Туркийн бодибилдингийн тамирчин бүсгүйг гадаад төрхөөс нь болоод American Airlines компанийн нислэгт орохыг xоригложээ

0

Дениз Даллас дахь олон улсын онгоцны буудал дээр гацсан учир өөрийн тохиолдлыг сошиал сүлжээгээрээ хуваалцсан байна.

Сайпинар –  IFBB (Олон улсын бодибилдингчүүдийн холбоо)-аар хүлээн зөвшөөрөгдсөн Туркийн анхны эмэгтэй тамирчин юм. Бодибилдингийн тамирчин, фитнес-загвар өмсөгч тэрээр төрөлх эх оронд нь байдаг “хэтэрхий хуучинсаг” үзэл бодолтой холбоотой асуудлаас зугтааж Лос-Анжелест нүүж ирсэн ажээ.

dailymail.co.uk

Түүнд нүүх хоёр ч шалтгаан байв: бодибилдингийн тамирчны хувьд цаашид өсөж дэвших, мөн өөрийгөө бүрэн эрх чөлөөтэй байгааг мэдрэх. Ямартай ч тэр эрх чөлөө гэдгийг бүрэн утгаар нь мэдрэх шиг боллоо.

Сэтгэл дундуур үлдсэн Сайпинар өөрийн хэдэн сая дагагчидтай Инстаграм хуудсандаа ийн бичжээ: “Та нар Техасын онгоцны буудал дээр юу болсныг сонсоод хэзээ ч итгэхгүй дээ” гээд Түүнийг чармай нvцгэн гэж хэлсэн онгоцны буудлын ажилтнуудын үйл явдлыг шүүмжилжээ. Өөрийнх нь үзэж байгаагаар бол тэр хэний ч дургүйцлийг хүргэхээр хувцаслаагүй бололтой.

dailymail.co.uk

Хэнийг ч эргэлзээнд оруулахгүйн тулд баталгаа болгон гэрэл зургаа ч тавьсан байв – богино жийнсэн өмд болон гэдэс нь ил гарсан майк, бэлхүүсээрээ ороосон нимгэн цамц. Түүний өмссөн хувцас нь далайн эрэг дээр зохицмоор, гэхдээ түүнийг чармай нvцгэн гэж хэлэхээргүй л харагдана.

“Би өөрийнхөө эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг гайхуулах хувцас өмсөх дуртай, гэхдээ хувцаслалтаараа хэнийг ч гомдоохыг хүсдэггүй. Би насанд хүрсэн соёлтой хүн, хаана юу өмсөж болох, болохгүйг сайн мэднэ. Ямар нэгэн жийнсэн богино өмднөөс болоод дэлхий дээрх хамгийн aдгийн амьтан шиг надтай харьцахыг би тэвчихгүй. Гэнэтийн сэтгэлийн  хөөрлөө хянаж чадахгүй бол бид амьтнаас юугаараа ялгаатай болох юм бэ? Би өөрийгөө доpомжлуулсан юм шиг мэдэрч байна” гэж Дениз бичжээ.

dailymail.co.uk

Дениз Сайпинар – FBB (Олон улсын бодибилдингчүүдийн холбоо)-аар хүлээн зөвшөөрөгдсөн Туркийн анхны эмэгтэй тамирчин бөгөөд 2021 онд АНУ-д зохион байгуулагддаг бикинитэй фитнесийн үндэсний тэмцээний америкийн иргэн биш анхны ялагч юм.

Уншигч таны хувьд энэ үйл явдал зүй бус санагдаж байна уу?

11
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *