Социализмын үед бид өдөр болгон шахуу хардаг байсан ч, ямар учиртай болохыг нь огт мэддэггүй байсан 12 нууцлаг зүйлс

0

Бидний эргэн тойронд хачирхалтай эд зүйлс маш их бий. Яагаад ийм байдаг юм бол гэсэн асуулт тавьж чадахааргүй болтлоо бүр нүдэнд дасаж орхижээ. Жишээ нь, “соц” үед ромбо хэлбэртэй нүсэр цементэн ханыг хараагүй хүн тун ховор, эсвэл хуучны орон сууцанд байдаг жижигхэн цонхыг ч би санаж байна. Бид аливаа нууцыг олж мэдэхийг хүсдэг, тийм ч учраас зөвлөлтийн үеийн архитектор, дизайнеруудаас үлдсэн өвийг нарийн судлахаар шийдлээ.

9 давхар барилгууд

ЗХУ-ын үед барилгыг яагаад 9 давхраас дээш барьдаггүй байсан юм бэ? 10 давхар барихад юу саад болдог байв? 70-аад оны үеийн аюулгүй байдлын нормын дагуу 28 м-ээс дээш (яг л есөн давхар байшингийн өндөр) барилгад гал түймрийн шат, зорчигчийн болон ачааны цахилгаан шат заавал байх ёстой байжээ. Эдгээр шаардлага хангавал маш өндөр өртөгтэй барилга болно. Тэгээд ч тэр үеийн гал унтраах машин нь 28 метрийн урт шаттай л байжээ. Гал унтраах машины шат 40 метртэй болсноос хойш л Зөвлөлт засгийн үед 9 давхраас дээш барилга барих болжээ.

 

Ромбо дүрстэй хана

Зөвлөлтийн үед амьдарч байсан хүмүүс ромбо дүрстэй хашааг харж байсан байх, одоо ч энд тэнд харагдаж л байдаг. Энэ хашааны зохиогч архитектор Борис Лахман, өдгөө АНУ-д амьдарч байгаа. Олноо танигдсан энэ хашаагаа 1970-аад оны үед зохиожээ. “Би уг нь 3 төрлийн хашааны эскиз танилцуулсан юм, бүгд дажгүй. Жишээ нь, чулуун ханыг санагдуулам хашаа их гоёмсог харагдаж билээ. Гэхдээ яагаад ч юм хамгийн энгийнийг нь сонгосон. Магадгүй гэрэл, сүүдэр нь нүд баясгаж байсан болохоор тэгсэн юм болов уу даа? Эсвэл өөрөө өөрийгөө цэвэрлэх хэлбэр нь ч таалагдсан байж болно, шороо, бохир нь борооны усанд сайн цэвэрлэгддэг хэлбэртэй хана” гэж Лахман дурсан ярьжээ.

 

Тал будагтай орцны хана

© kornilovdd / Pikabu

Зөвлөлтийн үед орон сууцны подъезд мөн эмнэлгийн ханын доод талыг ногоон эсвэл цэнхэр өнгөөр будаад дээд талыг нь цагаан шохойгоор нь үлдээдэг байсан. Энэ нь ханыг мөөгөнцөр, бохироос хамгаалах зорилготой мөн хүмүүсийн хувцсыг цагаан шохой болохоос хамгаалжээ. Харин өнгөний сонголтын хувьд ногоон болон цэнхэр өнгө нь ханын арзгарыг нуун далдлахад илүү үр дүнтэй байв.

Ханыг бүхэлд нь будаж болох л байлаа, гэхдээ илүү үнэтэй тусах нь мэдээж.

 

Шилэн блокууд

© SloznijLogin / Pikabu

ЗХУ-ын үед шилэн блокыг хаа сайгүй л харж болохоор байв: сургууль, албан байгууллага, соёл урлагийн ордон, орон сууц. Шилэн блокыг гоёл чимэглэл төдийхнөөр бодож байгаа нь буруу. Шилэн блокны гол давуу тал нь гэрлийн тусгал илүү, өөрөөр хэлбэл цахилгаан хэмнэхэд үр дүнтэй. Бас шилний цаана байгаа зүйл нь нэвт харагдаад байхгүй. Уг материалын бат бөх чанар нь чулуунаас дутахааргүй ажээ.

 

Угаалгын өрөө, гал тогооны өрөөний дундах цонх

© Tydra / Pikabu

Угаалгын болон гал тогооны өрөөний дунд байрлах цонхыг харах зориулалттай гэж ойлгодог. Үнэн хэрэгтээ туберкулезтой тэмцэж байгаа хэрэг юм. Туберкулезын савханцар нь чийгтэй орчинд үрждэг, харин гал тогооноос тусах нарны гэрэл угаалгын өрөөний агаарыг хуурайшуулахад нөлөөлдөг ажээ.

 

“Тавиур”-тай суултуур

© Vitalun / Pikabu

Энэ төрлийн суултуурыг тавган ч гэж бас нэрлэдэг. Ус зайлуулахад мөн бие засахад үсрэх шингэний хэмжээг эрс багасгана. Үүнээс үүдэн эргэн тойронд микро биет тархах эрсдэл багасна. Үүнээс гадна суултуурын “тавиур” усанд юмаа унагах олон тохиолдлоос аварсан гэдэг.

 

Гал тогооны цонхны доор байрлах нүх

© OtoFonBraun / Pikabu © Bredunic / Pikabu

Дайнаас өмнөх болон дараах барилгуудын гал тогооны цонхны доод хэсэгт “агааржуулагч” нүх байдгийг сайн санаж байна. Үүнийг “нийтийн байрны хөргөгч” гэдэг байж билээ, хоол хүнсээ хадгалахад ашигладаг. Анхны зориулалт нь ч энэ байж. 60-аад оны үед худалдаанд хөргөгч гарч эхэлснээс хойш олон давхар байруудад ийм нүх гаргахаа больжээ.

 

Орон сууцны дотогшоо онгойдог хаалга

Орчин үеийн орон сууцны хаалганууд ихэвчлэн гадагшаа онгойдог болсон, харин ЗХУ-ын үеийн барилгуудын ихэнх нь дотогшоо онгойдог. Энэ талаар нэгэн дам яриа явдаг, тагнуулын байгууллагынхан баривчилгаа хийхээр хаалгыг онгойлгоход амар. Магадгүй энэ нь ямар нэгэн байдлаар үнэний хувьтай байх. Гэхдээ барилгачид тагнуулын байгууллагынханд бус харин гал унтраах анги, мөн оршин суугчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор ийн хийсэн ажээ. Онцгой байдлын үед аврагчид байр руу нэвтрэн орж хүмүүсийн амийг аврахад хамаагүй амар байна.

Мөн шатны хэсгийн орон зай бага байсан болохоор гэсэн тайлбар ч явдаг, нэгэн зэрэг хоёр хаалга гадагшаа онгойвол юу болохыг та төсөөл дөө?

 

Хананд өлгөсөн хивс

© creepydancer / Pikabu

Бага байхад бараг бүх айл ханандаа хивстэй байсныг санадаг юм, одоо ч зарим нэг айлууд хивстэйгээ л байгаа. Энэ бол тансаг хэрэглээ биш, харин нийтийн байрны дуу чимээ тусгаарлах зорилгоор өлгөдөг байжээ. Хана нь нимгэн тул хажуу айлд амьдралаа шууд л ярьж өгнө гэсэн үг. Үүнээс гадна цонхноос сийгэж гэрийн дулаан алдагддаг байж, хүйтэнд цонхоо дулаалах хэдий ч тэр болгон дулаанаа хадгалж чадахгүй. Хивс мөн гэрийн дулаан хадгалах зориулалттай байжээ.

 

 

Хаалганы зөөлөн доторлогоо

Дуу чимээ тусгаарлах бас нэгэн арга бол үүдний хаалганы доторлогоо. Зарим нэг нь хаалганыхаа гадна талд ч хийлгэдэг байж, зарим нь дотроо. Гэрийн тэжээвэр амьтангүй айлууд хаалгаа дотроос нь доторлодог (муурнууд хаалга самардаж хумсаа хурцалдаг). Мөн хаалганы хамгаалалт болдог байжээ. Бүхэл бүтэн хаалга сольж байхаар доторлогоог солих нь хамаагүй амар бөгөөд хямд тусна.

 

Талсттай стакан

Талсттай стакан “соц” үед их алдартай байлаа, угтаа аль хувьсгалаас өмнөх стакан юм шүү дээ. Уг стаканы дизайныг уран барималч Вера Мухина гаргасан гэдэг. “Хуучин дэглэм”-ийн стаканыг бодвол дээд амсар нь мөлгөр. Юм уухад маш эвтэйхэн, урууланд сайн наалддаг. Энэ амсрыг мөн “марусягийн бүс” ч гэж нэрлэдэг.

Талстууд нь стаканыг бат бөх болгосон бөгөөд бетонон шалан дээр 1 метрийн өндрөөс унахад хагарахгүй. Мөн зөвлөлтийн үеийн аяга таваг угаагч машинд тохируулж хийсэн ч гэдэг. Мөн ширээн дээрээс тэр болгон амархан өнхөрч унадаггүй ажээ.

 

Чих нь бууддаггүй үстэй малгай

© Операция «Ы» и другие приключения Шурика / Мосфильм

Чих нь буудаг үстэй малгайг ЗХУ-ын үед бараг л бүгд өмсдөг байлаа. Хүйтэн өвөл чихээ хөлдөөчихгүйн тулд “чих”–ээ буулгана, гэхдээ тэр болгон буулгаад байдаггүй. Магадгүй тийм учраас чих нь буудаггүй үстэй малгай гарсан болов уу? Харахад чихтэй юм шиг, гэхдээ буулгаж болохгүй “чих”. Гоёлын үүрэг гүйцэтгэнэ, үдээс байхгүй болохоор цэвэрхэн ч харагдана.

Энэ төрлийн булган малгай хамгийн их алдартай. Тэр үед булган малгай үнэтэй-д тооцогдоно. Эрэлт хэрэгцээ ч ихтэй, тухайн үед нийгэмд өөрийнхөө статусыг илэрхийлэх нэгэн илэрхийлэл байжээ. Үнэнийг хэлэхэд, ийм малгай үнэхээр ач холбогдол багатай.

Зөвлөлтийн үеийн ямар дизайн таны дурсамжинд тод үлдсэн бэ?

36
ГайхмаарГайхмаар
21
ГоёГоё
14
ТэнэглэлТэнэглэл
13
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Songino Enkhbaatar

    Songino Enkhbaatar

    2020/06/12 at 14:54

    сонирхолтой мэдээлэл.

  2. Tsogt Tungalag

    Tsogt Tungalag

    2020/06/12 at 15:27

    Маш их судалгаатай хийдэг байжээ

  3. Нора Намчул

    Нора Намчул

    2020/06/12 at 22:34

    Ёстой ухаалаг шийдлүүд байжээ.Гоё мэдээлэл байна.

  4. Nyamsuren Baljinnyam

    Nyamsuren Baljinnyam

    2020/06/13 at 00:06

    120-n bairuud odoo ch iimeerei shd.

  5. Aadar Warwar

    Aadar Warwar

    2020/06/13 at 02:12

    Хуучины байрны ханан шүүгээ гаднаасаа нэвт үлээдэг нүхтэй байсан болхоор өвөл хөргөгчөө салгачдаг байсан. Зун тэрийгээ тагладаг байв

  6. Ligden Barsbold

    Ligden Barsbold

    2020/06/13 at 09:46

    Хана тосон будгаар талыг нь буддаг нь До яаамны байцаалтын өрөөг буддаг байсантай холбоотой,цус нүжийг угаахад амар гэж нэгэн орос зохиолч бичиж байсныг уншиж байлаа.

  7. Chimgee Jamiya

    Chimgee Jamiya

    2020/06/13 at 12:36

    Ygl iml baila

  8. Uuganbaatar Gansukh

    Uuganbaatar Gansukh

    2020/06/14 at 02:17

    70 80 huwi ni odoo ch Mongold haa saigvi hardag zvils bnda. Ylanguya huuchniihaaraa bgaa surguuliudad bdag

  9. С. Отгонбаяр

    С. Отгонбаяр

    2020/06/14 at 11:39

    Бүх л зүйлийг бодож хийдэг байлаа. Одоо бол санаснаараа хийгээд л өөр санал гаргаж шүүмжилвэл блоклоод л гүйцээ.

    тэгээд энэ тэнэглэл дэвэрч, эрсдэл гаарлаа

  10. Batchuluun Dorjsuren

    Batchuluun Dorjsuren

    2020/06/14 at 12:06

    Sonirholtoi

  11. Lutsuh Daram

    Lutsuh Daram

    2020/06/14 at 20:54

    Будаг нь цус арилгахад арай ч зориулагдаагуй бхаа обой ховор бсан бхаа

  12. Uran Avirmed

    Uran Avirmed

    2020/06/14 at 21:57

    00-n havtgai tavag huvi hun eruul menddee anhaaral tavihad zoriulagdsan gej sonsson.
    Utgun shingend tcus yalgarahyg anzaarch bh yostoi yum gesen.

  13. Erdenetsetseg Baljidmaa

    Erdenetsetseg Baljidmaa

    2020/06/15 at 07:48

    Харанхуй өрөө,,жижиг шүүгээнүүд,цонхны салхивч маш ач холбогдолтой байж👍Одоо залхуураад бүгд байхгүй!!!

  14. Зочин

    2023/10/03 at 07:55

    Ялангуяа гал тогооны өрөөнд пийшин зуух тавих нүх маш чухал да. Тэр дундаа гал түлдэг нүүдэлчин монголд маш хэрэгтэй зүйл. Орчин үеийн барилга тийм ухаантай шийдэл бхгүй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *