Хүмүүст өөрийн санаа бодлыг зөв илэрхийлэх 10 арга (хамт ажиллагсад, хосуудын харилцаанаас эхлээд хүүхдэд хүртэл үйлчилнэ)

1

Хүмүүс заримдаа маш хялбархан ойлголцох боломжтой зүйл дээр өөрсдийгөө хүчилж маргалдах тохиолдол гардаг. Гэвч яг үнэндээ хүнтэй харилцах, тэдэнд урам зориг өгөх, харилцаагаа сайжруулах зэрэг нь хүнд байх ёстой үндсэн суурь чадваруудын нэг юм. Өөрийн үзэл бодлыг зөв илэрхийлж бусдаар хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг нь нэг ёсондоо урлаг бөгөөд бид өнөөдөр танд чухам яах хэрэгтэйг зааж өгье.

1. Хэвшсэн хэллэгээс татгалз

“Хэзээ ч”, “дандаа”, “бүгд”, “үргэлж” гэдэг үгсийг хэрэглэх хэрэггүй. Хэнтэй, хаана, ямар шалтгаанаар уулзах гэж байгаагаа сайн бодож бай.

 

2. Цаг хугацааг тодорхой болго

“Яг”, “тэр цагтаа” гэдэг үгсийг хэрэглэ. “Ойролцоогоор” юм уу “тэгж магадгүй” гэх хэрэггүй.

 

3. “Гэхдээ” гэхийн оронд “бас” гэж хэлэх

Гэхдээ” гэдэг үг таны өмнө нь хэлсэн бүх үгсийг үгүйсгэх болно.

 

4. Тодорхой асуу

“Тийм” эсвэл “үгүй” гэж хариулахаас өөр аргагүй бөөрөнхий асуулт тавих хэрэггүй. Оронд нь харилцан ярианы төгсгөлд хэзээ, яаж гэдэг яг цав тодорхой хариулттай болсон байх хэрэгтэй.

 

5. Ярилцаж байгаа хүнтэйгээ хамт асуудлын гаргалгааг хай

Нөгөө хүнээ буруутгахын оронд асуудлыг шийдмээр байгаагаа илэрхийлж сураарай.

 

 

6. Сөрөг утга хэрэглэхгүй байх

Сөрөг зүйлсийг эерэг уур амьсгалтай болгож өөрчилж сур. Яг юу хүсэж байгаагаа тодорхой илэрхийл. Ингэснээр ажлаа амархан бүтээж болно.

 

7. Санал тавихдаа “Ингэвэл баярлах болно…” гэж хэлж сурах

“Ийм боломж байна уу” эсвэл “Ингэвэл баярлах болно” гэх хэлээд үзээрэй. Ид шидийн үгс л гэсэн үг.

 

8. Боловсноор татгалзах

Зарим хүний хэлсэн зүйл болон шинэ санааг шууд үгүйсгэхийн оронд санал нийлэхгүй байгаагаа маш боловсон илэрхийлэх хэрэгтэй. Өөрийн саналыг хэлэнгээ давхар асуудлыг шийдэх хэрэгтэй шүү дээ. Тиймээс хэдхэн боловсон үг хэлснийхээ дараа өөрийн саналыг хэлэхэд бүх асуудал шийдэгдэх болно.

 

9. “Үгүй” гэж хэлэхийн оронд “боломжгүй” гэж хэлэх

“Үгүй” гэдэг үг хүмүүсийг шууд түлхдэг. “Үгүй” гэдэг үг аль хэдийн шийдчихсэн байсан мэт буруу сэтгэгдэл төрүүлдэг.

 

10. “Бид” болон “Хамтдаа” гэдэг үгийг зөв хэрэглэх

Хэрэв та үргэлж нэгдүгээр биеэс яриагаа эхэлдэг бол зөвхөн өөрийгөө л боддог мэт сонсогдоно. Тиймээс “бид” болон “хамтдаа” гэдэг үгийг зөв хэрэглээд сурчихвал харилцаж байгаа хүндээ буруу сэтгэгдэл төрүүлэхгүй байх болно.

110
ХөөрхөнХөөрхөн
22
ГоёГоё
20
БахархмаарБахархмаар
17
ТэнэглэлТэнэглэл
12
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Заяагын Хайр

    Заяагын Хайр

    2020/05/19 at 18:24

    Brilliant Eza meduu

  2. Hope Khus

    Hope Khus

    2020/05/21 at 00:17

  3. С. Төвтүвшин

    С. Төвтүвшин

    2020/05/21 at 03:10

    Ангар Мөрөн

  4. С. Төвтүвшин

    С. Төвтүвшин

    2020/05/21 at 03:11

  5. Uuganbolor Uuganaa

    Uuganbolor Uuganaa

    2020/05/21 at 08:23

    Amkuush Namii Nandia

  6. Turbold Terbish

    Turbold Terbish

    2020/05/21 at 12:40

    Nice

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *