Эйфелийн цамхгийн тухай шилдэг арван гайхалтай баримт [10 зураг + 1 видео]

1

Өнөөгөөс 125 жилийн тэртээ Францын нийслэл Парис хотноо нэгэн байгууламж баригдаж эхэлсэн нь өнөөдрийн Дэлхий дахины хамгийн алдартай байгууламжуудын нэг Эйфелийн цамхаг байжээ. Инженер Александр Густав Эйфелийн нэрээр нэрлэгдсэн энэ төмөр байгууламж баригдаж эхэлсэн цагаасаа хоёр жилийн дараа буюу 1889 оны 3-р сарын 31-нд нээлтээ хийсэн юм. Парис хотын төдийгүй Франц хотын билэг тэмдэг болсон энэ цамхаг Төмөр хатагтай хэмээн нэрлэгдэх нь ч бий. Одоогоор 200 сая гаруй хүн очиж сонирхсон энэ цамхаг Дэлхий дээр хамгийн олон хүн үзсэн төлбөртэй дурсгалын газар юм.Парис хотын хамгийн өндөр барилгуудын нэг болох энэ цамхгийн тухай шилдэг арван гайхалтай баримтыг хэрэглэгч та бүхний өмнө дэлгэж байна. Тухлан сууж уншина уу.

Аварга том Эйфелийн цамхаг 1889 онд нээлтээ хийх үедээ Дэлхийн хамгийн өндөр барилга байжээ. 1930 онд Дэлхийн хамгийн өндөр барилга гэсэн нэрийг Chrysler компаний тэнгэр баганадсан барилга хүртэх болсон бөгөөд энэхүү барилга нь Эйфелийн цамхгаас 18 метрээр өндөр байв. Гэсэн ч 1957 онд Эйфелийн цамхгийн орой дээр нэмэлтээр антенн суурилуулсан нь Chrysler барилгаас илүү өндөр болоход хүргэсэн байна. Өнөөдрийн байдлаар Эйфелийн цамхаг Франц улсын өндөр барилгуудын дунд эхний тавд жагсдаг ажээ.

[ XopoM.com ] фото

Эйфелийн цамхгийг үл мэдэг ялгаатай гурван өөр өнгөөр буддаг. Байгууламжийн суурь хэсэг арай бараан өнгөөр будагддаг бол орой нь илүү цайвардуу өнгөөр будагддаг. Цамхгийг зэврэхээс сэргийлж, долоон жилд нэг удаа 60 тонн будгаар буддаг байна.

[ XopoM.com ] фото

Монако цусны алдарт тогооч Alain Ducasse-гийн зоогийн газар энэхүү цамхгийн хоёрдугаар давхарт байдаг.

[ XopoM.com ] фото

1912 онд шүхэр зохион бүтээгч Franz Reichelt өөрийн шинэ бүтээлээ Эйфелийн цамхаг дээрээс туршихаар шийдэж, цамхгийн гурав дахь давхраас үсэрсэн ч харамсалтай нь туршилт түүний үхлээр дууссан юм.

[ XopoM.com ] фото

Дэлхийн хоёрдугаар дайны үед Францууд Эйфелийн цамхгийнхаа цахилгаан шатыг эвдсэн бөгөөд үүний улмаас дайснууд Парис хотын үзэсгэлэнг шүтэн бишрэх боломжгүй болжээ. Гэвч Гитлер цамхгийн ёроолоос дээш авирахаас залхуураагүй юм. 1944 онд цахилгаан шатнуудыг засварлаж, бүх Холбоотны цэргүүд цамхгийн орой руу чөлөөтэй гарах болсон байна.

[ XopoM.com ] фото

АНУ-ын Лас Вегас, Хятадын Гуанжоу, Шенжень, Румыний Слобозиа, Данийн Копенгаген, Болгарын Варна, Казакстаны Актау зэрэг Дэлхийн олон хотуудад Эйфелийн цамхгийн жижигрүүлсэн хувилбарууд байдаг.

[ XopoM.com ] фото

Густав Эйфел Францын бүх цаг үеийн хамгийн алдар цуутай 72 инженерүүд, эрдэмтэд, математикчдын нэрийг сийлбэрлэсэн юм.

[ XopoM.com ] фото

1925-1934 онуудад автомашины Citroen компани Эйфелийн цамхгийн дөрвөн талыг сурталчилгааны самбар болгон ашиглаж байжээ. Тухайн үед Эйфелийн цамхаг хамгийн том сурталчилгааны талбар болж байлаа.

[ XopoM.com ] фото

Хоёр жилийн турш үргэлжилсэн Эйфелийн цамхгийн барилгын ажлын үеэр нэг хүн өндрөөс унаж, осолдон амь насаа алдаж байсан түүхтэй.

[ XopoM.com ] фото

Америкийн зохион бүтээгч, бизнесмэн Томас Эдисон Эйфелийн цамхгийг зорин ирж, түүнийг харсан нь түүнийг үнэхээр гайхашруулж, сэтгэлийг нь догдлуулсан юм. Тэрбээр Эйфелийн цамхгийн зочдын дэвтэрт хамгийн агуу их инженер болох бурхан тэргүүтэй бүх инженерүүдийн шүтэн биширч хүндэтгэсэн энэхүү гайхамшигтай байгууламж бол үнэхээр бахархал хэмээн бичсэн байна.

[ XopoM.com ] фото
4
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Mongolhh

    2012/05/01 at 08:35

    soninl yum

  2. StoRm-mN

    2012/05/01 at 13:19

    aaa

  3. Suiton

    2012/05/01 at 14:07

    gaixamshigta butel gxed margax xun ugu ldee..

  4. gerleecom

    2012/05/01 at 21:02

    manai mongold bas neg xuvilbar ni gexuu dee televiziin tsamxag bn shd ter ch gesen gaixaltai goyo gereltdeg bolsoniig manaixaan medej bn uu

  5. RUBY_gem

    2012/05/02 at 14:46

    gaihaltai

  6. Зочин

    2012/05/02 at 17:15

    all beatsiin chihewchnuud irsen shuu today abah bol heleerei unegui hurgej ogno utas 99802626 (taraagaad eheltsen shuu all 99802626 ruu msj,call hiigeerei all) yaaraarai <une:450-400> ogj bgaa shuu all

  7. Зочин

    2012/05/03 at 10:41

    thhhh manaih yugaraaa tuthiin be ntr namaih jin 128m ailiih 367mjavascript:justreturn()

  8. shiji_batuka

    2012/05/14 at 07:04

    bas neg fakt bol eifliin tsamhag aldart luivirchnii garaar 2 udaa zaragdajh baisan :P . olzondoo hanaagui hulhidagch maani 2 dahi deeree barigdsan gedeg yumdaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *