Амар тайван амьдралыг хүсэгчдэд зориулсан Далай ламын сургааль үгс

0

1935 оны 7-р сарын 6-ны өдөр ядуу айлын гэрт мэндэлсэн нэгэн жаалхүү өнөөдөр Төвд, Монгол, Халимаг, Буриад, Тува дахь буддын шашинт шарын шашны сүсэгтнүүдийн итгэл бишрэлийн манлайлагч болсон. 1989 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн энэ хүн бол XIV Далай лам билээ. Тэрбээр дэлхийн хүн төрөлхтнийг амар амгалан амьдрахын тулд дараах 20 зүйлсийг мөрдлөг болгохыг уриалсан байна.

Амар тайван амьдралыг хүсэгчдэд зориулсан Далай ламын сургааль үгс 1

1. Их хайр, их ололт нь их эрсдэлийг дагуулж явдгийг сана.

2. Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд.

3. Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн 3 зарчмыг байнга мөрд.

4. Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг заримдаа гайхамшигт аз дайралт болдгийг сана.

5. Тогтсон дэг журмуудад суралц. Ингэсэн цагт түүнийг хэрхэн зохих ёсоор зөрчихийг мэддэг болно.

6. Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ

7. Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхмыг хийж бай.

8. Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай.

9. Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд.

10. Чимээгүй байна гэдэг нь заримдаа хамгийн сайн хариулт байдгийг сана.

11. Нэр төртэй сайхан амьдар. Тэгвэл нас ахиж эргэн бодохын цагт хоёр удаа амьдарсан мэт сэтгэл ханах болно.

12. Гэр бүлийн доторх халуун дулаан уур амьсгал тань, таны амьдралын тулгуур суурь юм.

13. Хайртай хүнтэйгээ маргалдах үед зөвхөн одоогийн нөхцөл байдлыг л авч үз. Өнгөрснийг бүү сөх.

14. Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц. Энэ нь мөнхийн хайрыг олох арга зам юм.

15. Газар дэлхийтэй эелдэг харьц.

16. Жилд нэг удаа урьд нь очиж байгаагүй газраа оч.

17. Хамгийн сайн харилцаа гэдэг бол зөвхөн бие биенээ хайрласан хайр нь бие биенийхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдолд л байдаг ганц зүйл гэдгийг сана.

18. Юуг орхиж, юуг хаяж байж олж авснаар нь өөрийнхөө амжилтыг дүгнэ.

19. Хэрвээ та бусдыг аз жаргалтай байгаасай гэж хүсэж байгаа бол өрөвдөн хайрла.

20. Хэрвээ та өөрөө аз жаргалтай байхыг хүсэж байгаа бол энэрэн хайрла.

 

7
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/02/17 at 23:10

    Сэтгэгдэл *г: news.xopom.com/66065/?WPACRandom=1424185175952 © XopoM News

    Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/66059/ © XopoM News

  2. Зочин

    2015/02/21 at 12:46

    达赖喇嘛罪恶深重

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *