Оскар 2015 наадмын талаарх сонирхолтой 6 баримт

0

2014 оны шилдэг дэлгэцийн бүтээлүүдийг тодруулах 87 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол энэ сарын 22-нд болно. Энэхүү наадмын шагналд нэр дэвшсэн бүтээлүүд болон жүжигчид, найруулагчдыг өнгөрөгч 1-р сарын 15-нд зарлагдсан. 24 ангилалд нэр дэвшсэн шилдэг бүтээлүүдийг тодруулж, алдарт Оскар шагналыг гардуулах энэ удаагийн наадмыг Америкийн жүжигчин Neil Patrick Harris хөтлөх болж байгаа нь анхны тохиолдол ажээ. Кино ертөнцийнхний төдийгүй үзэгч олны сонор тавин хүлээдэг Оскар наадмын энэ удаагийн шагнал гардуулах наадмын тухай сонирхолтой баримтуудыг та бүхэнд дэлгэе.

Энэ жил нэг ч өнгөт арьст жүжигчин дүрүүдийн шагналд нэр дэвшээгүй

Тийм ээ, олон хүний хувьд энэ үнэхээр цочмоор мэдээ болж байгаа байх. Гэхдээ үнэхээр 2015 оны Оскарт нэг ч эрэгтэй эмэгтэй жүжигчин Оскарт нэр дэвшээгүй. Хамгийн сүүлд ийм зүйл 1998 онд болж байжээ.2015 оны Оскар наадмын тухай 6 гайхалтай баримт 2

Нэг ч эмэгтэй кино зохиолч, найруулагч нэр дэвшээгүй

Дээр арьс өнгөний үзлийн тухай дурдагдсан бол энд хүйсийн ялгааны тухай яригдаж байна. Шилдэг кино зохиолч, шилдэг найруулагчийн төрөлд нэг ч эмэгтэй хүн нэр дэвшээгүй. Ийм байдал 1999 онд тохиож байсан байна. Түүгээр ч зогсохгүй энэ байдал 2009 онд Kathryn Bigelow шилдэг найруулагчийн шагналыг Hurt Locker киногоороо хүртэх хүртэл үргэлжилсэн. Мөн нэг зүйлийг нэмж хэлэхэд өнөөг хүртэл энэ шагналыг нэг ч Африк-америк эмэгтэй хүртэж байгаагүй юм.2015 оны Оскар наадмын тухай 6 гайхалтай баримт 3

Morten Tyldum шилдэг найруулагчид нэр дэвшсэн анхны Норвеги хүн болсон

The Imitation Game киногоороо Оскарын шагналд нэр дэвшсэн Morten Tyldum шилдэг найруулагчид нэр дэвшсэн анхны Норвеги хүн болжээ.2015 оны Оскар наадмын тухай 6 гайхалтай баримт 4

19 дэх Оксарын номинаци – Meryl Streep

Meryl Streep нэгэнтээ кино бүтээгчийн хувьд тун тааруухан нэгэн хэмээн нэрлэгдэж байсан. Мөн кино үйлдвэрлэлд карьераа эхлүүлэх үедээ олон кино бүтээгчдэд гологдож байсан. Энэ удаагийн номинаци түүний хувьд 19 дэх удаагийн тохиолдол бөгөөд Оскарын түүхэн дэх хамгийн олон номинацид нэр дэвшсэн хүн болж байгаа аж. Тэрээр Into The Woods киногоороо нэр дэвшээд байгаа юм.2015 оны Оскар наадмын тухай 6 гайхалтай баримт 5

Дараалсан гурван номинаци – Bradley Cooper

Тэрээр энэ жил American Sniper-ын дүрээрээ нэр дэвшсэн. 2014 онд тэрээр American Hustle киногоороо шилдэг туслах дүрийн шагналд нэр дэвшиж байсан бол 2013 онд Silver Linings Playbook киногоороо шилдэг жүжигчинд нэр дэвшиж байжээ.2015 оны Оскар наадмын тухай 6 гайхалтай баримт 6

Нэг ангилалд нэр дэвшсэн хоёр номинаци – Alexandra Desplat

Францын киноны хөгжмийн зохиолч Alexandra Desplat хоёр дахин Best Original Score ангилалд нэр дэвшсэнээр өөрийн өрсөлдөгч болжээ. Тэрээр Imitation Game болон The Grand Budapest Hotel кинонуудаар дээрх ангилалд нэр дэвшжээ.2015 оны Оскар наадмын тухай 6 гайхалтай баримт 7

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *