Шим тэжээлтэй, эрүүл мэндэд ач тустай хэдий ч хэтрүүлэн хэрэглэж огт болохгүй 8 хоол хүнс

1

Газар дундын тэнгисийн улс орнуудын хооллолт хамгийн эрүүл гэж батлагдсанаас хойш хүмүүс хоол хүнс эрүүл мэндэд хэр зэрэг хамааралтай байдгийг мэддэг болсон. Харамсалтай нь энэ хооллолт зөвхөн нэг бүтээгдэхүүний хэмжээг нэмэхэд анхаарлаа хандуулдаг учир хүмүүс янз бүрээр дүгнэдэг. Одоогоор тэнцвэртэй хооллолтыг хангахад хэрэглэгдэж буй супер-хүнс гэж нэрлэгдэж байгаа бүтээгдэхүүн бүр шим тэжээллэг, ач тустай гэж хэлэхэд учир дутагдалтай юм.

Өнөөдөр бид та бүхэнд ямар төрлийн эрүүл хоол хүнсний хэмжээг хэтрүүлэн хэрэглэж болохгүй талаарх мэдээллийг хүргэе.

1. Лууван

Лууванд бета-каротин агуулагддаг бөгөөд энэ нь таны биеийг витамин А амин дэмээр хангадаг. Харин А амин дэмийн хэмжээ ихсэх тусам таны бие шаардлагатай бүх бета-каротиныг А амин дэм болгож хувиргана. Харамсалтай нь таны биед төдий чинээ их хэмжээний бета-каротин байх нь каротенемиа буюу арьс шарлах өвчин тусах үндэс болдог байна. Каротин боловсруулагдах үед хор хөнөөл учрахгүйгээс гадна ингэснээр арьс шарлах өвчин алга болно.

© depositphotos.com © depositphotos.com

 

2. Комбуча

Хятадын энэхүү уух зүйлийн хувьд олон мянган жилийн жилийн турш дэлхийн улс орнуудын хэрэглээнд байсан бөгөөд хоол боловсруулах үйл ажиллагаанд ач тустайгаас гадна гэдэсний бактерийг нэмдэг байна. Гэсэн хэдий ч найрлагандаа “FODMAP” буюу ферментжүүлсэн хөрөнгийн дайвар бүтээгдэхүүн агуулдаг тул, их хэмжээгээр хэрэглэх юм бол, гэдэс хийгээр дүүрэх, хоол боловсруулах үйл ажиллагаанаас үүдэлтэй стресс үүснэ.

© shutterstock.com

 

3. Ус

Хэтэрхий их хэмжээний ус содын түвшинг бууруулж, бөөрний үйл ажиллагааг доголдуулаад зогсохгүй, электролитийн тэнцвэрийг алдагдуулна. Өөр нэг үр дагавар бол тархинд ус хуримтлагдах бөгөөд ингэснээр хаван үүсэж, даралт нэмэгдсэнтэй холбоотойгоор хүний гавал тэлж чадахгүйд хүрдэг. Хэдийгээр ингэх нь ховор үзэгдэл боловч, олон цагийн бэлтгэл сургуулилт хийсний дараа тамирчдад эсвэл бөөрний асуудалтай хүмүүст илэрдэг байна.

© depositphotos.com © shutterstock.com © shutterstock.com

 

4. Авокадо

Авокадо найрлагандаа ширхэглэг болон олон төрлийн витаминууд агуулдаг. Ингэснээр цусан дахь муу холестериныг бууруулахад туслаад зогсохгүй, моно-ханасан тосноос үүдэлтэй эсүүдэд сайн нөлөө үзүүлэх ач тустай. Гэвч тос өөх болж үлддэг. Нэг ширхэг авокадо найрлагандаа 240 калори агуулдаг бөгөөд энэ нь ойролцоогоор хүний нэг өдөрт авах ёстой калорийн 10-20%-ийг эзлэхээс гадна их хэмжээний калорийг шатаах шаардлагын улмаас артер бөглөрөх асуудал үүсэж болзошгүй байдаг. Хэрэв түүхийгээр нь идэх бол 1 ширхэг авокадо эсвэл тал нь байж болно.

 

 

5. Хүрэн манжин

Хүрэн манжин бол олон төрлийн витамин болон эрдэс бодисуудын эх сурвалж. Мөн найрлагандаа маш их азотын исэл агуулдаг бөгөөд эдгээрийг таны бие цусны даралтыг бууруулахад тусалдаг нитрат болгож хувиргадаг. Дараа нь нитросамин болж хувирах бөгөөд эдгээр нь маханд агуулагддаг байна – өвчин цааш даамжрахад нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг. Тэгэхээр хүрэн манжин болон улаан махыг их хэмжээгээр хамт хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.

© depositphotos.com © depositphotos.com

 

6. Далайн ургамал

Далайн ургамал бол B12 амин дэмээр баялаг, амьтны гаралтай биш ховор бүтээгдэхүүний нэг бөгөөд цагаан хоолтнууд махны оронд хэрэглэхэд тохиромжтой байдаг. Супер хүнсэнд багтах бөгөөд найрлагандаа ширхэглэг болон иодыг их хэмжээгээр агуулдаг тул, танд жин хасахад чинь тусална. Гэвч иодыг хэтрүүлэн хэрэглэвэл бамбай булчирхайн асуудал үүсэх болон жин нэмэх сөрөг нөлөөтэй. Далайн ургамал найрлагандаа их хэмжээний хүнд металууд агуулдаг учраас хаана ургаснаас нь хамаарч сонгож хэрэглэх нь чухал байдаг болохыг анхаарна уу.

© depositphotos.com

 

7. Шар буурцаг болон түүний дайвар бүтээгдэхүүнүүд

Шар буурцаг нь витамин B, ширхэглэг, кали, магни болон их хэмжээний уураг зэрэг шим тэжээлүүдийг найрлагандаа агуулдаг. Мөн найрлаганд нь хүний биеийн гаргаж чаддаггүй маш чухал 9 амино хүчил байдаг байна. Гэхдээ хэрэв та хооллолтоо бамбай булчирхайн асуудлаас болж саяхан өөрчилсөн бол анхаараарай: шар буурцаг эмэгтэй өвчтөнүүдийн бамбай булчирхайн өвчнийг эмчлэх эмчилгээнд тус болдог гормонд саад учруулдаг. Хэдийгээр судалгаагаар үүнийг хараахан батлаагүй байгаа ч, болгоомжтой хэрэглэх нь чухал юм.

© shutterstock.com

 

8. Чиа үр

Чиа үр нь супер хүнсний нэг юм. Яагаад гэвэл омега-3 тосон хүчлээр баялаг. Гэхдээ эрүүл мэндэд тийм ч сайн нөлөөтэй гэдэг нь хараахан батлагдаагүй. Зүрх судасны өвчтэй хүн хэрэглэж болохгүй гэж үздэг. Хэрэв та сальмон загас идэх юм бол, загасны махыг шингээхийн тулд араас нь ойролцоогоор 100 гр чиа үр идэх хэрэгтэй болно. Асуудал юунд байна вэ: 100 гр чиа үрд 500 калори буюу түргэн хоолны бургерт агуулагддагтай адилхан хэмжээний калори агуулагддаг гэсэн үг.

© shutterstock.com © shutterstock.com

Та эрүүл хоол хүнсийг их хэмжээгээр хэрэглэх нь бүр ч илүү ач тустай гэж боддог уу? Та яагаад эдгээр эрүүл хоол хүнсийг хэтрүүлэн хэрэглэдэг вэ?

3
ГоёГоё
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *