Хүмүүсийн яаж инээмсэглэж байгаагаас хамаарч тэдний санаа бодлыг олж мэдэцгээе!

2

Хүний инээмсэглэл 91 метр (бараг хөл бөмбөгийн талбай гэсэн үг)-ээс багагүй орон зайд нөлөөлөх боломжтой. Энэ бол найзаас авахуулаад атаат дайсан хүртэл гаргадаг нүүрний хувирал юм. Гэвч инээмсэглэл бүрийн утгыг тайлна гэдэг амаргүй. Гайхшруулах, юм нуух эсвэл тааламжгүй мэдрэмжийг хүртэл илэрхийлнэ.

Хэрэв таны найз эсвэл хамтран ажиллагчийн тань инээмсэглэл таагүй мэдрэмж төрүүлбэл, сайхан харагдахгүй. Энэ мэдээ танд хамгийн түгээмэл инээмсэглэлүүдийн цаана нуугдаж байгаа утга санааг ойлгож, мэдэж авахад тусална – мэдрэлийн эмч Дюшен де Булуны 19-р зуунд хийсэн судалгаагаар батлагдсан.

Уруулаа жимийсэн инээмсэглэл

Улс төрчдийн эрхэмлэдэг инээмсэглэл, энэ нь тухайн хүн таны талаар багагүй зүйлийг мэдэж байгаа ч үүнийгээ таньтай хуваалцах бодолгүй байгааг илэрхийлнэ. Энэ инээмсэглэлийг таниж мэдэхэд тийм ч хэцүү биш ба хүний нүүрний хувирлыг харахад хөрөг зураг шиг санагдана. Та инээмсэглэлийг харж чадах ч, жимийсэн уруулны цаадах шүднүүдийг харж чадахгүй.

 

Мушгирсан инээмсэглэл

Хэн нэгэн цөхөрсөн үедээ ингэж инээмсэглэдэг гэж хэлэхэд болно. Нэг уруул нь бага зэрэг дээшилсэн байгаа нь ирээдүйдээ ямар нэгэн зүйл болохыг мэдэж байгааг илтгэх ба нөгөө уруул нь бага зэрэг доошилсон байгаа нь бүх зүйл яг одоо бүтэмжтэй биш байгаа гэсэн утга санааг илэрхийлдэг байна.

 

Хүчилсэн инээмсэглэл

Инээмсэглэмээр санагдахгүй өдрүүд болон нөхцөл байдлаас шалтгаалан ийм инээмсэглэлийг нүүрэндээ тодруулдаг. Эсвэл хэн нэгэн тааламжгүй сэтгэгдэл төрүүлж, тоглоом тохуу хийхэд инээсэн болж харагдахын тулд хүн ийм нүүрний хувирал гаргах нь бий. Хүйтэн цэвдэг инээмсэглэл нь ямар ч хүнд хүчилж байгаа мэт сэтгэгдэл үлдээнэ. Таны уруул болон инээмсэглэл аз жаргалтай байгаа юм шиг харагдахыг хичээх ч хоёр нүд тань үнэнийг харуулна.

 

Чин сэтгэлийн инээмсэглэл

Шүдээ ярзайлгаж бас нүдээ бөөрөнхий хэлбэртэй болгоно. Энэ инээмсэглэл таныг аз жаргалтай байгааг хүрээлэн буй орчны хүмүүст харуулах болно. Уг инээмсэглэл амархан халдварладаг ба таны эргэн тойронд байгаа хүмүүст аз жаргалыг бэлэглэнэ.

 

Шоолонгуй инээмсэглэл

Энэ инээмсэглэл хүмүүст Драко Малфойг санагдуулна, шоолонгуй бас тохуурхаж байгаа мэт энэ инээмсэглэл бусдыг басаж байгааг илэрхийлдэг байна. Уг инээмсэглэлийг харахад уруул бага зэрэг дээшилж, нүд бага зэрэг өс хонзон тээсэн мэт харагдах ч үүнийг таниж мэдэхэд хэцүү. Энэ инээмсэглэлийн утгыг харж биш, мэдэрч л мэдэх боломжтой. Ихэвчлэн өөртөө итгэлтэй байдаг хүмүүс ингэж инээдэг.

 

Сэхүүн инээмсэглэл

Хоёр уруул тус бүр хамтдаа жимийх ба нэг нь нөгөөхөөсөө арай илүү дээр байрлана, энэ нь ойлгоход хүндрэлтэй инээмсэглэл юм. Нөхцөл байдалд өөрийгөө хамгаалах зорилгоор тухайн хүн хямсганасан эсвэл өөртөө хэт бардам байгаагаа харуулж ингэж инээдэг. Зарим тохиолдолд энэ инээмсэглэлийг сээтэн хаяж байна гэж үзэх нь ч бий.

 

Амаа нээсэн инээмсэглэл

Амаа нээж инээмсэглэх нь гэрэл зураг болон сельфи авахуулахад тохиромжтой байж мэдэх ч, хүмүүст төдийлөн сайхан сэтгэгдэл төрүүлдэггүй. Гэвч энэ инээмсэглэлийг эсэргүүцэх шаардлагагүй ба энэ нь маш их аз жаргалтай байгааг илэрхийлдэг байна.

 

Сээтэн хаясан инээмсэглэл

Энэ инээмсэглэл – сэхүүн инээмсэглэлтэй адилхан ба гол ялгаа нь уруулаа хазах эсвэл долооно – энэ нь хүний анхаарлыг маш ихээр татдаг. Нууцлаг, дур булаам болон өөр рүүгээ дуудсан утга санааг илэрхийлнэ. Түүнчлэн ингэж инээмсэглэдэг хүмүүс бусадтай харьцуулахад илүү сэтгэл татам харагддаг гэнэ.

 

Нисэх онгоцны үйлчлэгчийн инээмсэглэл

Хамгийн хуурамч инээмсэглэл ба үүнийг “Pan Am” гэж нэрлэдэг – нисэх онгоцоор үйлчлүүлж байгаа зорчигч бүрийг нисэх онгоцны үйлчлэгч энэ хуурамч инээмсэглэлээр угтаж авч, дараа нь үдэж гаргадаг. Уруулаа нээж, шүдээ харуулан, инээмсэглэх ёстой ба энэ үед үйлчлэгчийн нүд юуг ч илэрхийлэхгүйгээс гадна хөшүүн харагддаг байна. Энэ инээмсэглэл ямар ч сэтгэл хөдлөлийг мэдрүүлэхгүй ба албан үүргийн дагуу гаргаж байгаа нүүрний хувирал гэж хэлэхэд болно.

Аннэ Хэтуэй хамгийн сайхан инээмсэглэлтэй бүсгүйгээр тодорч байсан –  дижитал медиа компани болох “Ranker” тухайн үед тодруулжээ. Харин танд хэн гэдэг алдартны инээмсэглэл хамгийн ихээр таалагддаг вэ? Та тэдний инээмсэглэлийг хараад ямар төрлийнх болохыг нь хэлж чадах уу?

17
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *