Ямар ч эм ууснаас илүү толгойн өвчнийг багасгаж, сэтгэл түгшихийг болиулах шидэт ундаа

1

Толгой өвдөх үед дараагийн удаа та аспирин уулгүй, нимбэгийн ундаа уугаарай. Дан ганц таныг толгойн өвчнийг намдаагаад зогсохгүй, стресс болон сэтгэл зовнил, депресс зэргийг арилгана. Гэхдээ энэ ундааг зөвхөн нимбэгтэй холбож ойлгож болохгүй – найрлаганд нь лаванд багтана.

Цэвэр лавандагийн тос нь эрүүл мэнд болон гоо сайханд эерэг нөлөөтэй. Хамгийн зөөлөн тос гэж хэлж болох боловч хүчтэй нөлөөтэй тул эмчилгээнд хэрэглэдэг.

Нимбэгийн ундаа нь зуны амтат ундаа ба ихэвчлэн эмчилгээнд хэрэглэдэг байна. Нимбэгийн шүүсэнд олон төрлийн шим тэжээл агуулагддаг – фолатаас авахуулаад витамин C гэх мэт – дархлааны системийг сайжруулна. Мөн төвлөрөх чадварыг нэмэгдүүлнэ.

Түүнчлэн үрэвсэл, мөөгөнцөр, бактерийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна өвдөлт намдаах, тайвшруулах болон хоргүйжүүлэх эерэг нөлөөтэй.

Мэрилэндийн Их сургуулийн эрдэмтэн багш нар лаванда нь мэдрэлийн системийн хэт их ачааллыг бууруулж, бүтэн нойртой байхад туслах ба бие организмыг тав тухтай байлгах ач тустай болохыг судалгаан дээр үндэслэж олж тогтоосон байна.

Лаванда, нимбэгийн ундааны орц:

  • 1 аяга түүхий органик зөгийн бал
  • 12 аяга цэвэр ус /цэвэршүүлсэн байвал сайн/
  • 2-10 дусал лавандагийн цэвэр тос /лавандагийн хүчтэй нөлөөтэй тос байвал зүгээр/
  • 6 ширхэг органик нимбэг – хальсалсан
  • Лавандагийн гишүү

Хийх заавар:

  • Дээрх орцуудыг холигчид хийж холих ба дараа нь хөргөнө. Хэрэв хэрэгтэй гэж үзвэл илүү ус, түүхий зөгийн бал эсвэл эфирийн тосноос бага зэргийг нэмж хийж болно.

Үүнээс гадна та лавандагийн тосыг сэтгэл түгших болон толгой өвдөхөөс өөр бусад шалтгаанаар хэрэглэж болно:

  • 5-6 дусал лавандагийн тос ваннд хийж, ус дүүргэнэ – таны арьс хуурайшсан бол энэ аргыг хэрэглээрэй.
  • 10-12 дусал лавандаг агаарт цацна – стрессийг арилгахад тус болно.

Өдөр тутам хэрэглэдэг тос /бүйлсэн самар эсвэл оливын тос/ дээрээ 2 дусал лавандагийн тос дусааж биедээ түрхвэл арьсыг хөгшрөхөөс сэргийлж, таны оюун бодлыг амраагаад зогсохгүй шавьжнаас хамгаалах болон унтаж амрахад тань сайнаар нөлөөлнө.

1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *