Хүүгийнх нь мэс засалд оройтож ирсэн эмчид эцэг нь тун их уурлаж бухимджээ. Гэвч тэр хэдэн цагийн дараа эмчид уурласандаа өөртөө маш ихээр гэмшсэн юм

0

Энэ түүх таны зарим нэг зүйлд хандах хандлагыг өөрчлөхөд нөлөөлж болох юм.

Эмнэлэг дээр яаралтай хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай бяцхан өвчтөн хүргэгдэж иржээ. Эмчийг дуудаж ажилд нь ирүүлэхээр болж, харин эмч хурдан шуурхай ирээгүй тул бяцхан хүүгийн эцэг уур бухимдлаа барьж ядан:

– Та хаашаа алга болчихдог эмч вэ? Тэнд миний хүү үxэх сэхэх дээрээ тулаад хэвтэж байна. Түүний амь дээсэн дөрөөн дээр байна гэж танд хэлээгүй юм уу? Ямар хүн гэхээрээ ийм байдаг юм бэ? гэжээ.

Эмч түүний хэлсэн үгэнд хариу уурласангүй, харин ч тайвнаар дуудсан даруйд нь ирж чадаагүйдээ хүлцэл өчөөд хамаг чадлаараа л хурдан ирлээ гэж хариулжээ. Мөн ууртай эцгийг тайвшрахыг хүсээд, ажилдаа ороход нь саад болохгүй байхыг хичээнгүйлэн гуйв.

– Тайвшрах аа? Тэнд таны хүүхэд байсан бол та тайвширч чадах уу? Таны хүүхэд эмч ирэхийг хүлээж байгаад нaс бaрчихвал та яах байсан бол, тайван бай гэнэ шүү?! – гэж хүүхдийн эцэг чанга дуугаар хашхирсаар л байв.

Эмч хариуд нь:

– Бид чадах бүхнээ хийх болно. Та биеэ бариад мэс засал амжилттай болж өнгөрөөсэй гээд залбирч бай.

– Хөндлөнгөөс харахад бүх зүйл энгийн санагдана, чамд өөрт чинь ийм зүйл тулгараагүй бол бас зөвлөгөө өгөхөд ч амар л даа гэж чимээгүйхэн хэлээд сандал дээр суужээ.

3 цаг үргэлжилсэн мэс заслын дараа эмч гарч ирээд хүүхдийн эцэгт маш түргэнээр:

– Таны хүү эсэн мэнд, мэс засал амжилттай болсон, асуултууд байвал сувилагчид хандаарай.

Ийн хэлээд хаашаа ч юм яаран гүйгээд яваад өгчээ.

Хүүгийн эцэг сэтгэл дундуур үлдэж амандаа үглэсээр сувилагчид хандан:

Ямар их зантай хүн гэхээрээ ийм байдаг юм? Үнэтэй цагаасаа хэдхэн минут зарцуулаад миний хүүгийн биеийн байдлын тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч болдоггүй юм уу?

Сувилагч гүнзгий гэгч нь санаа алдаад ийн хариулжээ:

– Тэр их зантай хүн биш ээ. Түүний хүү хэд хоногийн өмнө oслоор өөд болсон юм, яг oршуулгын үйл ажиллагааны үеэр эмчийг энэ мэс засалд яаралтай дуудчихсан юм. Тэгээд л яарч байгаа хэрэг. Эмч таны хүүгийн амийг аварч чадсан болохоор өөрийнхөө хүүгийн oршуулгын ажилд амжиж очих гэж л яарсан хэрэг.

Сувилагч ингэж хэлээд нулимсаа арчжээ.

Үүнээс харахад бусдыг яаран дүгнэх хэрэггүй. Тухайн үед хүн юу мэдэрч, юу туулж байгааг бид таашгүй билээ.

16
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *