
Хэчнээн их цаг хугацаа өнгөрсөн ч бид Зөвлөлтийн кино болон эстрад урлагийн одуудыг бахархан дурссаар байх бололтой. Тэдгээрийг одоо хүртэл дуурайж, хүндэлсээр байна. Уг одуудын олонх нь одоо үр хүүхэдтэй, ач гучтай болж, тэдэнд нь хайртай жүжигчдийн маань тэр сайхан дүр төрх, авьяас нь шингэн үлджээ. Жишээ нь алдарт Леоновын хүү Андрей бас л нэртэй жүжигчин болжээ.
1. Светлана Немоляева ба түүний ач Полина Лазарева

Полина бол Светлана Немоляева болон Александр Лазарев гэсэн хоёр ч нэртэй жүжигчний үр удам юм. Тэрээр эхлээд хөгжмөөр хичээллэж байсан ч өвөө эмээгийнхээ замаар замнахаар шийджээ. Полина нь Нина Усатова, Лидия Федосеевой-Шукшина, Александр Абдулов зэрэг олон жүжигчидтэй цуг 16 кино болон олон ангит кинонд тогложээ.
2. Михаил Боярский болон түүний охин Елизавета, хүү Сергей

Елизавета эхлээд кино урлагийг нэг их ойшоодоггүй, сэтгүүлч болох сонирхолтой байж. Гэсэн хэдий ч ген нь түүнийг ялан дийлсэн бололтой одоо кино болон театрын нэртэй жүжигчин болжээ.
Сергей харин хар багаасаа хөгжим сонирхдог байсан бөгөөд одоо тэрээр Төрийн Думын гишүүн болсон ч сонирхдог хөгжмөө орхисонгүй.
3. Алиса Фрейндлих, түүний охин Варвара

Варвара 14 наснаасаа кинонд тоглосон боловч ихэнхдээ туслах дүрд тоглосон байна.
4. Наталья Варлей, түүний хүү Александр

Наталья Варлейн хүү нь кино зохиолч, найруулагч хүн бөгөөд бас хэд хэдэн дүр бүтээсэн байна. Мөн үүнээс гадна The BeatLove хэмээх кавер-группын гишүүн.
5. Анатолий Папанов, түүний охин Елена

Елена Анатольевна нь кино болон олон ангит кинонд идэвхтэй тоглодгоос гадна театрт ч бас тоглосоор байна. Хэдэн жил тэрээр Орчин үеийн урлагийн их сургуульд багшилж байснаас гадна аавынхаа тухай “Хэлэх гэсэн юм… аавын тухай ном” хэмээх ном бичсэн байна.
6. Вячеслав Тихонов, түүний охин Анна болон ач нар болох Вячеслав, Георгий нар

Анна нь жүжигчин, продюсер бөгөөд 16 кинонд тоглосон хүн. Тэрээр “Game of Thrones” киноны Жоффри Баратеон-оор олны танил болсон Жек Глисонтой хамт тоглож байжээ. Анна 2 ихэр болох Вячеслав болон Георгий гэсэн хүүхдүүдтэй.
7. Евгений Леонов, түүний хүү Андрей

Андрей Евгеньевич эцгийнхээ мэргэжлийг эзэмшсэн төдийгүй түүнтэй цуг хэд хэдэн кинонд тоглосон байдаг. Түүний анхны дүр нь «Гонщики» хэмээх киноны туслах дүр байсан бөгөөд тэр үед тэрээр 13 настай байж. Харин «Папины дочки» кинонд тоглож олон нийтийн дунд алдаршсан байна.
8. Александр Абдулов, түүний охин Евгения

Женя 11-хэн настай, жирийн сургуульд сурдаг охин. Хэдийгээр ирээдүйн мэргэжлийнх нь тухай ярих эрт боловч тэрээр аль хэзээний «Любовь и сакс» хэмээх кинонд тоглоод амжсан байна.
9. Вера Алентова, түүний охин Юлия Меньшова, зээ Таисия болон Андрей

Юлия Меньшова жүжигчин болон телевизийн хөтлөгч гэдгээрээ алдартай. 2013 оны намраас Оросын 1-р сувгийн нэгэн алдартай нэвтрүүлгийн зохиогч, хөтлөгч хийж байв. Энэ нэвтрүүлэгт Патрисия Каас, Лара Фабиан, Пьер Ришар нарын олон алдартан оролцдог байна.
Таисия сэтгүүлч мэргэжлийг сонирхдог боловч ээж шигээ хөтлөгч болж магадгүй гэнэ. Андрей гэр бүлийн уламжлалаа хадгалах хүсэлтэй бөгөөд одоо МХАТ-ын сургуульд сурч байна.
10. Алла Пугачева, түүний ач Никита Пресняков

Никита Пресняков олон талын авьяастай хүн. 28 нас хүртлээ тэрээр 12 кинонд тоглож амжсан төдийгүй дуу оруулагч, богино хэмжээний киноны найруулагч хүртэл хийж үзсэн байна. Одоо тэрээр Multivers хамтлагт гоцлон дуулаач хийж байгаа билээ.








Цэдэндорж Энхтуяа
2019/07/01 at 10:37
Нэг хэсэг хэцуу б.сан байна лээ.Одоо харин ядарсан нэгэндээ гараа сунгаад гайгуй болсон доо.Зарим нэгэн нь хэцуу амьдарч б.гаад бурханы оронд одсон б.лээ.
Aza Aza
2019/07/01 at 22:09
Emee ni ilvv huurhun yum bnao
Davaa Luvsanjantsan
2019/07/01 at 23:22
Эмээ