Амралтаараа цуврал кино үзэх гэж байгаа бол үнэлгээ өндөртэй 22 цувралаас сонгоорой

2

Хэдий зун цаг болж агаар салхинд явахыг хүсэх боловч гэрээсээ гаралгүй олон ангит кино үзээд буйдандаа шигдмээр үе ч бий.

Агаар салхинд идэвхтэй гарчихаад одоо гэртээ бүгэхийг хүсэж байгаа хүмүүст зориулж үнэлгээ өндөртэй 22 олон ангит киног санал болгож байна.

Vinyl

Амралтаараа цуврал кино үзэх гэж байгаа бол үнэлгээ өндөртэй 22 цувралаас сонгоорой 1

Төрөл: уянгын, дуут

IMDB үнэлгээ: 8.0

20 дугаар зууны 70-аад он. Дуу бичлэгийн студийн захирал Рич Финестр хямралын үед компаниа дампууруулчихгүй авч үлдэхийг хичээхээс гадна гэр бүлийнхэнтэйгээ харьцаагаа хэвийн байлгах гэж оролдоно. Найруулагчаар Мартин Скорсезе, дуу хөгжмийн удирдагчаар Мик Жаггер нар ажиллажээ.

You’re the Worst

Амралтаараа цуврал кино үзэх гэж байгаа бол үнэлгээ өндөртэй 22 цувралаас сонгоорой 2

Төрөл: инээдэм, уянгын

IMDB үнэлгээ: 8.2

Жимми, Гретхен хоёр – амь амиа бодсон залуучууд бөгөөд хуримыг үзэн яддаг, өөрсдөө гэр бүл зохиохыг хүсдэггүй хоёр. Нэгэн шөнийг хамтдаа өнгөрөөснөөс хойш өглөө нь тэд ямар шийдвэр гаргах вэ?

Black Mirror

Амралтаараа цуврал кино үзэх гэж байгаа бол үнэлгээ өндөртэй 22 цувралаас сонгоорой 3

Төрөл: зөгнөлт, триллер, уянга

IMDB үнэлгээ: 8.8

Сүүлийн арван жил бидний амьдрал эрс өөрчлөгдсөн – айл болгоны ширээн дээр, гарын алга дээр нь плазма зурагт, компьютерийн болон ухаалаг утасны дэлгэц, бас хар толийг дурьдахгүй өнгөрч болохгүй. Энэхүү олон ангит киноны анги болгон дээр шинэ дүр, шинэ үйл явдал гарна. Олон ангиудыг нэг л зүйл холбоно – мэдээллийн технологи нийгэм, хүмүүсийн харилцаанд хэрхэн нөлөөлж байгааг өгүүлэх ажээ.

Vikings

Амралтаараа цуврал кино үзэх гэж байгаа бол үнэлгээ өндөртэй 22 цувралаас сонгоорой 4

Төрөл: дайн байлдаан, уянга, түүхэн

IMDB үнэлгээ: 8.6

Киноны гол баатар – викингчүүдийн удирдагч Рагнар Лодборк бол үлгэр домогт өгүүлж буйгаар Одина бурхны үр сад. Рангар орон нутгийн захиргаатай тулалдахаар газрын хязгаар руу буюу Английн эрэг рүү өөрийн дайчин эрсээ дагуулан аян замд гарна. Дундад зууны үед Скандинавын викингчүүд Британи руу хэрхэн дайрсан тухай түүхийг өгүүлжээ. Дайчин зоригт эрс, үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй уг кино түүхэн сэдэвтэй кинонд дурлагчдад тохирох ажээ.

11.22.63

Амралтаараа цуврал кино үзэх гэж байгаа бол үнэлгээ өндөртэй 22 цувралаас сонгоорой 5

Төрөл: зөгнөлт, триллер, уянга, детектив

IMDB үнэлгээ: 8.4

Стивен Кингийн зохиолоор бүтсэн кино – англи хэлний багш өнгөрсөн цаг хугацаа руу аялж Кеннедигийн аллагыг зогсоохыг оролдоно. Энэхүү оролдлого нь улс үндэстний хувь заяаг өөрчлөөд зогсохгүй өөрийнх нь амьдралд ч нөлөөлж эхэлнэ.

Silicon Valley

Амралтаараа цуврал кино үзэх гэж байгаа бол үнэлгээ өндөртэй 22 цувралаас сонгоорой 6

Төрөл: инээдэм

IMDB үнэлгээ: 8.50

Өндөр технологи хөгжсөн Сан-Францискогийн төвөөс хэсэг бүлэг залуучууд өөрсдийн зохион бүтээсэн стартапыг хөөргөхөөр бэлдэж байна. Гол баатрууд нутгийн саятан эрийн гэрт үнэгүй амьдарна, гэхдээ нэг нөхцөлтэй – төслөөс олох ашгийнхаа 10 хувийг түүнд өгөх. Инээдтэй, зарим газраа сэтгэл догдлуулсан компьютерийн ухаантнуудын тухай кино.

The Knick

Амралтаараа цуврал кино үзэх гэж байгаа бол үнэлгээ өндөртэй 22 цувралаас сонгоорой 7

Төрөл: уянга

IMDB үнэлгээ: 8.6

Доктор Жон Тэкери болон доктор Хаус нар ажлынхаа гарааг 20 дугаар зуунаас Нью-Йоркийн нэгэн эмнэлэгт мэс засалчаар эхлүүлсэн. Энд өвчтөн болгоноо анагаахыг оролдоно, харамсалтай нь  лазеран хагалгаа, компьютер томографын үнэр даанч алга даа.

The Affair

Амралтаараа цуврал кино үзэх гэж байгаа бол үнэлгээ өндөртэй 22 цувралаас сонгоорой 8

Төрөл: уянга

IMDB үнэлгээ: 8.0

Гэр бүлтэй зохиолч Ной зөөгч бүсгүй Элисонд дурлана. Ной, Элисон хоёр өөрсдийн түүхээ өгүүлэх авч чухам хэн нь үнэн ярьж байгаа бол? Нэгдүгээр ангиас үзээд л та цааш үзмээр санагдана.

Outlander

Амралтаараа цуврал кино үзэх гэж байгаа бол үнэлгээ өндөртэй 22 цувралаас сонгоорой 9

Төрөл: зөгнөлт, уянга

IMDB үнэлгээ: 8.5

Клэр 20 дугаар зууны 40-өөд оны цэргийн сувилагч, шотландын дугуй чулуут байгалийн үзэсгэлэнт газраар зугаалж яваад өөр цаг мөч рүү буюу 1743 онд очжээ. Бүсгүйд аюул занал хийх аймшигтай үед иржээ. Ямар нэгэн байдлаар амьд үлдэж нөхөр Фрэнк Рэндалл дээрээ очих арга замыг хайна. Ямартай ч амьд гарахын тулд азгүй нэгэн шотланд цэрэгтэй гэр бүл болж цааш үйл явдал хэрхэн өрнөхийг та өөрөө үзээрэй.

Utopia

Амралтаараа цуврал кино үзэх гэж байгаа бол үнэлгээ өндөртэй 22 цувралаас сонгоорой 10

Төрөл: зөгнөлт, триллер, уянга, детектив

IMDB үнэлгээ: 8.5

Интернетээр танилцсан хэсэг бүлэг хүмүүсийн гарт түүхэн маш чухал бичиг баримт очдог, өнгөрсөн үеийн аймшигтай үйл явдлуудыг өгүүлсэн баримт. Чухал баримтыг гартаа атгаж буй 5 нөхрийг “Сүлжээ” хэмээх нууцлаг нэртэй байгууллага хөөж мөшгөнө, тэднийг амьд үлдээх шаардлагагүй гэж үзнэ.

The Fall

Амралтаараа цуврал кино үзэх гэж байгаа бол үнэлгээ өндөртэй 22 цувралаас сонгоорой 11

Төрөл: триллер, уянга, гэмт хэрэг

IMDB үнэлгээ: 8.3

Ирландын Белфаст хотод нэгэн алуурчин ирж аллага болгоныхоо дараа жинхэнэ зурагчны бүтээлээс ялгагдахааргүй дуурайлган зурсан зураг үлдээнэ. Гэмт хэргийг мөрдөгч Стелла Гибсон мөрдөх бөгөөд алуурчин, мөрдөгч хоёрын оюун ухаан адил. Хэн нь ялах бол?

My Mad Fat Diary

Амралтаараа цуврал кино үзэх гэж байгаа бол үнэлгээ өндөртэй 22 цувралаас сонгоорой 13

Төрөл: уянга, инээдэм

IMDB үнэлгээ: 8.6

Рэй – хөгжилтэй, 16 настай, 90 кг жинтэйдээ маш их санаа зовдог охин. Өнгөрсөн зууны 90-ээд оныг өгүүлэх хэдий ч маш сонирхолтой бүтээл болжээ.

Ash vs Evil Dead

Амралтаараа цуврал кино үзэх гэж байгаа бол үнэлгээ өндөртэй 22 цувралаас сонгоорой 12

Төрөл: аймшиг, зөгнөлт, инээдэм

IMDB үнэлгээ: 8.7

Угтаа уг киноны 4 дүгээр ангийг л хийх гэж байтал кино зохиолын санаа маш их ирсэн тул олон ангит кино хийхээр шийджээ. Эш Уильямс үхэгсдийн ертөнц руу орох хаалгыг олоод 30 жил болжээ, үхэгсэд бидэнд аюул учруулах гэж байна. Эш хүн амыг аврахаар тэдний ертөнц рүү явах ажээ.

Horace and Pete

Амралтаараа цуврал кино үзэх гэж байгаа бол үнэлгээ өндөртэй 22 цувралаас сонгоорой 14

Төрөл: инээдэм

IMDB үнэлгээ: 9.0

Хорас болон Питийн гэр бүл цугтаа 100 жил Нью-Йорк дахь нэгэн баарыг эрхлэн ажиллуулж буй. Бага зэргийн хөгжилтэй ч гүн ухааныг орхигдуулаагүй бүтээл. Хорас болон Питийн бааранд түр саатна уу.

Orange Is the New Black

Амралтаараа цуврал кино үзэх гэж байгаа бол үнэлгээ өндөртэй 22 цувралаас сонгоорой 15

Төрөл: уянга, инээдэм, гэмт хэрэг

IMDB үнэлгээ: 7.9

Пайпер Чепмен – өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байдаг жирийн л нэг америк бүсгүй. Гэтэл нэг өдөр 15 сарын хорих ял эдлэхээр шорон руу ачигдана. Энд өөрийн гэсэн ашиг сонирхол, дүрэм журам, амьдрал урсдагаараа урсаж байгаа. Шоронд цуг хоригдож байгаа эмэгтэйчүүд болон ажлаа хийж байгаа харгалзагч нарын хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшлийг олж мэднэ.

Broadchurch

Амралтаараа цуврал кино үзэх гэж байгаа бол үнэлгээ өндөртэй 22 цувралаас сонгоорой 16

Төрөл: уянга, гэмт хэрэг, детектив

IMDB үнэлгээ: 8.4

Детектив сэдэвтэй уг кино долоодугаар сарын нэгэн өглөөнөөс эхэлнэ, аялал жуулчлалын улирал эхэлсэн энэ мөчид Бродчёр хотод 11 настай Дэнни алга болжээ. Дэннигийн цогцосыг олох бөгөөд уг гэмт хэрэг нэгэн гинжин хэлхээг бүх улс орон даяар ил болгоно. Тус хотын оршин суугч болгон ямар нэгэн нууцыг хадгалах ажээ.

Inside No. 9

Амралтаараа цуврал кино үзэх гэж байгаа бол үнэлгээ өндөртэй 22 цувралаас сонгоорой 17

Төрөл: аймшиг, инээдэм

IMDB үнэлгээ: 8.4

Анхны цуврал дээр зочид нэгэн тоглоом тоглож байдаг. Анхааралтай үзэгч бол нэг нууцыг олж мэдэх байсан … Хэсэг болгон бүр хачин сонирхолтой үйл явдлыг өгүүлэх бөгөөд тэднийг нэг зүйл холбоно: үйл явдал дандаа 9 дугаартай байранд өрнөх ажээ. Гэр бүлийн нууц, британийн давтагдашгүй хар инээд.

Billions

Амралтаараа цуврал кино үзэх гэж байгаа бол үнэлгээ өндөртэй 22 цувралаас сонгоорой 18

Төрөл: уянга

IMDB үнэлгээ: 8.4

Нью-Йоркийн төвд орших их мөнгөний тухай яригдаж байдаг Уолл-Стритийн нэгэн санхүүч болон зарчимч прокурорын хооронд үл ойлголцол бий. Эдийн засаг-хууль эрх зүйн уянгын уг кино ширүүн байлдаан тулаан байхгүй ч гэлээ үзэгчдийн сонирхолыг татна.

Fresh Off the Boat

Амралтаараа цуврал кино үзэх гэж байгаа бол үнэлгээ өндөртэй 22 цувралаас сонгоорой 19

Төрөл: инээдэм

IMDB үнэлгээ: 8.0

Вашингтоноос Орландад нүүж ирсэн тайвань гэр бүлийн тухай өгүүлнэ. Тэд америк мөрөөдөлд хөтлөгдөн өөрийн гэсэн рестораныг нээх ажээ. Америк соёлд нэвтрэх гэж тэд будлих болов уу?

Orphan Black

Амралтаараа цуврал кино үзэх гэж байгаа бол үнэлгээ өндөртэй 22 цувралаас сонгоорой 20

Төрөл: зөгнөлт, байлдаан, уянга

IMDB үнэлгээ: 8.4

Сара – өөрийн азгүй хувь тавиланг эдэлж байгаа өнчин бүсгүй. Өөртэй нь усны дусал мэт адилхан нэгэн бүсгүй амиа хорлож байгааг харсан цорын ганц гэрч болох бөгөөд өөрийн золгүй хувь тавилангаас зугтаахын тулд амиа хорлосон бүсгүйн нэрийг зүүх болжээ. Тэрээр одоо мөнгөтэй, байртай нэгэн.

Suits

Амралтаараа цуврал кино үзэх гэж байгаа бол үнэлгээ өндөртэй 22 цувралаас сонгоорой 21

Төрөл: уянга, инээдэм

IMDB үнэлгээ: 8.7

Өөрийгөө Харвардад төгссөн хэмээн хэлсэн хуульч гэсэн гуншинтай Майк Росс нэгэн өмгөөлөгчийн компанид ажилд орох ярилцлагад орно. Компанийн эзэн Харви залууг ажилд авахаар болж: залуу төрөлхийн ой тогтоолт сайтай нэгэн. Залуу өөрийн гэсэн дүр төрхийг Манхэттенд бий болгож чадах болов уу?

Unbreakable Kimmy Schmidt

Амралтаараа цуврал кино үзэх гэж байгаа бол үнэлгээ өндөртэй 22 цувралаас сонгоорой 22

Төрөл: инээдэм

IMDB үнэлгээ: 7.7

29 настай Киммигийн тухай түүх. Кимми бол амьдралын баяр баясгаланг ойлгодог, эмзэг бүсгүй. Тийм ч учраас элдэв адал явдалд байнга орооцолдоно.

13
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. huslen

    2016/07/27 at 14:51

    Game Of Thrones, Walking Dead, The Flash, Gotham, Arrow, IZombie, Preacher, Agents of SHIELD, Daredevil, DCs Legends of tomorrow, Breaking bad, Prison Break geed shildeg shildeg tsuwraluudni alga l bn sht boli2 sn sudalgaagaa hiicheed um bichmeer um

  2. Борооны Хүн

    Борооны Хүн

    2016/07/27 at 14:55

    Б. Ширнэн

  3. Thawne

    2016/07/27 at 18:30

    TBBT

  4. Зочин

    2016/07/27 at 20:23

    zarim negiin uzeh heregtei ym bna daa

  5. breaking bad haanaas uzehuu

    2016/07/27 at 20:29

    Breaking bad haanaas uzehuu

  6. Эрмүүн Эрмүүн С.

    Эрмүүн Эрмүүн С.

    2016/07/27 at 23:19

    friends ?

  7. Tsuwraluudiig bugdiig ni uzsen,.

    2016/07/28 at 15:04

    9.6 unelgeetei Game of Thrones yasan be? hamgiin shildeg tsuwral kino shuu!!!

  8. User

    2016/07/28 at 15:06

    Game of thrones iig say uzsen. Minii uzj bsan tsuwraluudaas hamgiin shildeg ni bsan. Yooy tasarhai kinog orhij bdag

  9. Зочин

    2016/07/29 at 12:34

    ineedmiin gevel:
    1). Big Time in Hollywood
    2). Key & Peele.
    sonirholtoi gevel:
    1). Dynamo Magician Impossible,
    2). Departures.
    hvvheldein kino gevel:
    1). Regular Show

  10. Зочин

    2016/07/29 at 12:37

    ineedmiin gevel:
    1) -Big Time in Hollywood
    2) -Key & Peele.
    sonirholtoi gevel:
    1) -Dynamo Magician Impossible,
    2) -Departures.
    hvvheldein kino gevel:
    1.) -Regular Show

  11. Зочин

    2016/07/29 at 12:38

    оросын “маски шоу” каламбур аас ч илүү элэг авдаг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *