Зөвхөн Японд л очиж үзэх боломжтой 12 газар. Дэлхийн бусад улс орон энэ тухай бодоо ч үгүй яваа

0

Дэлхийн олон сая жуулчид Япон улсаар аялахыг хүсдэг, энэ нь зөвхөн тэдний харь гаригийн мэт этгээд уламжлалтай нь холбоотой бус мөн дэлхийн өөр хаана ч байхгүй тийм сонирхолтой газрууд байдагтай нь холбоотой ажээ. Арга ч үгүй биз, зөвхөн япончууд л махчин загасыг сургуулийн хуучин усан санд тэжээж эсвэл үсэрхэг коргитой эрхэлж болох кафе нээж ажиллуулна.

Бид жуулчдын сэтгэгдэл болон аяллын гарын авлагуудыг судалж үзээд Японы хамгийн сонирхолтой газруудыг танд танилцуулахаар бэлдлээ. Энэ улсын тухай төсөөллийн шинэ хуудас танд шинээр нээгдэнэ гэж найдаж байна.

Мурото сургуулийн аквариум

© North_ern2 / twitter

Сикоку арал дээр байрлах Кочи мужид урьд нь сургууль байсан барилгыг сонирхолтой байдлаар дахин ашиглаж чаджээ. 2018 онд энд аквариум нээж ажиллуулсан юм. Одоо сургуулийн усан санд махчин загас сэлдэг болж, харин анги танхим байсан тасалгаануудад скумбрийн бүл өсөж байна. Мөн коридор зэрэгт далайн олон нэр төрлийн ан амьтад өнгө өнгөөрөө харагдана.

 

Маруяма амьтны хүрээлэнгийн цагаан баавгай

© MothershipSG / twitter

Саппоро дахь Маруяма амьтны хүрээлэнд 18 метр орчим урттай туннель үргэлжилдэг. Эндээс цагаан баавгайн үүрийг харж болно. Амьтны хүрээлэн үзэж сонирхож байгаа хүмүүс цагаан баавгайг усанд яаж сэлж байгааг ч харах боломжтой. Нэгэн азтай үйлчлүүлэгч сонирхолтой гэрэл зураг дарж амжжээ. Цагаан баавгай өөрийнхөө доогуур хүмүүс яваад байгааг гайхан харна.

 

Цасны сармагчингийн Зигонудани парк

© Santa3 / pixabay

Цасны сармагчин Зигокудани парк нь Японы төв хэсэгт байрлах Нагано мужийн хойд хэсгээр урсах Йокоба-Кава голын хөндийд байрладаг. Паркын нэрийг орчуулбал “тамын хөндий” гэж бууна. Яагаад гэвэл энэ хөндийд маш олон тооны халуун рашаан, гейзер байх ажээ.

Энэ газрын онцлогийг зөвхөн жуулчид өндрөөр үнэлээд зогсохгүй мөн японы макаки буюу цасны сармагчид хүртэл таалжээ. 1964 онд Зигокудани паркыг нээсэн байдаг – цасны сармагчны тоо толгойгоороо дэлхийд дээгүүрт бичигдэх газар. Одоогийн байдлаар уг байгалийн үзэсгэлэнт газар нийт 160 орчим япон макаки амьдарч байна. Тэд хүйтэнд тэсвэртэй бөгөөд -15 хэмийн хүйтэнг ч ажрахгүйгээр амьдарсаар байгаа юм.

 

Моне цөөрөм

© Elaine834349801 / twitter

Секи хотод байрлах дунд зэргийн усан сан нь ердөө 18-хан метр урттай. Гэхдээ үнэхээр үзэсгэлэнтэй, яг л Монегийн нэгэн уран бүтээлийг үзэж байгаа мэт сэтгэгдэл төрнө.

Усны өнгөнөөс нь болоод зориуд гэрэлтүүлээд эсвэл будаг хийсэн юм уу гэмээр бодол өөрийн эрхгүй төрнө. Үнэн хэрэгтээ хурц неон ургамал болон цөөрмийн усны тунгалаг байдал нь уг цөөрмийг ийнхүү үзэсгэлэнтэй болгожээ. Усны бадамлянхуа цэцэг болон гоёмсог кои загаснууд мөн өнгө нэмж байгаа хэрэг юм.

 

Dog Hill корги кафе

© Cheil20200522 / twitter
  • Энэ бол коргигийн үлгэрийн ертөнц байлаа! Хаашаа л харна – корги хэвтэж байна, хаа сайгүй корги, тэр үүдэнд чиг л зогсоно… Өдрийн хоолоо ийм л орчинд идлээ дээ © yoshiyo36033424 / Twitter

Японы корги нохойтой Dog Hill кафе нь Нагасаки мужид байрладаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчдын зочлох дуртай газрын нэг болжээ. Цэсэнд нь хөнгөн зууш, амттан, ундаа багтсан, гэхдээ уг газраар зочлох зорилго нь – хоол биш юм. Dog Hill-д 20 гаруй хайр татам корги амьдардаг, тэд зорьж ирсэн үйлчлүүлэгчдийнхээ зүрх сэтгэлийг хайраар дүүргэх ажээ.

 

Адачи цэцэрлэгт хүрээлэн

© MatueMisako / twitter

Адачи цэцэрлэгт хүрээлэн – Уран зургийн музейн нэг хэсэг юм. Энэ газрыг мөн “японы амьд уран зураг” гэж ч нэрлэдэг. Японы хамгийн үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэнгийн нэг. 1970 онд уг музейг үйлдвэр эрхлэгч Адачи Зенко үүсгэн байгуулсан гэх бөгөөд тэрээр японы урлагт, тэр дундаа зүлэгжүүлэлтийн соёлд тун дуртай хүн байжээ.

 

Кусшаро нуур

© Elianasp2425 / twitter

Кусшаро нуур нь галт уулын дэлбэрэлтийн улмаас үүссэн Японы хамгийн том нуурт тооцогддог, Акан үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах нуур ажээ. Өвлийн улиралд жуулчдын хөлд дарагддаг газар гэж хэлж болно. Яагаад гэвэл өвөлдөө энд 300 орчим нэгэн төрлийн хун шувуу өвөлждөг. Уг нууранд дулааны үүсгүүр суурилуулсан тул элсэн эрэг дээр нь мөсөн давхарга тогтдоггүй. Гэхдээ усны гадаргуу нь зарим нэг хэсгээрээ хөлддөг ажээ.

 

Мөрөг загастай хот

© burkov / twitter

Японы баруун урд хэсэгт буюу Нагасакигийн ойролцоо Симабара хотод байрладаг. Эндхийн усны суваг үнэхээр цэвэрхэн, кои мөрөг загас амьдардаг гээд бод доо? Эндхийн усны сувагт амьдардаг загас 70 см хүртэл урт болох ажээ.

 

teamLab Planets TOKYO музей

© teamLab Planets TOKYO / facebook, © teamLab Planets TOKYO / facebook

teamLab Planets – гэрэлтүүлгийн музей гэж хэлж болно. Гэрэлтүүлэг нь динамик байдлаар хийгджээ: өнгө, гэрэлтүүлэг нь байнга өөрчлөгдөнө.

Музейд орж ирэнгүүт үйлчлүүлэгчид эхлээд болор эзэнт гүрэнд ороод ирсэн юм шиг сэтгэгдэл төрнө, харин минутын дараа оддын дунд нисэж байгаа мэт санагддаг. Бие махбод болон урлагийн бүтээлийн ялгаа арилж нэгэн бие болсон мэт мэдрэмжийг төрүүлэх зорилготой ажээ.

 

Toreiyu Tsubasa галт тэрэгний хөлийн ванн

© RunwayGirl / twitter

Toreiyu Tsubasa японы галт тэрэг бидний мэдэх ердийн галт тэрэгнээс тэс ондоо. Галт тэрэгний бүхээгт этгээд суудал суурилуулаад зогссонгүй, мөн тусгай ванн ч суурилуулжээ: галт тэргээр зорчиж байхдаа үйлчлүүлэгч хөлөө угаах боломжтой.

Уг үйлчилгээг авахын тулд нэмэлт төлбөр төлнө. Удаан хугацаагаар замд явдаг эсвэл хөлдөө эвгүй гутал өмссөн хүмүүст тун хэрэгтэй үйлчилгээ болжээ.

 

Годзиллагийн толгой

© adamfwalsh / twitter

Годзиллагийн толгой Токиод олон тооны жуулчид ирэхэд нөлөөлдөг. 80 тонны энэ хөшөө 2015 онд нэгэн барилгын дээвэр дээр бий болжээ. 50 метрийн өндөрт байрлах толгой нь кинонд гардаг Годзиллагийн биеийн өндөртэй дүйхүйц. Уг хөшөөг Shinjuku Toho барилгад байрлах Gracery Shinjuku зочид буудлын террасаас харж болно.

 

Йоро парк

© Mvasd / reddit

Гифу мужид үзэсгэлэнтэй Йоро парк байрладаг. Энэ паркад Site of Reversible Destiny Yoro арт-цэцэрлэгт хүрээлэн бий. Гэхдээ ургамлуудын байрлал бүгд этгээд. Хиймэл моднууд нь харилцан адилгүй хэмжээтэй бөгөөд налуу ургуулсан тул жуулчид тэнцвэрийн мэдрэмжээ алдахад хүрдэг байна.

Та эдгээр газруудаас хамгийн түрүүнд хаана нь очиж үзмээр байна даа?

80
ГоёГоё
21
БахархмаарБахархмаар
12
ГайхмаарГайхмаар
9
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tsedo Tseegii

    Tsedo Tseegii

    2020/10/15 at 23:50

    ed nariig vzeed ireerei Tsegi Nyamsuren

  2. は な

    は な

    2020/10/16 at 00:53

    Тэмүлэн О.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *