Цагаан гаа үнэхээр ашиг тустай гэж үү?

2
1
50,247

Одоо үед цагаан гаа хамгийн түгээмэл тархсан бүтээгдэхүүн болсон. Цагааг гаа ази хоолнуудад түлхүү хэрэглэгддэг. Цагаан гаан дээр суурилсан, бодисын солилцоо сайжруулах, тураах дэглэм олон бий. Цагаан гаа олон ач тустай боловч бусад эмийн бодисуудын адил эерэг болон сөрөг талуудтай.

Тэгвэл танд цагаан гааны хор нөлөөтэй болон ашигтай талуудыг толилуулъя.

Цагаан гааны ашиг тус

1. Цагаан гаа ханиаданд тустай. Яагаад гэвэл цагаан гаа үрэвслийн эсрэг, хөлөргөх үйлчилгээтэй учир өвчтөний эдгэрэх явцыг хурдасгадаг. Үүнээс гадна цагаан гаа дулаацуулах чанартай учир хоолойны өвчнийг анагаахад тусалдаг.

2. Цагаан гааны үндсийг хоолны дуршил буурсан үед болон хоол боловсруулах замын үйл ажиллагааг сайжруулахад хэрэглэхийг зөвлөдөг. Түүнчлэн цагаан гааг цээж хорсох юмуу хэхрэх үед хэрэглэвэл тустай.

3. Цагаан гааны тусламжтай илүүдэл жинтэй тэмцэж болно. Цагаан гааг хэрэглэснээр таны биед хуримтлагдаж асуудал үүсгэдэг калорийг бие организм тань урьдынхаасаа их хэмжээгээр зарцуулах болно.

4. Цагаан гаа харшлын эсрэг шинж чанартай. Үүнээс гадна цагаан гааг арьсны цочрол юмуу тууралттай тэмцэхэд ашиглаж болно. Багтраа өвчтэй хүний биеийн байдлын сайжруулахад ч цагаан гааг ашиглана.

5. Цагаан гааг гоо сайханд ч өргөнөөр хэрэглэдэг. Цагаан гаа арьсны ерөнхий байдал болон харагдах байдлыг мэдэгдэхүйц сайжруулдаг. Цагаан гаа нэмсэн маск батгатай тэмцэхэд ч тусалдаг гэнэ шүү.

6. Мөөг түүх, идэх дуртай хүмүүст дуулгах мэдээ байна. Мөөгөнд хордсон тохиолдолд мөөгөнд агуулагдах хорыг саармагжуулахын тулд цагаан гааны үндэс хэрэглэж болно.

7. Цагаан гаанд их хэмжээний антиоксидант (үл исэлдүүлэгч бодис) агуулагддаг. Цагаан гааг халуун цай, ундаа бэлтгэхэд ашиглаж болох ба энэ нь дархлааны үйл ажиллагааг дэмжиж, биеийг эрүүлжүүлнэ.

Цагаан гааны хор нөлөө

1. Цагаан гаа нь хоол боловсруулах замын өвчний хурц сэдрэлийн үед хориотой. Ийм үед цагаан гаа хэрэглэснээр биеийн байдал бүр л дордоно.

2. Хэрвээ хүний биеийн хэм өндөр байвал цагаан гааг ямар ч хэлбэрээр хэрэглэж болохгүй.

3. Зүрхний дутагдалтай, цөсний замын болон элэг, бөөрний өвчтэй хүмүүс цагаан гаа хэрэглэх хориотой.

14
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

2 Сэтгэгдэл

  1. Bayasgalan Sosor

    Bayasgalan Sosor

    2016/11/19 at 23:28

    Tsagaan gaa haana zardag be

  2. Dembereldorj Lkhagvasuren

    Dembereldorj Lkhagvasuren

    2016/11/20 at 02:02

    Jaw Jaw

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.