  7. Орчин тойрны хэм. Хэтэрхий халуун эсвэл хүйтэн байхад бие махбодь нэмэлт эрч хүч зарцуулж биеийн дулаанаа зохицуулахыг хичээдэг.

Нас зэрэг зарим нэг хүчин зүйлийг бид өөрчилж чадахгүй. Гэхдээ идэвхтэй хөдөлгөөнийг дэмжээд амьдралын зөв хэв маягийг баримталж чадвал бид бодисыг солилцоог дэмжиж чадна. Идэвхтэй амьдарцгаая. Бас нойроо мартаж болохгүй.

23
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ичинхорлоо Сундуй

    Ичинхорлоо Сундуй

    2018/10/25 at 23:34

    Bayasgalan Bg

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *