
Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд нэг зүйлд санаа зовдог – зуны халуун өдрүүдэд хүүхдээ хэрхэн арчлах вэ? Анагаахын шинжлэх ухааны доктор эмч ийнхүү зөвлөж байна.
Агааржуулагчийг зөв сонгох
Энэ нөхцөлд сэнс бус бидний ярьж заншсанаар кондишн сонгосон нь дээр. Үндсэн тохиргоог зөв хийнэ – тасалгааны хэм болон чийгшлийг тохируул.
Тохиргоо
Хамгийн тохиромжтой тасалгааны хэм бол 22 градус. Чийгшил 40%-иас багагүй байна. Тусгай тоног төхөөрөмжийн тусламжтайгаар тасалгааны хэм болон чийгшлийг шалгана. Чийгшил бага бол гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, чийгшүүлэгч ажиллуулж болно.
Тасалгааны хэмийг аажмаар бууруулах
Тасалгааны хэмийг шууд багасахаар тохируулах хэрэггүй, бага багаар сэрүүн болох байдлаар агааржуулагчийн тохиргоог тавина. Тасалгааны хэм анхлан +30 байсан бол эхлээд +28, хагас цагийн дараа +26 гэх мэтчилэн багасгасаар +24 эсвэл +22 хэмд хүргэнэ.
Агаарыг байнга сэлгэх
Тасалгааны агаарыг байнга сольж байх хэрэгтэй: ингэхийн тулд хэсэгхэн хугацаанд нэвт салхилуулж болно. Ажиллуулж буй агааржуулагч тань гэрийн агаарыг хуурайшуулж байдаг.
Кондишний үлээх тохиргоо
Шууд хүүхэд руу эсвэл хүүхдийн ор руу үлээхгүй байхаар газар суурилуулна.
Усанд оруулна
Өдөрт хэд хэдэн удаа 1-2 минут үргэлжлэх хүйтэвтэр шүршүүр хүүхдэд маш тохиромжтой. Хүүхдийн биеийг арчих хэрэггүй, ус өөрөө шингэж ууршиг.
Шингэнийг мартаж болохгүй
Хүүхэд шингэн их хэмжээгээр уух ёстой. 1 нас хүртэлх хүүхдэд хийжүүлээгүй ус илүү тохирно, том болоод ирэхээрээ багахан давстай эсвэл хийжүүлсэн ус уулгаж болно. Өөр бусад хувилбар – шинэ жимс эсвэл хөлдөөсөн жимсгэнийг компот, ургамлын цайтай хамт өгөх … Хэр их хэмжээгээр уухыг хүүхэд өөрөө тохируулна. Хүчээр уулгах гэж оролдсоны хэрэггүй шүү.
Нэг чухал зүйлийг бүү мартаарай, эцэг эхэд халуун санагдаж байгаа бол хүүхдэд бүр ч халуун байгаа. Кондишнийг зөв ажиллуулсан цагт л хүүхдэд аюулгүй болохыг анхаарна биз ээ.








Тулга Тулга
2016/07/27 at 16:02
Solongos-s avch irsen samsung aircondition.hanand togtoodog.buh yumtaigaa bga.250d ugnuu.91140545
Dorj Aldar
2016/07/27 at 18:42
Dorj Aldar
2016/07/27 at 18:42
Dorj Aldar
2016/07/27 at 18:42
Snow Rain
2016/08/02 at 17:33
Ss pls
Ч. Амгаланзаяа
2016/08/03 at 11:37
Чулуунбаатарын Амарзаяа
Odgerel Enerel
2016/08/03 at 12:52
Sss