АНУ-ын нэгэн эр дэлхийн хамгийн өндөр “мохаук” үс засалттай хүн болж Гиннесийн дээд амжилт тогтоожээ. Үсээ 108 см урттай болгоход нь 7 жил шаардагдсан байна

0
  • Joseph Grisamore албан ёсоор Гиннесийн дээд амжилт тогтоож, 2021 оны Гиннесийн номонд бичигдэх болзол хангажээ.
  • АНУ-ын Миннесота мужаас гаралтай эр дэлхийн хамгийн өндөр мохаук үс засалттай хүн болжээ.

Тэрээр энэ амжилтад хүрэхийн тулд олон жилийн турш үсээ ургуулж, арчлах шаардлагатай болсон нь мэдээж. Түүний үсний өндөр 108 см болж Гиннесийн амжилт болон бүртгэгдэж, 2021 оны Гиннесийн амжилтын номонд бичигдэх болзлоо ийнхүү хангасан юм.

Гиннесийн амжилт эзэмшигч болсон талаараа тэрээр, “Мохаук үсний засалтын маань хамгийн онцлох зүйл бол бусдаас өвөрмөц байдал юм. Миний үс засалтыг хараад хүмүүсийн гаргаж байгаа хариу үйлдлүүд үнэхээр үгээр илэрхийлэмгүй байдаг. Би 186 см өндөртэй бол үс маань 108 см болохоор арга ч үгүй биз” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

“Ийм үстэй байх заримдаа тун хэцүү байдаг. Хаалга л гэхэд хамгийн өндөр нь 213 см байдаг бол хамгийн өндөр тааз 275 см орчим л байдаг. Тэр ч байтугай машинд суух талаар бодоод ч хэрэггүй. Тиймээс хаана байх, юу хийх маань ерөнхийдөө үснээс хамааралтай болчихдог. Гэхдээ намайг харж гайхширсан хүмүүс бол цаг ямагт дэргэд байдаг” хэмээн маш өндөр мохаук үсний засалттай байхын хүндрэлтэй талуудыг дурьджээ.

Түүний энэ амжилтыг тогтоох явдал тийм ч хялбар байсангүй. Анх 2007 онд тэрээр дэлхийн амжилтыг эвдэж болох талаар бодож эхэлсэн ч толгойн хоёр талын үсээ хусуулж мохаук үсний засалттай болохыг хүсээгүй гэнэ.

Энэ бүхний эцэст тэрээр үсээ ургуулж эхэлсэн бөгөөд 108 см урттай болох хүртэл 7 жил шаардагджээ.

“Гиннесийн амжилтын эзэн болсон тухай анх мэдээд хөл газар хүрэхгүй баярласан. Мөрөөдөлдөө хүрнэ гэдэг үнэхээр гайхалтай мэдрэмж шүү. Ямар төрлийн амжилт гэдэг нь сонин биш, амжилт эзэмшигч гэж нэрлэгдэнэ гэдэг л бахархмаар явдал байсан. Эхнэр минь намайг эгэл даруу бай гэж зөвлөдөг хэдий ч би өөрийгөө мохаукын хаан гэж өргөмжлөх дуртай. Миний дэлхийн хамгийн өндөр мохаук үстэй хүн болох мөрөөдөл минь 2007 онд хэрхэн эхэлсэн түүх товчхондоо ийм байна” хэмээн Joseph Grisamore ярьжээ.

 

Түүний бичлэгийг уншигч танд үлдээж байна:

3
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *