BMW болон Pininfarina-гийн хамтран гаргасан тансаг концепци машин

0

BMW болон Pininfarina-гийн хамтран гаргасан тансаг концепци машинBMW бол Дэлхийд тансаг зэрэглэлийн автмашины борлуулалтаараа тэргүүлдэг Германы гурван том /German Big 3/ тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгчийн нэг. Харин Pininfarina бол Италийн бие даасан автомашины дизайны пүүс. Германы алдарт авто брэнд Италийн дизайны студитай хамтран BMW Pirinfarina Gran Lusso Coupe нэртэй машин бүтээснээ Итали улсад жил бүрийн 4-р сарын сүүлийн амралтын өдрүүдэд зохион байгуулагддаг сонгодог загварын автомашинуудын дээд зэргийн тэмцээн болох Concorso d’Eleganza Villa d’Este тэмцээн дээр олон нийтэд танилцуулсан байна. Эрс тэс шугамнууд болон тод томруун, уран тансаг хийцийг хослуулсан дээд зэрэглэлийн тансаг интерьер бүхий уг машины дөрвөн суудлыг Италийн дээд зэрэглэлийн арьсаар бүрсний зэрэгцээ машины дотор хэсгүүдэд 48.000 жилийн турш хулгайч нарын гараас хамгаалж ирсэн, Дэлхийн хамгийн ховор төрлийн мод болох каури модыг ашиглажээ. Машины хөдөлгүүрийн хувьд 6.0 литрийн багтаамжтай, 536 морины хүчтэй, V12 турбо хөдөлгүүртэй бөгөөд BMW-гийн 7 series дээр суурилсан байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/06/04 at 09:41

    ene concept gexeesee iluu xudaldaand garxad ix oirxon bolson zagvar l baix shig baina

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *