Салахын аргагүй амттай хүрэн манжингийн салат хийх 5 жор – таны эрүүл мэндэд маш их ашиг тустай

8

Хүрэн манжин бол үнэхээр гайхалтай, эрүүл хүнсний ногоо. Ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулж, микрофлорыг эмчлээд зогсохгүй элэгний үйл ажиллагааг хэвийн болгоно. Түүнчлэн энэ хүнсний ногоо витамин C амин дэмээр баялаг тул дархлааны системийг сайжруулж, ханиад томуу тусахаас сэргийлнэ. Хүрэн манжин найрлагандаа цайр агуулдаг ба энэ нь бэлгийн булчирхай, түрүү булчирхай болон бөөрний булчирхайд сайнаар нөлөөлнө. Хүрэн манжин бие организмд ямар нэгэн байдлаар харшлахгүй – харин майонезтой хольж хэрэглэвэл эрүүл мэндэд хортой. 100 гр хүрэн манжинд ойролцоогоор 43 калор агуулагддаг.

Бид танд гайхалтай амттай хүрэн манжингийн салат хийх 5 жорыг хүргэхээр бэлтгэлээ. Салахын аргагүй амттайгаас гадна, таны эрүүл мэндэд ашиг тустай.

1. Сармис болон самартай хүрэн манжингийн салат

Орц:

  • 1 ширхэг хүрэн манжин, болгосон
  • 120 гр хушга, буталсан
  • 3 хумс сармис, жижиглэж хэрчсэн
  • 70 гр хар чавга
  • Сахаргүй тараг /гэрийн нөхцөлд хийсэн/
  • Бяслаг /дурын хэмжээгээр/

Хийх заавар:

Хүрэн манжинг цэвэрлэж, хальсална. Дээр нь буталсан хушга болон сармисаа хийнэ. Хар чавгаа хэрчиж, дээрх орцууд дээр хийх ба төгсгөлд нь тараг болон бяслагаа амт оруулах үүднээс хийгээрэй.

 

2. Жүржтэй хүрэн манжингийн салат

Орц:

  • 5 хэрчим хүрэн манжин
  • 2 хумс сармис
  • Яншуй эсвэл базилын навч /амт оруулах/
  • Тал жүрж
  • Фета бяслаг /амт оруулах/
  • 1 цайны халбага гаврын цагаан цуу эсвэл жүржийн шүүс
  • 5 цайны халбага оливын тос
  • Давс болон чинжүү /амт оруулах/

Хийх заавар:

Хүрэн манжингаа цэвэрлэж, хэрчинэ. Сармис болон базилын навчийг хөшиглөнө. Жүржийг дундуур нь хувааж, буталсан фета бяслагаас ялгаж тавина. Гаврын цагаан цуу болон оливын тосоо хийж, бүх орцуудыг хооронд нь сайтар хольж, дээр нь давс болон чинжүү хийхэд болно.

 

3. Хоёр талын хүрэн манжингийн салат

Орц:

  • 1 ширхэг даршилсан хүрэн манжин, хэрчсэн эсвэл буталсан
  • 1 ширхэг жигнэсэн хүрэн манжин, хэрсэн эсвэл буталсан
  • 200 гр шанцайн хольсон навч
  • 2 ширхэг алим, хуваасан
  • 1 атга нэрс
  • 30 гр фисташкийн самар, буталсан
  • Бяслаг /амт оруулах/
  • 3 цайны халбага наранцэцгийн тос
  • 1 цайны халбага нимбэгийн шүүс

Хийх заавар:

Дээрх орцуудыг саванд хийж, дээр нь нимбэгийн шүүс болон наранцэцгийн тосноос дусаана. Амтархан зооглоорой.

 

4. Фета бяслагтай хүрэн манжингийн салат

Орц:

  • 1 ширхэг манжин
  • 30 гр фета бяслаг
  • 1 атга арагула
  • 100 гр хушга
  • 1 цайны халбага оливын тос
  • Гаврын цагаан цуу /амт оруулах/

Хийх заавар:

Хүрэн манжингаа гаргаж тавиад салатаа хийхдээ бэлдэх ба дараа нь хальсалж, хөшиглөнө. Дээр арагула, фета бяслаг болон хушгаа хийнэ. Үүний дараа оливын тос болон гаврын цагаан цуунаас дээр нь жигд дусаана.

 

5. Аньс жимс, соус болон вандуйтай хүрэн манжингийн салат

Орц:

  • 1 ширхэг хүрэн манжин
  • 1 ширхэг бүтэн вандуй
  • 1 атга аньс
  • 20 гр зөгийн бал
  • Шанцай, нимбэгийн шүүс, задь /амт оруулах/
  • Шанцайн навч
  • 1 атга нарсны самар

Хийх заавар:

  1. Тал хүрэн манжинг хальсална. Үлдсэн талыг нь буталж, буцалж буй усанд хийж, бага хэмд 10 минутын хугацаанд болгоно. Дараа нь аньс жимсээ дээрээс нь хийж, дахиад 10 минут буцалгана. Гал дээрээс авч, холигчид хийнэ. Дээр нь зөгийн бал, шанцай, нимбэгийн шүүс болон задь зэргийг хийнэ. Соус болтол нь холигчийн тусламжтай сайтар холино.
  2. Вандуйг хэрчиж, жигнэх тавцан дээр тавьж, 400 фаренгейт /200 цельс/-ийн хэмд 10 минутын хугацаанд жигнэнэ.
  3. Таваг дээр шанцай болон үлдсэн тал хүрэн манжин болон нарсны самрыг тавина. Дээрээс нь нимбэгийн шүүснээс дусаана. Соусыг хийж, сайтар хутгаж өгөх ба сүүлд нь үлдсэн тал нарсны самраа дээрээс нь жигд тараана.

Хэрэв танд дээрх орцууд таалагдсан бол та заавал гэртээ өдрийн цайныхаа цагаар хийж үзээрэй. Бонус болгож нэг зүйлийг хэлэхэд, дээрх жоруудаар хүрэн манжингийн салат хийвэл маш богино хугацаанд бэлэн болох болно. Та дотныхоо найзуудад энэхүү мэдээг дуулгахаа мартав аа.

60
ХөөрхөнХөөрхөн
33
ГоёГоё
19
ГайхмаарГайхмаар
17
ТэнэглэлТэнэглэл
16
Ха ХаХа Ха
13
БахархмаарБахархмаар
11
БурууБуруу
11
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Dash Sarantuya

    Dash Sarantuya

    2018/12/30 at 17:41

    Enerel

  2. Tsevelmaa Lumben

    Tsevelmaa Lumben

    2018/12/30 at 18:38

    so bad looking food

  3. Ariunaa Ari

    Ariunaa Ari

    2018/12/30 at 20:36

    huren manjinch eruul mended tustai huns shuu

  4. Зочин

    2019/04/07 at 08:44

    маш ГОЁ ЗҮЙЛ БНА ХИЙЖ ҮЗНЭ БАЯЯРЛАА

  5. Зочин

    2019/04/07 at 08:44

    маш ГОЁ ЗҮЙЛ БНА ХИЙЖ ҮЗНЭ БАЯЯРЛАА

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *