Хамгийн том хэмжээтэй хийгдсэн хоолнууд

0

Өдөр бүр дэлхийн бүх улс орон, хот тосгод, айл өрхүүд өөр өөрийн уламжлалт, өөр өөрийн дуртай хоол хүнсийг хийдгийг нэгтгэн тооцвол хүн төрөлхтөн өдөрт хэдэн зуу, хэдэн мянган тонн хүнс хоолыг хийдэг гэсэн үг. Газар газрын хоолнууд нь амт шимт, үзэмж, харагдах байдал, орц материалын хувьд харилцан адилгүй байх ч дэлхий дахинд тархаж танигдсан, нэг адил жор технологиор хийгддэг хоолнууд ч байх. Хоолны ертөнцийн тухай ийнхүү дурдсаны учир нь дэлхийн хэмжээнд байж болох хамгийн том орц, хэмжээгээр хийгдсэн хоолнуудын тухай мэдээллийг та бүхэнд хүргэж байгаа явдал юм.

Хамгийн том хот-дог

Дэлхийн түргэн хоолнуудын дунд америк хот-дог тэргүүнд бичигдэх нь гарцаагүй. 2011 онд Dan Abbate дэлхийн хамгийн том хот-догийг хийсэн нь Гиннесийн дэлхийн дээд амжилтын номонд бичигдсэн. 3,18 кг жинтэй, 41 см урттай, 10 см-ын диаметртэй энэхүү хот-дог нь 40 долларын үнэтэй аж.Хамгийн том хэмжээтэй хийгдсэн хоолнууд 1

Дэлхийн хамгийн том зайрмаг

Kemps Diary компани өнгөрсөн жил Америкийн Висконсин муж дахь Седарберг хотод жил бүр болдог Гүзээлзгэний фестивальд оролцохдоо дэлхийн хамгийн том зайрмаг бүтээснээ үзүүлсэн байна. 733 контейнерт хийсэн зайрмагны нийт хэмжээ хөл бөмбөгийн талбайтай тэнцэхүйц ажээ. Цасан баримал хийж мэргэшсэн Америкийн шилдэг 5 уран барималч 1365 кг жинтэй зайрмагийг хэлбэрт оруулсан бөгөөд энэхүү зайрмаг Гиннесийн дэлхийн дээд амжилтын номонд бичигджээ.Хамгийн том хэмжээтэй хийгдсэн хоолнууд 3

Дэлхийн хамгийн том тавагтай газрын самрын нухаш

Вермонтын чихрийн дэлгүүрийн эзэн Nick Monte-д дэлхийн хамгийн том тавагтай газрын самрын нухаш хийх санаа төрснөөр 2013 онд 104 кг шоколадыг газрын самрын нухаштай хольж үүнийгээ хийсэн байна. 1,5 метрийн диаметртэй том тавганд сүүтэй шоколадыг гараар тараан хийж, газрын самрын нухшаар дүүргэжээ.Хамгийн том хэмжээтэй хийгдсэн хоолнууд 2

Дэлхийн хамгийн том өрмөнцөр

2013 онд Нидерландын Stichting Gouda Oogst компаний хийсэн 50 кг жинтэй өрмөнцөр нь 2,47 метрийн диаметртэй.Хамгийн том хэмжээтэй хийгдсэн хоолнууд 4

Дэлхийн хамгийн том зоосон шоколад

Энэхүү зоосон шоколадны жин 658 кг. 2012 онд Италийн Болонья хотод компаний зохион байгуулсан Ciocco Show Exhibition үзэсгэлэн дээр энэ аварга том зоосон шоколадыг толилуулжээ.Хамгийн том хэмжээтэй хийгдсэн хоолнууд 6

Дэлхийн хамгийн том пицца

2012 онд дэлхийн хамгийн том пиццаг Италичууд хийсэн юм. Энэхүү Маргарита пицца 40 метрийн диаметртэй байсан ба 9 тонн гурил оржээ. Түүнчлэн 4536 кг улаан лоолийн соус, 3992 кг моцарелла бяслаг, 675 кг маргарин, 250 кг давс, 100 кг шанцай, 25 кг цагаан цуу орсон байна. Пиццаны нийт жин 23,250 кг байсан ба 5 Итали тогооч 48 цагийн дотор 5000 хэсэг пиццаг жигнэжээ. Пиццаг хэмжиж, дээд амжилтын номонд бүртгэсний дараа жижиглэн хувааж, Ром дахь асрах газруудад хандивласан байна.Хамгийн том хэмжээтэй хийгдсэн хоолнууд 5

Дэлхийн хамгийн том самса

2012 онд Их Британий Брэдфорд коллеж 110,8 кг жинтэй дэлхийн хамгийн том самсаг хийжээ. 135х85х29 см-ийн хэмжээтэй гурвалжин хэлбэрийн энэхүү самсанд 60 кг төмс, 25 кг сонгино, 15 кг вандуй, 12 атга үсүү, 300 халуун чинжүү, 250 лонх рапсын үрний тос оржээ.Хамгийн том хэмжээтэй хийгдсэн хоолнууд 7

Дэлхийн хамгийн урт хачиртай талх

2011 онд 136 гишүүн, 639 сайн дурынхнаас бүрдсэн 3 баг дэлхийн хамгийн урт сэндвичийг бүтээсэн юм. Ливанд хийгдсэн энэхүү хачиртай талх 557 кг жинтэй байсан ба урт нь 735 м байжээ. Бүтэн өдрийн турш хийсэн сэндвичний талхыг 4 шарах шүүгээнд жигнэж, тахианы цээж мах, шанцай, улаан лооль, даршилсан өргөст хэмх, майонез, давс, цагаан цуу, гич, цагаан перец, нимбэгний шүүс, үсүү зэрэг амтлагчуудаар хачирласан байна.Хамгийн том хэмжээтэй хийгдсэн хоолнууд 8

Дэлхийн хамгийн том саванд чанасан овьёосны чанамал

2012 онд Ирландын нэгэн фестивалийн үеэр дэлхийн хамгийн том савтай овьёосны кашийг чанасан байна. 1380 кг овьёосны кашийг чанахад 150 кг овьёос, 1,21 тн ус, 30 литр сүү хэрэглэжээ.Хамгийн том хэмжээтэй хийгдсэн хоолнууд 9

Дэлхийн хамгийн өндөр хундаган хүрхрээ

2008 онд Бельгид 43,680 болор хундагыг 68 үе болгон давхарлан өрж, дэлхийн хамгийн өндөр хундаган хүрхрээг бүтээжээ. Энэхүү хундаган цамхгийг хэр их оргилуун дарсаар дүүргэхийг төсөөлөхөд ч хэцүү юм.Хамгийн том хэмжээтэй хийгдсэн хоолнууд 10

3
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *