Өөрийнхөө тэнэглэлээс болж баригдсан гэмт хэрэгтнүүд

0

Өөрийнхөө тэнэглэлээс болж баригдсан гэмт хэрэгтнүүдХулгай, дээрэм хийх гэх мэт санаатай гэмт үйлдлүүдийг хийхийн тулд чамгүй зориг зүрх гаргах хэрэгтэй болохын зэрэгцээ гэмт үйлдлийнхээ үеэр болон дараа нь баригдахгүй байхын тулд чамбай төлөвлөгөө гаргах шаардлагатай болно. Гэхдээ зарим гэмт этгээдүүд энэ төлөвлөгөөгөө тийм ч сайн гаргаагүйгээс, төлөвлөгөөндөө ямар нэгэн алдаа гаргасны улмаас баригдаж, гартаа гав зүүлгэдэг. Тэдгээр зарим гэгдэж буй өөрийнхөө тэнэглэлээс болж баригдан шоронгийн хаалга татсан гэмт этгээдүүдийн өөрийгөө илчилсэн үйлдлүүдийг сонирхуулж байна. Гэвч энэхүү мэдээллийг бэлтгэн сонордуулж буй нь гэмт хэрэг үйлд гэсэн хэрэг бус харин “Гэмт хүнд гишгэх газар үгүй” гэдгийг сануулсан нийтлэл гэдгийг энд дурдах нь зүй бизээ.

Энтони Гарсиа /Anthony Garcia/
Лос Анжелесын дээрэмчдийн бүлэглэлийн гишүүн тэрээр дарсны дэлгүүр дээрэмдэхдээ хүний амь хөнөөсөн бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ биеэрээ дүүрэн хийлгэсэн шивээсээ ил гаргасан байсан нь цагдаа нарын анхаарлыг татаж, түүнийг баригдахад хүргэсэн байна.
Марк Мур /Mark Moore/
57 настай энэ эр гэмт үйлдлийн замналыг унадаг дугуйн хулгайгаар эхлүүлжээ. Тэрээр хулгайлсан дугуйнуудаа гэртээ цуглуулж байгаад интернэтээр нэг нэгээр нь зарахаар шийдэж, цахим ертөнцөд нийтэлсэн байна. Гэтэл түүний хохирогчдын нэг өөрийнхөө дугуйны зургийг харан таньж, цагдаа нарт хэлж, гэмт хэрэгтэнтэй уулзахаар тохиролцсон байна. Дугуйны хулгайчийг барихад нэг их төвөггүй байжээ.
Бриттани Жей Р /Brittany Jr./, Тилт Блай /Tilt Bly/, Жосеф Дэвис /Joseph Davis/ нар
Гэмт этгээдүүд эзэн нь машинаа өөрийн нүдээр харж байхад нь машиных нь дугуйг салгаж авахыг оролдсон ба тэдний хулгайн үйлдлийг харсан машины эзэн тэднийг зогсоохыг оролдож очиход нь тэд өөдөөс нь зодож, машиных нь багаажинд түгжиж орхисон байна. Азаар машин нилээн хуучин байсан ба тэднийг цагдаа зогсоохдоо багаажнаас гарах дууг сонсож, учрыг ойлгон тэднийг баривчилжээ.
Ханна Сабата /Hannah Sabata/
19 настай охин банк дээрэмдэж, машин хулгайлснаа Дэлхий нийтэд гайхуулахыг хүсэж, YuoTube дээр бичлэгээ тавьсан нь түүнийг цагдаа нарт барьж өгчээ.
Жеймс Аллан /James Allan/
Киноны хөгжилтэй хэсгүүдэд дэлгүүр дээрэмдээд гарахдаа хаалгаа буруу тийш түлхэж байгаад баригдаж байгаагаар гардаг. Гэтэл иймэрхүү байдлууд бодит амьдрал дээр ч тохиолддог байна. Дэлгүүр дээрэмдэхээр оролдсон 28 настай эр видео камертай өрөөнөөс тоглоомон буу, багаа тайлжээ.
Фейсбүүк гэмт хэрэгтнүүд
Олон нийтийн Фейсбүүк сүлжээн дэх бүртгэл нь гэмт хэрэгтнийг барьж өгчээ. Хоёр залуу интернэт кафед орж суух зуураа буугаа авч, мотоцикл хулгайлсан байна. Гэхдээ тэдний нэг нь Фейсбүүкийнхээ бүртгэлээс гарахаа мартсан байсан нь тэднийг цагдаа нар хялбархан барих боломжийг бүрдүүлжээ.
Ричард Алмарои /Richard Almaroy/
Хөдөлгөөн бүрийг нь хянах тусгай бугуйвч хөлийнхөө шагайнд зүүж явах нөхцөлтэйгээр шоронгоос суллагдсан нэгэн эр шоронгийн өрөөнд суух шаардлагагүйдээ баярласан ч оюутны байрны цонх хагалж, нөүтбүүкийг нь хулгайлах гэж оролдохгүй байх ёстойгоо ухамсарлаагүй байна. Хөлийн бугуйвч нь давтан хэрэгтнийг тэр дор нь цагдаад барьж өгчээ.
Тэд Банди /Ted Bundy/
Залуу охидыг ангуучилдаг цуврал алуурчин, хүчирхийлэгч Тэд Банди цагдаагийн тушаалаар машинаа зогсоосон байна. Гэтэл тэрээр машиндаа гав, ороосон дээс, хогны уут, даавуун уяа, баг зэргийг авч явсны учир баригджээ.
Тимоти МакВей /Timothy McVeigh/
1995 онд Америкт маш том алан хядах үйл ажиллагааг гүйцэтгэгдсэн хэмээн яллагдсан энэ этгээд дэлбэрэлтэнд ашигласан ачааны машинаа түрээслэсэн байжээ. Дэлбэрсэн байшингийн нурангин дундаас арын тэнхлэг олдсон нь түүнийг илчилж, алан хядах үйл ажиллагааг үйлдсэнээсээ цаг гучин минутын дараа баривчлагдсан байна.
Дэвид Берковиц /David Berkowitz/
Сэмийн хүү /Son of Sam/ нэрээрээ алдартай цуврал алуурчин энэ этгээд машиндаа зогсоолын тасалбар авч тавьсныхаа улмаас баривчлагдсан.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *