Хамгийн галзуу спортын тэмцээн, уралдаанууд

0

Өрсөлдөөн тэмцээнд дуртай хүмүүс жил бүр спортын шинэ төрлүүдийг нээж, үүнтэй зэрэгцэн Олимпийн наадамд шинэ төрлүүд нэмэгдэж байна. Гэхдээ жирийн нэг өрсөлдөөнд бус хамгийн хүнд хэцүү, хамгийн санаанд багтамгүй өрсөлдөөнд оролцох дуртай хүмүүс ч бас байдаг. Тэд жил бүр өөрсдийн хүч чадал, тэсвэр тэвчээр, ур чадварыг дээд зэргээр сорих дуртай байдаг байна. Тийм ч учраас дэлхий дээр дараах ‘солиотой’ гэмээр тэмцээн уралдаанууд зохион байгуулагдаж, хэдэн зуун хүмүүс оролцдог аж.

25. Эхнэрээ үүрэх
1992 оноос хойш Финляндад жил бүр зохиогдож байгаа Wife Carrying World Championship тэмцээнд эрэгтэй оролцогчид нь эмэгтэй хамтрагчдаа үүрч оролцдог.Дэлхий дээрх хамгийн 'галзуу' спортын тэмцээн, уралдаанууд 2

24. Амьсгалын хоолойвчтой намагт шумбах
1976 онд Уэльст эхэлсэн энэ тэмцээнд оролцогчид амьсгалын хоолойвч, сэлүүр зүүгээд гар оролцуулалгүй зөвхөн хөлний сэлүүрийн хүчээр намаг дундуур сэлэх ёстой.Дэлхий дээрх хамгийн 'галзуу' спортын тэмцээн, уралдаанууд 3

23. Гахайн тагалцаг амаараа шүүрэх
Гүржийн Зүүн Дублинд жил бүр зохиогддог Redneck Games тэмцээний хамгийн галзуу уралдаануудын нэг болох энэ тэмцээн 1996 онд буяны үйл ажиллагааны зорилгоор зохион байгуулагдаж байсан.Дэлхий дээрх хамгийн 'галзуу' спортын тэмцээн, уралдаанууд 4

22. Секс хүүхэлдэйтэй сэлэх
Bubble Baba Challenge нэрээрээ алдартай энэ хачирхалтай спортыг Оросын Дмитрий Булавинов гэгч зохиожээ.Дэлхий дээрх хамгийн 'галзуу' спортын тэмцээн, уралдаанууд 5

21. Хөлийн хурууны барилдаан
1974 онд Нэгдсэн вант улсын Веттоны нэгэн пабд үүссэн энэ тэмцээнд оролцогчид хөлийнхөө ул болон хуруугаа нийлүүлэн байрлуулаад 3 секундын дотор өрсөлдөгчийнхөө хөлийн хурууг хуруугаараа чимхэх ёстой аж.Дэлхий дээрх хамгийн 'галзуу' спортын тэмцээн, уралдаанууд 6

20. Өндөр өсгийтнүүдийн уралдаан
Сидней, Парис, Москва, Амстердам гээд олон хотуудад зохион байгуулагддаг энэ тэмцээний оролцогчид дор хаяж 7 см-ын өндөр өсгийтэй гуталтайгаар 80 метр зайд уралддаг.Дэлхий дээрх хамгийн 'галзуу' спортын тэмцээн, уралдаанууд 7

19. Гахайн чарлалтыг дуурайх
Гахайн чарлан дуугарах дууг дуурайдаг Pig Grunting World Championship ба Хөдөө аж ахуйн шоу Парист зохион байгуулагддаг.Дэлхий дээрх хамгийн 'галзуу' спортын тэмцээн, уралдаанууд 8

18. Толгой дээрэ зогсоод шар айраг уух
Чехийн Опавад жил бүр зохиогддог Wonder Week хөгжилтэй үйл явдлын нэг хэсэг нь энэ. Энэ онд 41 дэх жилдээ зохион байгуулагдсан.Дэлхий дээрх хамгийн 'галзуу' спортын тэмцээн, уралдаанууд 9

17. Туна загас шидэх
Австралийн Порт Линкольнд жил бүрийн 1-р сард зохиогддог Tunarama Festival бол хөлдүү туна загасыг хэр хол шидэхээ үздэг тэмцээн. Азаар 2007 оноос жинхэнэ бус хиймэл туна загас шиддэг болжээ.Дэлхий дээрх хамгийн 'галзуу' спортын тэмцээн, уралдаанууд 10

16. Шатарт бокс
Боксын тэмцээний раунд дундуур шатар тоглодог энэ тэмцээн Их Британи, Энэтхэг, Герман, Орост зэгсэн түгээмэл.Дэлхий дээрх хамгийн 'галзуу' спортын тэмцээн, уралдаанууд 11

15. Хий /агаарт/ гитар тоглох
1996 оноос хойш Финляндын Оулуд зохиогдож ирсэн энэ тэмцээний оролцогчид цахилгаан гитар тоглож байгаа мэт жүжиглэдэг.Дэлхий дээрх хамгийн 'галзуу' спортын тэмцээн, уралдаанууд 13

14. Дэлхийн сауны аварга
2010 оныг хүртэл сүүлийн оролцогчдынх нь нэг нас барах хүртэл Финляндад жил бүр зохиогдож ирсэн энэ тэмцээн хамгийн урт цагаар саунд тэвчээртэй суух хүнийг тодруулдаг байжээ.Дэлхий дээрх хамгийн 'галзуу' спортын тэмцээн, уралдаанууд 12

13. Халуун чинжүү идэх тэмцээн
Умард Каролинад болдог Annual NC Hot Sauce and Hot Chili Pepper Eating Contest тэмцээнд оролцогчид улам бүр халуун болох чинжүү иддэг.Дэлхий дээрх хамгийн 'галзуу' спортын тэмцээн, уралдаанууд 14

12. Гашиш Олимп
Нидерландад болдог Cannabis Cup-ын араас Австралийн Нимбинд Hemp Olympics зохион байгуулагдах болжээ.Дэлхий дээрх хамгийн 'галзуу' спортын тэмцээн, уралдаанууд 15

11. Вандуй буудах
1971 оноос хойш жил бүр Англид зохиогдож ирсэн энэ тэмцээн анх санхүүжилт цуглуулах санаагаар зохион байгуулагдаж байсан байна.Дэлхий дээрх хамгийн 'галзуу' спортын тэмцээн, уралдаанууд 16

10. Шилбээрээ өшиглөлцөх
XVII зууны эхээр Англид үүссэн энэ тэмцээний оролцогчид нэг нэгнийхээ шилбэ рүү өшиглөснөөр газарт унагах ёстой.Дэлхий дээрх хамгийн 'галзуу' спортын тэмцээн, уралдаанууд 1

9. Усан доорх хоккей
Ердийн хоккейн спортын галзуу хувилбарДэлхий дээрх хамгийн 'галзуу' спортын тэмцээн, уралдаанууд 1

8. Red Bull Flight Day
Дэлхийн олон хотод зохион байгуулагддаг Red Bull Flight Day тэмцээнийг Red Bull зохион байгуулдаг ба оролцогчид гэртээ гар аргаар хийсэн жин болон хэмжээний хувьд заагтай, хүний хүчээр ажилладаг нисдэг машин хөлөглөн оролцдог.Дэлхий дээрх хамгийн 'галзуу' спортын тэмцээн, уралдаанууд 17

7. Архи уух
Хамгийн түгээмэл боловч хамгийн аюултай тэмцээнд тооцогддог энэ тэмцээн Орост зохион байгуулагддагт гайхах зүйлгүй. 2003 онд гэхэд л 3,5 литр архи уусан оролцогч 20 минутын дараа нас барсан.Дэлхий дээрх хамгийн 'галзуу' спортын тэмцээн, уралдаанууд 18

6. Хүрэлзгэнэ нулимах
Индианагийн нэгэн их сургуулийн шавьж судлаач Tom Turpin энэ тэмцээнийг санаачилсан.Дэлхий дээрх хамгийн 'галзуу' спортын тэмцээн, уралдаанууд 19

5. Шаварт гэдсээрээ үсэрч унах
Гүржийн Зүүн Дублинд жил бүр зохиогддог Summer Redneck тэмцээний нэг хэсэг бол шавар руу гэдсээрээ үсэрч унах юм.Дэлхий дээрх хамгийн 'галзуу' спортын тэмцээн, уралдаанууд 21

4. Жүржийн тулаан
Италийн умард хэсэг дэх Ивреа хотод болдог энэ тэмцээнээр багууд бие бие рүүгээ жүрж шиддэг. XII эсвэл XIII зуунд үүсэлтэй гэгддэг энэ тэмцээнд хэрэглэхээр хотод хэдэн зуун мянган кг жүржийг авчирдаг байна.Дэлхий дээрх хамгийн 'галзуу' спортын тэмцээн, уралдаанууд 20

3. Хүүхэд дээгүүр үсрэх
Жил бүр Испаний нэгэн жижигхэн тосгонд чөтгөрийн хувцас өмссөн эрчүүд гудманд эгнүүлэн хэвтүүлсэн шинэхэн төрсөн нярай хүүхдүүдийн дээгүүр үсэрдэг байна. Энэ нь хүүхдэд байдаг уугуул нүглийг арилгаж байгаа гэсэн утгыг агуулдаг гэнэ.Дэлхий дээрх хамгийн 'галзуу' спортын тэмцээн, уралдаанууд 22

2. Нүүр царайгаа гажиг болгох тэмцээн
World Gurning Championship жил бүр Англид болдог. Оролцогчид толгойдоо морины дөр углаад нүүр царайгаа хачин болгодог байна. Энэ тэмцээний шилдэг оролцогчид ихэвчлэн шүдгүй хүмүүс байдаг байна.Дэлхий дээрх хамгийн 'галзуу' спортын тэмцээн, уралдаанууд 23

1. Хий /агаарт/ секс хийх
Air Sex World Championship нь 2006 онд японы найз бүсгүйгүй эрчүүдийн санаачилснаар бий болжээ. Оролцогчид үл үзэгдэгч хостойгоо секс хийж байгаа дүрийг гаргадаг байна.Дэлхий дээрх хамгийн 'галзуу' спортын тэмцээн, уралдаанууд 24

1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *