Энэ эр дөнгөж 25 настай хэдий ч хүмүүс түүнд огт итгэдэггүй гэнэ. Түүний овортой төрх Хятадын цахим сүлжээнд олны анхаарлыг татжээ

0

Хятадын Жэнжоу аймгаас гаралтай өдгөө 25 настай нэгэн залуу өөрийн итгэмээргүй гэмээр овортой төрхөөрөө цахим сүлжээнд хүмүүсийн анхаарлын төвд оржээ. Жу овогт тэрээр наснаасаа ийнхүү хэт хөгшин харагдах болсон нь ховор төрлийн нэгэн өвчнөөс улбаатай. 40 нас хол гарсан мэт харагддаг тэрээр хуучинсаг хувцас хэрэглэл, нүдний шилний ачаар тун нухацтай хөгшин эрийн дүрийг бүтээснээр ийнхүү Weibo сүлжээнд олны танил болжээ.

Тэрээр өөрийнх нь гадаад төрхийн талаар хүмүүсийн ярьж буйг төдийлөн эмзэглэж хүлээж авдаггүй бөгөөд танилцах сайтаар бүсгүйчүүдтэй танилцаж уулзах үедээ насаа худлаа оруулсан гэх үгийг ч олон сонсож байсан хэмээжээ. Түүнчлэн тэрээр нас тогтсон эр шиг хувцаслах болсон нь ажлын шаардлагатай нь холбоотой хэмээн тайлбарласан байна.

Цахим сүлжээнд олны анхаарлын төвд орох болсон түүний гадаад байдлыг хүмүүс олон янзаар бичиж байгаа ч олон хүмүүс түүнд турвал өөрийн насандаа харагдах боломжтой хэмээн зөвлөж буй юм.

Нэгэн хэрэглэгч түүний зураг доор “Энэ ямар нэгэн өвчин шиг биш, хэт таргалалттай л холбоотой харагдаж байна. Илүү зүйл ярилгүй зүгээр л тураарай” хэмээн бичсэн байх нь ч харагдах аж.

2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Masta Malgai

    Masta Malgai

    2022/07/28 at 19:15

    Ч. Бямбадорж

  2. манай Монголд зөндөө л бн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *