Энэтхэг эмэгтэй машин дотроо сэрүүхэн явахын тулд машинаа бүхэлд нь үхрийн баасаар бүржээ

0

Бид бүгдэд халуун дулаан цаг агаартай байх үед сэрүүцэх өөр өөрийн гэсэн арга байдаг. Гэхдээ Энэтхэгийн нэгэн эмэгтэй эргэлзээ байхгүй хэний ч төсөөлөөгүй аргыг хэрэглэж, машинаа хэт халах явдалд арга хэмжээ авчээ. Тэр машинаа бүхэлд нь үхрийн баасаар бүрсэн бөгөөд ингэснээр уг эмэгтэй жолоо барих үедээ халууцахгүй байх боломжтой гэж үзсэн байна.

Хамгийн анх энэ машиныг Гужарат дахь Ахмедабад гэх газар нэгэн мотоциклийн жолооч харсан бөгөөд машин нь тэр чигтээ үхрийн баасаар хучигдсан болохыг нь анзаарчээ. Тэр даруйд нь машины зургийг авч Фэйсбүүкт постолсон байна. Сонирхолтой нь уг машины жолооч эмэгтэй энгийн шалтгааны улмаас машинаа үхрийн баасаар бүрсэн: халуун өдрүүдэд машин дотроо сэрүүхэн явах гэж.

Toyota Corolla маркын машин бүхэлдээ үхрийн баасаар бүрэгджээ!

Энэ машины эзнийг Sejal Shah гэдэг аж. Тэр халууныг тэвчиж чадахгүй байсан тул аргагүйн эрхэнд машинаа ингэсэн гэж хэлжээ.

“Халууныг тэвчихийн аргагүй байсан. Би өмнө нь гэртээ үхрийн баас ашиглан шалаа сэрүүцүүлж байсан удаатай. Тэрийгээ санаж, машинаа ч гэсэн ингэж сэрүүцүүлж болох юм байна гэж бодсон.”

Гужаратад халуун өдөртөө цельсийн +42 градуст хүрч байгаа учраас машинууд хэт их халж байгаа аж. Гэхдээ интернет хэрэглэгчид үхрийн баас ашиглах нь нөхцөл байдлыг илүү дордуулна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

 

 

Хүмүүсийн юу гэж хэлж байгаа нь Shah-д огтхон ч хамаагүй байгаа бөгөөд тэр машиныхаа дизайнд тохируулан үхрийн баасаар машинаа бүрсэн бөгөөд сэрүүхэн санагдах нь түүнд таатай мэдрэмж төрүүлж байгаа гэнэ.

Машины эзэн өөрийнхөө өвөрмөц төмөр хүлгийн талаар орон нутгийн хэвлэлд ярилцлага өгчээ

Үхрийн баасыг Энэтхэгт барилга байгууламж барих үед өргөнөөр ашигладаг байна. Гэрийг сэрүүцүүлэхээс гадна үүнийг бордоо болон хортон шавжтай тэмцэх хэрэгсэл болгон ашигладаг аж.

Танд энэ эмэгтэйн санаа ямар санагдсан бэ? Та хэт халуун үед машинаа хэрхэн сэрүүцүүлдэг вэ?

31
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Tsolmon Batmunkh

    Tsolmon Batmunkh

    2020/05/19 at 09:57

    jinhen mal bndaa

  2. Shvree Shvrentsetseg

    Shvree Shvrentsetseg

    2020/05/19 at 12:14

    Ooriin sanaa oortoo l zow negiig medeel ingee biz

  3. Пагмадулам Пагма

    Пагмадулам Пагма

    2020/05/19 at 13:25

    Hataad nuraad bdaggvi neg arga bnadaa

  4. Bold Deedel

    Bold Deedel

    2020/05/19 at 15:51

    Орон орны орчин нөхцөл өөр байгаа. Ухаалаг л шийдэж дээ. Эзэн нь юм аа мэднээ гэж энэ

  5. Tuya Tuya

    Tuya Tuya

    2020/05/21 at 01:21

    Сэрүүн байж чадах уу

  6. Oyun Gerel

    Oyun Gerel

    2020/05/21 at 08:19

    Энэтхэгvvд угаасаа аймаар нарийн улсууд.Машиныхаа хvйтэн сэнстийг асаахгvй шатахуун хэмнэж байгаа царай нь тэр дээ Тэгээд ялаа шавуулаад давхих нь сэрvvхэн байгаа биз.

  7. Буян Хишиг

    Буян Хишиг

    2020/05/21 at 11:21

    Тэнэг хог 🤣

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *