
Хийхэд маш хялбар, орц нь ч элбэг – тэгсэн хирнээ маш амттай бялуу болно. Доорх жорын дагуу бялууг хийж ойр дотны хүмүүсээ дайлахад та харамсахгүй шүү.
Орц:
- Аарц – 400 г
- Сахар – 2 стакан
- Өндөг – 4 ш
- Сод – 2 ц.х
- Гурил – 3 стакан
- Эрдэнэ шишийн крахмал – 1 х.х
- Сүү – 900 мл
- Тасалгааны хэмд байлгасан цөцгийн тос – 300 г
- Ванилийн сахар – 2 уут
- Нимбэгийн шүүс – 1 х.х
- Хушга – 150-200 г
Хийх арга:
- Аарцаа 1 стакан сахартайгаа сайн холино. Аарц нь аргуун бол цайны шүүрээр дарж шүүгээд өндөгний шар, сод (нимбэгийн шүүсээр содны гашууныг дарна) хийнэ.
- Аарцаа тасалгааны хэмд 20-30 минут байлгах бөгөөд аарцны зуурмаг 2-3 удаа өснө. Аарцны холимогт гурилаа бага багаар нь нэмж зуурна. Зуурмаг гарт наалдахгүй байхаар байна. Гурилаа 10-12 хэсэгт хувааж нимгэн элдэнэ.
- 180 хэм хүртэл урьдчилан халаасан шарах шүүгээнд элдсэн гурилаа хийж болгоно. Элдсэн гурил маш хурдан болох тул шарах шүүгээнээсээ холдох хэрэггүй шүү.
- Крэмээ бэлдье: Өндөгний цагаанаа 1 стакан сахар, ванилийн сахартай сайтар холино. 2 х.х гурил, халбага крахмал (багахан хүйтэн сүүнд урьдчилан хийж сайтар хутгаарай)-аа нэмж хутгана. Сүүгээ хөөрүүлээд өндөгний цагаан хийж болгосон крем хийнэ. Хөргөнө. (гурил, крахмал их байх тусам крем өтгөн болно). Том саванд цөцгийн тосоо хийж хөөсөртөл нь миксердэнэ. Миксердсэн хэвээр халбага халбагаар хөргөсөн кремээ хийж нэг зуурмаг болтол нь кремээ зуурна. Бэлэн болсон кремээр бялуугаа чимнэ.
- Бялууны дээд хэсгийг жигнэмэг, хушганы үйрмэгээр гоёорой. Мөн, жүрж болон бусад жимсээр ч чимж болно.








Остряк Н.
2016/01/11 at 22:22
Nyamdavaa Rentsen
Зочин
2016/01/12 at 00:24
Manaid boow toortnuud dan guril baidag bolhoos. Boow, toortnuud ugaasaa bvgd aartstai baidag ym bileeshd
Оюун
2016/01/12 at 16:06
Баярлалаа. Хийж үзнээ.
hanna2
2016/01/12 at 21:13
hiih geed oroldoj uzlee amargui yumaa bichlegiig ni oruulah bolomjtoi yu?
zochin
2016/01/15 at 20:38
Sonirholtoi yuma
Chantsaldulam
2016/01/28 at 23:32
Saihan bnaa taalagdsan