Бидний хэрэглэдэг эд зүйлсийн анхны хувилбарууд

1

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг зүйлсийн анхны хувилбар анх хэрхэн харагдаж, ямар бүтэцтэй байсан мөн анх үүссэн цагаасаа хойш хэрхэн хурдацтай өөрчлөгдсөнийг доорх мэдээллүүдээс сонирхоорой.

Анхны компьютерийн хулгана – 1968 он

Хамгийн анхны хулгана орчин үеийн төхөөрөмжтэй бага зэрэг төстэй байсан. Хулгана нь шоо хэлбэрийн модон биетэй, дугуйтай, ердөө 1 товчлууртай байжээ. Түүний дотор баруун-зүүн, дээш-доош хөдөлгөөнийг хариуцах 2 метал диск багтана. Энэхүү төхөөрөмжинд компьютертой холбогдох утас байдаг учир хулгана гэдэг нэрийг өгчээ.

Бидний хэрэглэдэг эд зүйлсийн анхны хувилбарууд 17

Орчин үеийн компьютерийн хулгана наад зах нь хоёр товчлууртай мөн дундаа гүйлгэх дамартай болжээ. Хөдөлгөөнийг зохицуулах дискний оронд одоо лазер болон өндөр нягтралтай оптик мэдрэгчийг ашиглаж байна.

Бидний хэрэглэдэг эд зүйлсийн анхны хувилбарууд 3

Анхны чихэвч – 1895 он

Өнгөрсөн зууны сүүлээр Их Британид захиалгаар гэртээ концерт болон сүмийн дууллуудыг сонсгох үйлчилгээ бий болж байжээ. Тус компани нь дөрвөн чихэвчтэй, барих бариултай, тусгай төхөөрөмжийг үйлчлүүлэгчийн толгойд зүүж өгдөг байв. Энэ үйлчилгээний зардал жилд 5 фунт байдаг байсан ба илүү фунт төлөөд чихэвч авах боломжтой байдаг байжээ. Энэ систем нь гар утастай илүү адил байсан аж.

Бидний хэрэглэдэг эд зүйлсийн анхны хувилбарууд 4

Stax-SR-009 бол өнөө үед зарагдаж буй хамгийн үнэтэй цуврал чихэвчнүүдийн нэг юм. Энэхүү чихэвч нь 101 дб-ых бөгөөд хэлбэлзийн диапазон нь 5 Гц-42 кГц хүртэл хэмжигдэх юм. Stax-SR-009 нь хянагчтай, цахилгаан статик мөн нээлттэй хэлбэрийн чихэвч бөгөөд үнэ нь ойролцоогоор 4,450$ юм.

Бидний хэрэглэдэг эд зүйлсийн анхны хувилбарууд 5

Анхны iPhone – 2007 он

Apple компани iPhone-ы анхны загварыг 2007 оны 1 сарын 9-нд танилцуулж жилийн дараа худалдаанд гаргасан юм. Тэрээр 8.75 см-ын /320×480/ мэдрэгчтэй дэлгэцтэй, 128 мб-ын санах ойтой бөгөөд зай нь 1400 мА/ц-ын хүчин чадалтай байсан юм. Гэхдээ энэ утас нь 2010 оны 6 дугаар сарын 24-аас эхлэн үйлдвэрлэгдэхээ больсон билээ.

Бидний хэрэглэдэг эд зүйлсийн анхны хувилбарууд 6

Өнөөдөр Apple-ын ухаалаг гар утасны жагсаалтын шилдэг бүтээгдэхүүнээр iPhone 6 Plus шалгарч байна. Тэрээр 13.75 см-ын /1920х1080 / мэдрэгчтэй дэлгэцтэй, 1 Гб-ын санах ойтой, зай нь 2915 мА/ц-ын хүчин чадалтай болсон байна.

Бидний хэрэглэдэг эд зүйлсийн анхны хувилбарууд 7

Windows 1.0 анхны хувилбар – 1985 он

Windows-ын үйлдлийн системийн анхны хувилбарууд нь ердөө л DOS хэмээх өөр нэгэн үйлдлийн системийг, процессорын шинэ төрлийн үйл ажиллагааны хэлбэрээр өргөжүүлэн дэвшүүлэх зорилготой бүтээгдсэн байсан юм. Ингэснээр DOS нь олон үйлдэл зэрэг хийх боломжтой болох байсан ба төхөөрөмж болон хэрэглээний програмууд хялбар холбогдох боломж үүссэн юм.

Бидний хэрэглэдэг эд зүйлсийн анхны хувилбарууд 19

Хамгийн сүүлд гараад байгаа Windows 10 нь компьютер, таблет, ухаалаг гар утас, Xbox One зэрэг бүх төрлийн төхөөрөмжүүдийг нэг дор багтаасан үйлдлийн систем юм. Та өөрт хэрэгтэй бүхий л програмыг дотор нь суурилуулсан хэрэглээний нэгдсэн дэлгүүрээс олж авах боломжтой.

Бидний хэрэглэдэг эд зүйлсийн анхны хувилбарууд 20

Анхны лазер принтер – 1985 он

1985 онд гэрийн принтер ашиглаж эхлэхэд зах зээлд шинээр Apple Computer-аас LaserWriter, Hewlett-Packard-аас LaserJet-ийг нэвтрүүлж байжээ. 1981 онд Canon Grand Fair үзэсгэлэн дээр бэхэн хэвлэлийн технологийг танилцуулсан байна. 1985 онд худалдаанд анхны хар, цагаан принтер-Canon BJ-80, 1988 онд анхны өнгөт принтер-А2 хэмжээтэй BJC-440 гарч байжээ.

Бидний хэрэглэдэг эд зүйлсийн анхны хувилбарууд 8

Орчин үеийн гэрийн принтер нь факс, хэвлэх, сканнердах, хувилах боломжтой олон үйлдэлт төхөөрөмж болсон юм.

Бидний хэрэглэдэг эд зүйлсийн анхны хувилбарууд 9

Анхны өнгөт фото аппарат – 1973 он

Дэлхийн хамгийн анхны дижитал камерыг Kodak компани 1973 онд бүтээсэн байна. Зурагнууд нь ердийн соронзон хальсан дээр буудаг байжээ. Нэг гэрэл зураг хуурцганд буухдаа ойролцоогоор 30 секунд болдог байв, харин зургийг харахдаа зөвхөн тусгай микро-компьютерийг ашиглана. Энэ нь соронзон хальснаас зургийг авч энгийн аналог видео дохио шиг телевиз дээр гаргадаг байжээ.

Бидний хэрэглэдэг эд зүйлсийн анхны хувилбарууд 10

Өнөө үеийн дэлхийн хамгийн үнэтэй Дижитал камер Hasselblad H5D-60 нь 60 мегапиксел камертай, 40.2 х 53.7 мм-ийн хэмжээтэй юм байна. Үнэ нь ойролцоогоор 35,000$ юм.

Бидний хэрэглэдэг эд зүйлсийн анхны хувилбарууд 11

Анхны өнгөт телевизор – 1953 он

NTSC системийг үүсгэн боловруулсны дараа 1953 онд АНУ-д телевизийн өнгөт нэвтрүүлгийг цацаж эхэлсэн байна. Үүний дараахан өнгөт зурагт бий болжээ. Тэр үед зурагтыг ойролцоогоор мянган доллараар (нэг машины үнийн талтай тэнцэнэ) худалдаж авдаг байсан ба үйлчилгээний зардал нь адил хэмжээний гардаг байв. Жишээ нь, бараг л долоо хоног бүр мэргэжилтнээр тохируулга хийлгэдэг байжээ (анхны телевизор 100-аас ч илүү товчлууртай байсан).

Бидний хэрэглэдэг эд зүйлсийн анхны хувилбарууд 12

Мэдээж орчин үеийн телевизорууд бүгд өнгөтэй. Тэд дэлгэцний төрлөөсөө хамааран өөр өөр байна. Мөн Smart TV, HDTV дохио хүлээн авах боломжтой, мөн бусад олон олон нэмэлт үйлдэлтэй байдаг.

Бидний хэрэглэдэг эд зүйлсийн анхны хувилбарууд 1

Mac OS 1.0 анхны хувилбар – 1984 он

Mac OS-ыг анхны Macintosh 128K-тай 1984 оны 1 сарын 24-нд танилцуулж байжээ. Энэ нь тэр үед байсан бусад үйлдлийн системүүдээс командлах мөрийн интерфэйс байхгүй байснаараа ялгаатай. Дараа нь хэрэглэгчийн график интерфэйсээр (GUI) сольсон байна. Интерфэйс нь ямар ч өнгөгүй, хар, цагаан байжээ.

Бидний хэрэглэдэг эд зүйлсийн анхны хувилбарууд 13

Хамгийн сүүлд WWDC 2015-д зарлагдсан 2015 оны 6 сарын 8-ны OS X El Capitan хувилбар танилцуулагдсан байна.

Бидний хэрэглэдэг эд зүйлсийн анхны хувилбарууд 18

Анхны MP3 тоглуулагч – 1998 он

1998 оны гуравдугаар сард Өмнөд Солонгосын Saehan Information Systems компани зах зээлд нэгэн ойлгомжгүй төхөөрөмжийг гаргажээ. Энэ нь CD-нээс биш харин MP3 форматтай тоон файлаас дууг явуулдаг байжээ. F10 тоглуулагч 32 мегабайтын санах ойтой мөн 128 KB/сек тоглох боломжтой байжээ.

Бидний хэрэглэдэг эд зүйлсийн анхны хувилбарууд 14

Сүүлд гарсан iPod touch нь 4 инчийн дэлгэцтэй бөгөөд янз бүрийн багтаамжтайгаар (16-128 GB) худалдаанд гарсан байна.

Бидний хэрэглэдэг эд зүйлсийн анхны хувилбарууд 15

Анхны дижитал цаг – 1972 он

Дэлхийн хамгийн анхны дижитал цагийг Hamilton Watch компаниас Pulsar Time Computer гэх нэрээр гаргаж байжээ. Энэхүү төхөөрөмж нь 1972 онд үйлдвэрлэгджээ. Компаниас энэхүү төхөөрөмж нь үндсэндээ халаасны компьютер юм гэж тайлбарлаж байжээ. 1972 оны хувьд энэ нь өндөр дэвшилтэт технологи байсан юм. Мэдээжийн хэрэг энэ цаг тэр үедээ тэнгэрт тулсан үнэтэй байсан-2100$, хямд машинтай тэнцэхүйц үнэ. Энэ цаг маш алдартай байсан, бүр “Жеймс Бонд”-ын нэг цуврал дээр Бонд бугуйндаа Pulsar Time Computer-ийг зүүсэн байдаг байна.

Hamilton Pulsar LED digital watch, circa 1973. Similar to wristwatch worn by actor Roger Moore as James Bond in Eon Productions 007 film, Live and Let Die.

Өнөө үед хамгийн шилдэг дижитал цаг бол Casio G-Shock. Энэ цаг нь цохилтонд тэсвэртэй, усны хамгаалалттай, хэд хэдэн цагийн бүстэй, секундометр, календарь, урвуу тоологч таймертай юм. Сүүлийн үеийн зарим загвар нь Bluetooth-ээр нь компьютерт холбох боломжтой болсон байна.

Бидний хэрэглэдэг эд зүйлсийн анхны хувилбарууд 16

2
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *