Өдөр тутмын амьдралдаа шохойг ашиглах 5 оновчтой хувилбар. Шоргоолжийг ч үргээж чадна!

3

“Шохой” гэдэг үгийг сонсохоор л юун түрүүнд элдэв томьёо, тоо бичсэн сургуулийн самбар эсвэл гэрийн гадаах цементэн дээр зурсан “уран бүтээл” нүдэнд харагдана. Насанд хүрэгчдийн хувьд – жирэмсэн эмэгтэйчүүд заримдаа энэ цагаан зүйлийг мөсөн чихэр шиг л мэрнэ.

 

Шохойг ахуйн хэрэглээнд ашиглах нь

Шохойг ахуйн зориулалтаар ашиглах нь их боловч бид тэр болгон сайн мэдэхгүй эсвэл дурдахгүй өнгөрдөг. Ингээд энэ алдааг засах зорилгоор шохойг хэрхэн ашиглаж болох тухай танд танилцуулахаар шийдлээ.

Шкаф болон зооринд

Шохойны бүтцийн онцлогоос шалтгаалан өөртөө чийг, үнэрийг шингээж авдаг. Тиймээс битүү шкаф болон зооринд тавихад маш тохиромжтой. Хэд хэдэн газар тавиад үе үе солиход л хангалттай.

Бас цагаан хэрэгсэлтэй сагсанд ч гэсэн хийхэд илүүдэхгүй.

 

“Толбо арилгагч”

Даашинз, цамцан дээрээ тослог хоол унагаачихвал шохойгоор арчаарай. Тосны толбыг өөртөө шингээж авна – таны хийх ажил гэвэл шохойны үйрмэгийг л сэгсрэх үлдлээ.

Мөн илгэн материал (гутал, хантааз, цүнх) дээр тогтсон тосны толбыг арилгана. Зарчим адилхан – бохирдсон хэсгийг шохойгоор арчаад хэсэг байлгана.

 

Мөнгө болон хайлшийн өнгийг сэргээх

Хоолны хэрэгсэл байгаа шургуулгандаа шохой хийж тавиарай. Шохойны үүрэг – металлын өнгө алдагдахад хүргэх чийгийг өөртөө шингээж авна.

Мөн мөнгөн эдлэлийг шохойны үйрмэгээр арчиж цэвэрлэдэг. Зөвхөн хоолны хэрэгсэл төдийгүй гоёл чимэглэлтэй хайрцгандаа шохой хийхэд буруудахгүй.

 

Жижиг засвар

Дээд давхраас дусаал гоожоод таазан дээр толбо тогтсон уу? Шохойгоор усны шар толбыг дарж болно. Дараагийн их засвар хүртэл хэн ч анзаарахгүй.

 

“Би асфальт дээр шохойгоор зурна…”

Та гэрийнхээ шалан дээр ч зурж болно. Нэг хувилбар – гэрийнхээ тавилгыг өөрчлөхийг хүсэж байгаа бол эхлээд шохойгоор зураад үзээрэй, ингээд л хүнд шкафыг үнэхээр хөдөлгөх хэрэгтэй эсэхээ мэдээд авчихна.

Мөн цагаан шохой гэрийг тань шоргоолжноос хамгаална. Орох үүд орчим шохойгоор зураарай. Яагаад ч юм шавьж хорхой шохойноос зугтаадаг юм.

Гэрт тань ид шидийн цагаан шохой байхгүй бол хэдийг аваад тавьсан нь дээр. Айл болгонд байх ёстой зүйлийн нэг мөнөөс мөн.

6
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *