Итали зураач эмчлүүлж байгаа хүүхдүүдийг айдсаа даван туулахад туслахын тулд эмнэлгийн уйтгартай ханыг ид шидийн ертөнц болгон хувиргажээ

0

Хүүхдүүдийн 90-ээс илүү хувь нь эмнэлгээс айдаг. Ялангуяа эмчилгээ удаан үргэлжилж, төрөл бүрийн эм тариа хэрэглэх бол хүүхдүүдийн хувьд маш том асуудал үүсгэдэг. Эмнэлгийн хүйтэн, өнгөгүй ханан дунд өнгөрүүлэх олон хоног айдсыг бүр ч илүү гүнзгийрүүлнэ. Хүүхдүүдийг сэтгэл зүйн талаас нь дэмжих зорилгоор зураач Сильвио Ирилли (Silvio Irilli) нэгэн төсөл хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь “Бяцхан өвчтөнүүдийн эмчилгээг айдасгүй мөн үр дүнтэй болгох зорилготой төсөл” юм.

Бид итали зураачийн сайхан түүхийг уншигч танд танилцуулах нь зөв гэж бодсон юм. Түүний санаачилсан Ospedali Dipinti төслийн ачаар хүүхдүүд одоо баяр хөөртэй, нүд нь аз жаргалтай гялалзаж байна. Эмнэлэг гэж айдас төрүүлсэн газар биш харин ид шидийн ордон болжээ.

Зураач гайхалтай гоё зураг зурна, хүүхдүүдийг айдсаа даван туулахад нь туслах ажээ

© ospedalidipinti / Instagram © ospedalidipinti.it

Оspedali Dipinti төсөл 2012 оноос эхлэн хэрэгжиж эхэлжээ. Уг төсөл эмнэлгийн барилга байгууламжийг хүүхдийн сонирхол татахуйц хэмжээнд өөрчлөхийг хүссэн жирийн ард иргэд болон хэд хэдэн сайн дурын байгууллагаас бүрдэнэ. Тэдний гол зорилго бол эмнэлгийн эмчилгээний тасгийг ид шидийн ертөнц болгоход оршжээ. Хүүхдүүдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилго мөн агуулсан байна.

© ospedalidipinti.it

 

© ospedalidipinti.it © ospedalidipinti.it

 

Хүүхдүүд үлгэрийн ордон руу “зугтаах” боломжтой болсон

© ospedalidipinti.it

Эмнэлгийн тасгийн ханан дээр зураг зурах гэдэг зүгээр нэг гоё болгох гэсэн үг биш юм. Ирилли-гийн үзэж байгаагаар бол зураг болгон хүүхдэд ямар нэгэн түүхийг өгүүлж байхыг хичээсэн. Тэдний хийлгэж байгаа эмчилгээ нь тамлалт бус харин хөгжилтэй тоглоомыг санагдуулаасай гэсэн хүсэл тээж бүтсэн бүтээлүүд ажээ.

 

Томчуудад ч гэсэн өөр ертөнцөд ороод ирэв үү гэсэн сэтгэгдэл төрдөг

© ospedalidipinti / Instagram

Сильвогийн уран бүтээл зөвхөн хүүхдүүдэд бус мөн тэдний эцэг эхчүүдэд ч тус болж байна. Хана дүүрэн том хэмжээний зургууд нь томчуудад ч гэсэн үлгэрийн ертөнцөд ороод ирэв үү гэмээр сэтгэгдлийг төрүүлдэг байна. Эдгээр зургуудыг харсан эцэг эх өөрийн эрхгүй тайвширч эхлэх ажээ.

© ospedalidipinti / Instagram

 

 

Эмч нарт ч мөн анхаарал тавина

© ospedalidipinti / Instagram

Хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд мөн эмч нарын санаа сэтгэлийг ч дэмжихийг хичээдэг. Тэд бяцхан өвчтөнүүдтэй харьцаж байгаа эмч нар тул тайван байх ёстой. Эмнэлгийн ханан дээрх зургуудыг тусгай ханын цаасан дээр зурдаг байна.

© ospedalidipinti.it

 

Сильво болон түүний баг олон нийтийн зүгээс талархал хүлээж авсаар байна

© ospedalidipinti.it

Сильво болон түүний баг олон нийтийн зүгээс ихээхэн талархал хүлээн авч байна. Тэдний Facebook хуудаснаа ирж байгаа сэтгэгдэл: Энэхүү төсөл үнэхээр бяцхан өвчтөнүүдийн зүрх сэтгэлийг дулаацуулж чадаж байгаа гэдэгт итгэлтэй байна, та бүхэндээ баярлалаа.

© ospedalidipinti.it

 

© ospedalidipinti.it

Та Сильвогийн төслийг үр дүнтэй гэж бодож байна уу? Иймэрхүү төслийг манай улсад хэрэгжээсэй гэж хүсэж байна уу?

22
БахархмаарБахархмаар
9
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *