2019 оны хамгийн шилдэг камертай 10 ухаалаг гар утас

5

Шинэ жил дөхөөд ирэх үед өнгөрсөн жилийнхээ үр бүтээлийг дүгнэж цэгнэх ажил эхэлдэг. DxOMark хэмээх гар утасны камерын хүч чадлын талаар судалгаа хийдэг лабораторийн ажилтан нар энэ жил шинээр гарсан ухаалаг утаснуудын чухам аль нь хамгийн сайн камертай болсон талаарх рейтингийг гаргасан байна.

2019 онд DxOMark-ынхан нийт 31 утас туршиж үзээд хамгийн өндөр үзүүлэлттэй камер бүхий ухаалаг утаснуудыг тодруулжээ. DxOMark-ын үзэж байгаагаар бол хамгийн эхний байранд нэг биш хоёр утас орох бөгөөд эдгээр нь Huawei Mate 30 Pro болон Xiaomi Mi CC9 Pro Premium Edition нар юм. Xiaomi-ийн гаргасан утас дэлхийд анх удаа хамгийн өндөр пикселтэй буюу 108 Мп камертай болсон билээ. Ингээд туршилтын дараа экспертүүд уг хоёр утасны зураг авах боломж, чадвар нь янз бүрийн нөхцөлд ч бараг адил хэмээн дүгнэжээ.

Харин видео бичлэг хийхэд Apple iPhone 11 Pro Max хамгийн өндөр үзүүлэлттэй байгааг DxOMark тэмдэглээд видео бичлэгт чухам энэ утсыг ашиглах нь илүү гэж зөвлөж байна.

“Зүүм” хийх чанарын хувьд Xiaomi Mi CC9 Pro Premium Edition-ы 50 дахин татах дуран нь өндөр чанартай боломжоороо бусдаасаа ялгарч байгаа гэнэ.

Өргөн өнцөгт камерын хувьд Samsung Galaxy Note 10+ 5G бусдыгаа тэргүүлсэн бол шөнийн зураг авах боломжоороо Huawei Mate 30 Pro эхний байранд оржээ.

4
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Pagma Otgon

    Pagma Otgon

    2019/12/14 at 15:49

    vne hed we

  2. maya

    2019/12/15 at 17:17

    hahaha, une hed ve genee, ee mal aa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *