Сошиалаар дүүрэн төгс бие галбиртай зургууд камерын ард яг үнэндээ ямар харагддагийг нэгэн бүсгүй өөрийн биеэр харуулжээ. Мөн байрлал, гэрэл, филтер ямар хүчтэйг ч харуулсан байна

0

Өөрөөрөө байх, өөрөөрөө харагдах моод сошиал сүлжээнд хурдацтай тархаж байна. Хүмүүс өөрийгөө өөгүй, төгс харагдуулахаас одоо ядарч байгаа биз ээ. Блогерууд элдэв төрлийн филтер, фотошоп ашиглахаас татгалзаж эхэлсэн. Элдэв маягийн байрлалаар зогсож суух нь ч багасаж. Блогер бүсгүй Бри Ленехан өөгүй төгс гэрэл зургийн цаана юу байдгийг өөрийн биеэр харуулжээ. Энэхүү харьцуулалтаараа сошиал сүлжээний гэрэл зурганд итгэж огт болохгүйг ойлгуулж байгаа юм.

Сошиал сүлжээний төгс гэрэл зурагны цаана юу нуугдаж байгааг бүсгүй харуулахыг хичээжээ

breeelenehan / Instagram

Бри Ленехан – 25 настай блогер бүсгүй. Өөгүй, төгс гэрэл зургийн цаана ямар нэгэн өөр зүйл нуугдаж байдгийг өөрийн биеэр харуулдаг ажээ.

 

Бригийн хэлснээр эхлээд өөрийгөө 10 настайдаа ямар харагдаж байсан тухай боджээ

breeelenehan / Instagram

Бүсгүй эртнээс гадаад үзэмжиндээ санаа зовж эхэлсэн гэдэг. Ингэж бодоход хуучны сэтгүүлүүд ихэд нөлөөлсөн гэнэ. Мөн таргалсан жүжигчдийн гэрэл зургууд, ангийн хүүхдүүд нь ч илүүдэл жингийн талаар их ярьдаг байжээ.

 

Бри удаан хугацаанд хоолны дэглэм баримталсан бөгөөд турахын тулд спортоор хичээллэдэг болжээ. Харин одоо өөрийнхөө гадаад төрхөнд хандах хандлага нь эрс өөрчлөгдөөд байгаа юм

breeelenehan / Instagram

Өөрийгөө хоолоор хязгаарлах нь – хортой арга гэж тэрээр үзэх болсон. Яагаад гэвэл хоол хүнс хүнд шаардлагатай эрч хүчийг өгдөг. Эрүүл мэндэд хор уршигтай хоолноос аль болох татгалзаад, хүссэн үедээ идэх нь зөв гэж үзсэн байна. Харин дасгалыг хуримтлагдсан калори шатаах гэж биш харин илүү хүчтэй болохын тулд л хийх нь зөв гэжээ.

Ингэлээ гээд дасгал, спортын эсрэг байр суурьтай боллоо гэж ойлгож болохгүй. Аливаа зүйлийг хийхэд заавал өөрийгөө хүчлэх хэрэггүй гэдгийг л Бри ойлгожээ.

 

Өөгүй, төгс бие галбиртай хүн ч гэсэн өөрөөсөө ямар нэгэн дутагдал олж хардаг гэж бүсгүй үздэг

breeelenehan / Instagram
breeelenehan / Instagram

Бригийн үзэж байгаагаар бол хүн зөвхөн өөрийнхөө булчин дээр ажиллаад зогсохгүй мөн оуюн бодол дээрээ ч бас ажиллах ёстой ажээ. Хэрвээ өөрийгөө байнга хэн нэгэнтэй харьцуулаад байвал хэзээ ч төгс төгөлдөр болж чадахгүй гэж тэр үздэг.

Сошиал сүлжээнд байдаг өөгүй, төгс галбирын араас хөөцөлдөх хэрэггүй гэдгийг бусдад ойлгуулахын тулд Бри өөрийн “инстаграм”-ын биеийг бодит зурагтайгаа харьцуулж нийтлэх болсон юм. Амьдрал болон төгс гэрэл зураг хоёр тэс өөр зүйл гэдгийг эндээс тодорхой харж болно.

 

Өөрийнхөө бие галбирыг байгаагаар нь хүлээж авч сурах хэрэгтэй гэж Бри үзэж байна. Сошиал сүлжээний гэрэл зурганд итгэх хэрэг байхгүй гэжээ

breeelenehan / Instagram
breeelenehan / Instagram

 

Бие галбир ямар харагдахад зөвхөн хооллолт, дасгал сургуулилт нөлөөлөөд зогсохгүй мөн гэрэлтүүлэг ч нөлөөлдөг байна

breeelenehan / Instagram

 

Тэгээд мэдээж филтер, фотошопгүй хаа холдох уу? Зүүн гар талынх жирийн гэрэл зураг, харин баруун гар талынх – засаж өөрчилсөн гэрэл зураг

breeelenehan / Instagram
5
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Dashka Dashka

    Dashka Dashka

    2021/12/17 at 23:53

    Haha 😆

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *