Хүүхдийг өглөө эрт хэрхэн уйлуулж, уурлуулахгүйгээр нойрноос нь сэрээх вэ? Туршлагатай эцэг эхчүүдээс өгч буй 10 зөвлөгөө

1

Өглөө хүүхдийг уйлаан майлаангүйгээр сэрээх – амаргүй ажлуудыг нэгд тооцогдоно. Зуны гурван сар амарсны дараа бүр ч хэцүү ажил болдог. Харин амралтын өдрүүдэд бусдаас эрт сэрээд бусдыгаа ч амраахгүй. Харин ажлын өдрүүдэд буюу цэцэрлэг, сургуульдаа явах болохоор аавын чанга дуу, ээжийн амласан амттан, шинэ тоглоом ч тус болохгүй.

Ажлын өдрүүдэд хүүхдээ уйлуулж уурлуулахгүйгээр бас өөрийгөө зовоохгүйгээр сэрээх аргыг сэтгэл зүйч  танилцуулж байна.

Хүүхдээ хэрхэн сэрээх вэ?

1. Хүүхдийг оройноос эхэлж бэлдэнэ

Хэрвээ хүүхэд бүр балчирхан бол та өөрөө юмнуудыг нь янзлаарай. Хэрвээ ухамсар суусан бол маргаашийн өдөрт сэтгэл санааг нь бэлдэнэ: хичээлийн хувцас эсвэл гоёлын хувцсыг нь цугтаа бэлд, хичээлийн ном дэвтэр болон бусад шаардлагатай зүйлээ хүүхэд өөрөө бэлдэг. Нэгдүгээрт, маргааш өглөө босоод элдэв зүйлтэй орооцолдохгүй гэдгийг хүүхэд мэдээд унтана, хоёрдугаарт өглөө нь тоглох эсвэл ярьж хөөрөх цагтай болно.

© DepositPhotos

 

2. Хөлийн ул, гарын алганд нь иллэг хий

Хөлийн ул болон гарын алганд маш олон мэдрэлийн цэгүүд байдаг бөгөөд эрч хүчээр сэлбэдэг. Иллэгийг зөөлөн, болгоомжтой хийнэ, бага зэрэг гижигдсэн ч болно, хүүхэд өөрөө тань руу тэмүүлээд босоод ирнэ. Дээрээс нь тэврэлт, үнсэлт нэмчихвэл өглөөний “галзуурал”-ыг мартаж болно.

© DepositPhotos

 

3. Бүрэн сэрэх цаг өг

Хүүхэд нүдээ нээгээд бүрэн сэрэхэд 10-15 минут шаардлагатай. Хүүхэд гэдэг өөрийн ааштай, тийм учраас байнга өөрийнхөөрөө зөрүүдэлж, зориуд ааш гаргана. Эхлээд хүүхдээ зүгээр л сэрээчих, тэгээд бага зэрэг орондоо хэвтэх цаг олго, тэр удахгүй өөрөө босоод ирнэ. Тийм учраас түүнийг сэрэх ёстой цагаас нь 15 минутын өмнө л дууд.

© DepositPhotos

 

4. Тод гэрэл

Тод гэрэл нойрны даавар болох мелатонины ялгаруулалтыг зогсоохын зэрэгцээ аз жаргалын дааврын ялгаруулалтыг идэвхжүүлдэг. Өвлийн улиралд хүүхдийг өглөө эрт харанхуйд сэрээж байгаа бол ширээний чийдэн асаагаарай, дараа нь тасалгааны том гэрлийг асаана. Гэрлийг бага багаар нэмэгдүүлсээр нарыг санагдуулам хиймэл гэрлийг бий болгоно.

© DepositPhotos

 

5. Хөгжилтэй дуу

Хөгжилтэй дуу хөгжим шиг сайхан сэрээх арга ховор. Дуугаа асаагаад хүүхдийг өөрийн эрхгүй баярлуулах хэрэгтэй. Шууд сэрээд бүжиглэх нь хаашаа ч юм, ямартай ч сэрж чадна.

© DepositPhotos

 

6. Өглөөний цайнд амттан

Өглөө хүүхдээ орноос нь босгож сэрээгээд тэгээд эрч хүч дүүрэн хичээлдээ явуулах хэцүү. Тийм учраас өглөөний цайнд нь овьёостой сүү, сахартай цай эсвэл чихэртэй тараг өгөөрэй. Нүүрс ус нь хүүхдийн сэтгэл санааг сэргээнэ.

© DepositPhotos

 

7. Өглөөг төлөвлөх

Хүүхэд өглөө босоод хийх ажлын төлөвлөгөө гаргаж өгөөрэй. Зурж эсвэл тусгай цаасан дээр бичээд нэг газар нааж болно: угаалтуур, толь, шкаф… Нэг бодлын хөгжилтэй тоглоом болох юм. Хүүхэд төлөвлөсөн ажлаа цагтаа хийж чадсан бол заавал магтаж урамшуулаарай.

© DepositPhotos

 

8. Магтаж онгироох

Төлөвлөсөн ажлаа (шүдээ угаах, гар нүүрээ угаах, өглөөний цайгаа уух, өөрөө хувцаслах зэрэг) бүгдийг хийж дуусгасан бол хүүхэлдэйн кино үзүүлэх эсвэл цугтаа тоглох байдлаар шагнаж урамшуулна. Эцэг эх амлалтаа заавал биелүүлэх ёстой шүү. Гэхдээ хүүхдэдээ хэт дарлуулж болохгүй.

© DepositPhotos

 

9. Сонирхлыг нь тат

Энэ бол дээрх зүйлд нэмэлт болох юм. Хэнд ч ойлгомжтой асуудал: хэрвээ хүүхдийг  ямар нэгэн адал явдал эсвэл сайхан мэдээ хүлээж байвал тэр маш хурдан сэрнэ. Тоглоом нь алга болчихож хайх хэрэгтэй байна эсвэл хуанли дээрх баярын өдөр ойртож байгааг тэмдэглэж өнгөрсөн өдрийг дарах зэрэг ажлууд хүүхдэд маш сонирхолтой байдаг.

© DepositPhotos

 

10. Тайван байдлаа хадгалаарай

Хүүхэд рүүгээ хашхирах, уурлах огт хэрэггүй. Хүүхэд бол та биш, түүнд цаг хэрэгтэй – сэрэх, өнөөдрийн ажлаа бодох хугацаа хэрэгтэй. Хэрвээ түүн рүү дуугаа өндөрсгөж хашхираад байвал тэр таныг хуулаад л зөрүүдлээд байх болно.

© DepositPhotos

 

Зөвлөгөө

Үнэн хэрэгтээ бүх асуудал хүүхдээс биш зохион байгуулалтгүй эцэг эхээс л болдог. Хэрвээ та хүүхдэдээ яагаад эрт босох ёстойг зөв тайлбарлаж эсвэл түүний сонирхлыг ямар нэгэн зүйлээр татаж чадвал ямар ч асуудал үүсэхгүй. Бас нэг чухал зүйл гэвэл: хүүхэд цагтаа унтахаар эрт хэвтэх ёстойг анхаараарай.

Та хүүхдээ өглөө яаж сэрээдэг тухайгаа бидэнтэй коммент хэсгээр хуваалцаарай. Мөн хэрэгтэй мэдээллийг бусадтайгаа хуваалцахаа мартаж болохгүй.

8
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. илж урамын үг хэлдэгшд хөгжилтэй байдалаар

  2. Uilah tusMaa elgend sain uiluulah l hetegteig erdemtend notolson shvv

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *