
Нэгэн цагт алдар нэр, амжилт дагуулсан уран бүтээлүүдэд тоглох завшаан олдож байсан ч татгалзаж байсан алдартнууд цөөнгүй олон. Амьдралд ганц л тохиох боломжийг алдах явдал хүний амьдралд байдаг ч эцэстээ хувь зохиолоор бүх зүйлс өрнөж байдаг нь туйлын үнэн билээ. Манай сайт уншигч танд дэлхий дахинд танигдсан алдартай дүрийг бүтээх боломж байсан ч татгалзсан хариу өгч байсан 8 жүжигчинг танилцуулж байна.
1. Laurence Fishburne

Алдарт “Pulp Fiction” киноны Jules Winnfield-ийн дүрд тоглох саналыг анх жүжигчин Laurence Fishburne-д тавьсан ч тэрээр татгалзсан тул дараагийн сонголт болох жүжигчин Samuel L. Jackson тус дүрийг бүтээж байжээ.
2. Leonardo DiCaprio

“Star Wars” цувралын Anakin Skywalker-ын дүрд жүжигчин Leonardo DiCapriо-г тоглуулахаар ярилцаж байсан боловч тэрээр уг дүрд тоглохоос татгалзаж байжээ. Хожим тэрбээр “Би найруулагч George Lucas-тай уулзсан нь үнэн. Гэхдээ тухайн үед тэр дүрд тоглоход өөрийгөө бэлэн биш гэж бодож байсан” хэмээн ярьж байв.
3. Zendaya

“Aaliyah: Princess of R&B” кинонд тоглох санал жүжигчин Zendaya-д ирсэн ч тэрбээр татгалзсан хариу өгч байв. Тэрээр “Кинонд тоглоход асуудал байгаагүй ч үнэ цэнтэй бүтээл болж чадах эсэх нь эргэлзээтэй байсан. Учир нь кино багийнхан хөгжмийн эрхийг авах тал дээр асуудалтай байсан. Иймээс гэр бүлтэйгээ зөвлөлдөөд, хувь хүнийхээ зүгээс ийм зүйлтэй эвлэрч чадахгүй тул татгалзсан хариу өгсөн” хэмээжээ.
4. Zac Efron

“Footloose” киноны шинэчилсэн хувилбарт Ren McCormack-ын дүрд жүжигчин Zac Efron-ийг тоглуулахаар бэлдэж байсан аж. Гэвч тэрбээр “Энэ кинон дээрх миний үзэх дуртай зүйлс үгүй болчихсон байна. Ийм зүйлтэй өөрийгөө xутгах нь зөв гэж бодохгүй байна” хэмээн хариулж байжээ.
5. Betty White

“As Good As It Gets” киноны Beverly Connelly-ийн дүрд тоглох саналыг Betty White хүлээн авахад бэлэн байсан ч нохойтой үзэгдлээс болж татгалзсан хариу өгч байжээ. Тэрээр хожим “Нохойг хогны хонгил руу шидэх үзэгдэл кинонд гардаг. Мэдээж нохой зөөлөвч дээр унаж байгаа боловч би ийм үзэгдэлд тоглохыг хүсээгүй. Кино амжилттай болсон ч би гаргасан шийдвэртээ харамсдаггүй” хэмээж байв.
6. Bruce Willis

“Ghost” киноны гол дүр Sam Wheat-ийн дүрд тоглох боломж байсан ч жүжигчин Bruce Willis татгалзаж байжээ. Тэрбээр кино зохиолтой уншиж танилцаад юу ч ойлгоогүй бөгөөд “Нас бaрсан хүн яаж романтик харилцаа хэн нэгэнтэй үүсгэж болно гэж?” хэмээн бодсон тухайгаа хожим нь ярьж байв.
7. Jonah Hill

“The Hangover” кинонд тоглох санал жүжигчин Jonah Hill-д ирж байжээ. Найруулагч түүнд гол дүрийн 3 залуугийн дуртайгаа сонгож тоглох боломжийг олгосон ч тэрээр энэ төрлийн кинонуудад ажиллах нь асар их дарамтыг бий болгодог гэх шалтгаанаар татгалзаж байжээ.
8. Will Ferrell

“Elf” киноны хоёрдугаар ангид тоглох өндөр цалин бүхий саналыг жүжигчин Will Ferrell хүлээн авсан ч татгалзаж байжээ. Тэрээр асар их хэмжээний мөнгөнөөс татгалзах хэрэггүй гэж дотроо бодсон ч мөнгөнөөс болж энэ кинонд тоглосон гэж хэлэхийг хүсээгүй тул татгалзсан хэмээн ярьж байв.








Pointagun Butnottoyou
2022/06/20 at 21:36
Hayden anakinii duriig buteesen n c iluu deer bsaan